Ц.Даваабаяр тоглоом болчихов уу, тохироо хийв үү?

Ц.Даваабаяр тоглоом болчихов уу, тохироо хийв үү?

Н.НАР

УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж, АН-ын ҮЗХ-ноос нэр дэвших эрхээ авсан Ц.Даваабаярыг Сонгуулийн ерөнхий хорооноос бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн шалтгаанаар бүртгэхгүй гэсэн бөгөөд тэрээр өөрөө нэрээ татсан талаархи мэдээлэл өнгөрсөн баасан гаригт буюу зургадугаар сарын 2-нд гарсан. Түүгээр ч зогсохгүй Ц.Даваабаяр АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн өргөдлийг харьяалах намын хороондоо өгсөн нь тодорхой боллоо. Хэвлэл мэдээллийн салбарт орж ирсэн сайн менежерүүдийн нэг тэрээр "Масс медиа” групп байгуулан энэ салбартаа амжилттай ажиллаж байгаагийн зэрэгцээ сүүлийн хоёр жилийн туршид Монголын баялаг бүтээгчдийг нэгтгэх, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх гээд багагүй зүйл хийж чадсан нэгэн билээ. Өвөрхангай аймагт түүний рейтинг өндөр явж ирсэн бөгөөд нэрээ татах болсоныг Өвөрхангайн АН-ынхан "Нэг суудлаа алдлаа” гэдэг тодотголтойгоор хүлээж авчээ.

Ц.Даваабаярыг УИХ-ын дарга З.Энхболдын ойрын хүрээлэлд багтдаг гэх нь ч бий. Тэрээр АН-ын гишүүнчлэлээсээ татгалзсаны цаана чухам юу болоод байгаа нь тодорхой биш байна. Улс төрийн тоглоомын золиос болоод өнгөрөв үү, эсвэл улс төрийн тохироо байв уу гэдгийг цаг хугацаа харуулна.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх