Ардчилсан хөдөлгөөний нам бие дааж оролцоно

Ц.ЭРДЭМ

Ардчилсанхөдөлгөөний намын дарга Т.Оюунаа "Манай нам сонгуульд бие даан оролцохоор аудитын газарт хөтөлбөрөө өгсөн. Нэр дэвшигчдээ тодруулсан” гэлээ. Гэхдээ олон хүн нэр дэвшүүлээгүй аж. Тус намаас гурван нэр дэвшигч гурван тойрог дээр өрсөлдөх бөгөөд хамгийн хатуу гэж хэлж болох тойргуудыг сонгосон гэдгээ тэрээр тодрууллаа. Ардчилсан хөдөлгөөний намын дарга Т.Оюунаа Чингэлтэй дүүрэгт, 65 дугаар тойрогт, дэд дарга М.Ганзориг Баянхонгор дүүрэгт олимпийн аварга Н.Түвшинбаяртай нэг тойрогт өрсөлдөхөөр болсон байна. Гурав дахь нэр дэвшигч нь улс төр судлаач Л.Эрдэнэтуул бөгөөд Баянзүрх дүүрэгт, 57 дугаар тойрог дээр УИХ-ын гишүүн Д.Арвин, хөтлөгч П.Анужин, төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, дуучин С.Жавхлан нартай нэг тойрогт өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Ардчилсан хөдөлгөөний нам нь 2008 оны сонгуульд бие даан оролцож байсан бол 2012 онд МАХН-ыг дэмжиж хамтран ажилласан байна. Харин хамтын ажиллагаагаа энэ удаагийн сонгуульд үргэлжлүүлэхгүй гэж шийдэж бие даан оролцохоор болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх