Кристен Стюарт өндөр өсгийтөөс залхав уу?

"Бүрэнхий” киноны од, өдгөө 26 настай жүжигчин бүсгүй Кристен Стюартын имиж ихэд өөрчлөгдөж байна. Тэрээр улаан хивсний ёслолууд дээр гайхалтай сайхан хувцаслалтаараа гайхуулдаг нэгэн байсан бол хамгийн сүүлд Каннын 69 дүгээр кино наадмын үеэр эсрэгээрээ байлаа. Тодруулбал, хамгийн тааруу хувцасласан одын жагсаалтад барууны хэвлэлүүд Кристен Стюартыг оруулжээ. Энэ кино наадамд Вуди Аллен найруулж, Кристен Стюарт гол дүрд нь тоглосон "Гэгээн амьдрал” кино оролцсон бөгөөд уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирж киногоо сурталчилдаг уламжлалыг дагасан билээ. Харин Christian Louboutin-ы өндөр өсгийтөө барьчихсан Кристен Стюартын зураг киноных нь сурталчилгааны нэг хэсэг байв уу эсвэл сүүлийн үед жийнс, пүүзнээс салахаа байсан тэрээр өндөр өсгийт дээр алхаж чадахаа больсон уу гэдэг нь ойлгомжгүй байлаа гэж хэвлэлүүд бичжээ.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх