Нийслэлээс УИХ-д нэр дэвшигчид тойрсон зураглал

Д.Баярбилэг

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнгөрсөн баасан гариг буюу тавдугаар сарын 27-нд тодорхой боллоо. Одоо нэр дэвшигчид хэн бэ гэдэг дээр магтсан, шүүмжилсан яриа хөөрөө өрнөж байна. "Улаанбаатарын сонин” нийслэлээс УИХ-ын гишүүн болох марафонд өрсөлдөхөр нэр тодорсон эрхэмүүдийг танилцуулахын зэрэгцээ тэднийг тойрон өрнөж буй зураглалаас толилуулж байна.

Намуудад нүүрлэсэн боловсон хүчний хямрал

Нийслэлд АН, МАН, МАХН гурван нам тойрог болгон дээр нэр дэвшүүлжээ. Харин бусад нь цөөн тойрог дээр нэр дэвшүүлжээ. Улс төрийн намуудын нэр дэвшигчдийг нийтэд нь харахаар том жижиг гэлтгүй намууд боловсон хүчний хямралтай байгаа нь анзаарагдана. Тэр л нэр дэвшилгүй үлдчихлээ дээ гэж харамсаад байх хүн намуудад үлдсэнгүй, бас шинээр нэр дэвшүүлж байгаа улсыг нь харахаар бэлтгэгдсэн боловсон хүчин гэж хэлэх аргагүй байгаа нь боловсон хүчний хямралын нотолгоой буй заа. АН, МАН хоёрын тухайд шинэ гэхээсээ хуучин хүмүүс нь илүү давамгайлж байгаа бол МАХН бараг л тэр чигээрээ танихгүй нэрнүүд байна. Бусад жижиг намын тухайд угаасаа олонд танигдсан улстөрч цөөн. Улс төрийн намууд цаашид боловсон хүчний бодлогодоо анхаарч улс төрийн шинэ залгамж халаагаа бэлтгэхгүй бол УИХ-ын танхим урлагийн тоглолт эсвэл бөх барилддаг газар болох магадлалтайг бөх, дуучин, жүжигчин, хөтлөгч гэх мэт энтэртайнмент чиглэл рүү хандсан олон нэр дэвшигчээс харж болно.

Бүсгүйчүүдийг "өгөөш” болгов уу?

УИХ-ын сонгуулийн жижиг тойргуудтай хувилбар шинэ нэр дэвшигч болон эмэгтэйчүүдэд тийм ч таатай бус гэдгийг олонтаа ярьсан. Улс төрийн намууд 15 эмэгтэйг нэр дэвшүүлэхээр болсон бөгөөд ихэнх нь энэ тоогоо барьжээ. Гэхдээ эмэгтэй нэр дэвшигчдийг хооронд нь тулгах буюу хүчтэй эрэгтэй өрсөлдөгчийн аманд хаядаг жишиг энэ удаад өмнөх сонгуулиудтай адил давтагдлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяаг МАН-ын гишүүн доктор А.Ундраа гэдэг эмэгтэйтэй тулгаж. С.Одонтуяаг 2012 оноос өмнөх хугацааг нь нэмбэл тойрог дээрээ найман жил ажилласан хүн. Харин доктор А.Ундраа улс төрд цоо шинэ хүн. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нар Сонгинохайрханд нэг тойрогт, Баянзүрх дүүрэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг Ерөнхий сайдын зөвлөх Л.Булгамаатай, УИХ-ын гишүүн Д.Арвин хөтлөгч П.Анужинтай тулжээ.

Баянгол дүүргийг С.Эрдэнэ сайдын Вант улс хэмээн шоглодог. Вант улсын эзэн С.Эрдэнийн аманд МАН-ын Л.Амгалан шидэгджээ. Дүүргийн даргаар ажиллаж байсан Л.Амгалан өмнөх сонгуулиар өрсөлдөөд ялагдаж байсан билээ. МАН-ын Ц.Нямдоржийн аманд АН-ын Г.Байгальмаа гэдэг эмэгтэй очиж. Дэд сайдаар ажиллаж байсан сүүлийн үед УИХ-ын даргын зөвлөх гэдэг тодотголтойгоо зурагтаар гарах болсон Г.Байгальмаа "Женко”-гийн хүн. З.Энхболд, Х.Баттулга гэдэг хоёр хүний ашиг сонирхол давхцаж байгаа учраас Г.Байгальмаа Ц.Оюунгэрэлийг Хөвсгөл рүү явуулж, оронд нь Хан-Уулд орж ирж нэр дэвшиж байгаа гэдгийг АН-ын эх сурвалж хэлж байна.

Хан-Уулд Лу.Болдтой өрсөлдүүлэхээр МАН-аас Удирдах зөвлөлийн гишүүн С.Оюунбилэг гэдэг хүний нэрийг дэвшүүлжээ. Чухам хэзээнээс МАН-ын удирдах зөвлөлд орж ирсэн, улс төрийн ямар туршлагатай хүн бэ гэдэг мэдээлэл хэвлэлийнхэнд алга байна. Хэвлэлийнхэнд харагдаагүй энэ нэр дэвшигч сонгогчдод өөрийгөө таниулах тун богинохон хугацаа байгаа гэдгийг мартаж болохгүй. МАН-ын гишүүн, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Ц.Цогзолмаа УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд Л.Гантөмөртэй, Н.Алтанхуягийн зөвлөх асан Б.Ургамалцэцэг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай, "Бишрэлт”-ийн Б.Ундармаа гэх мэтээр улстөрч гишүүдтэй тулжээ. Хэдийгээр хатуу өрсөлдөгчидтэй таарч байгаа ч бүсгүйчүүд шантрахгүй буй заа. 2000 онд Лу.Болд Сүхбаатар дүүрэгт эмэгтэйчүүдийн холбооны дарга асан Гэрэлчулуунд ялагдчихаад "Дэлхийд данстай улстөрчөө тэтгэврийн эмэгтэйгээр сольчихлоо” гэдэг үг гаргаж байсан билээ. Эмэгтэй нэр дэвшигчид улс төрийн урт замналтай эсвэл өндөр албатай эрчүүдээс айгаад байх хэрэггүй гэдгийн нэг жишээ нь энэ.

Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил нар хайран

Үндэсний бөхийн барилдаанд эн тэнцүү залуу бөхчүүд хүч үзэн барилдахад үзэгчид "ёстой гал гарсан сайхан барилдаан боллоо” хэмээн ярьдаг. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар ийм гал гарсан өрсөлдөөн Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил нарын хооронд болох нь. Хоёулаа хуульч мэргэжилтэй, хоёулаа хууль зүйн салбарыг толгойлж байсан энэ хоёр хүн барилддаг эсвэл дуулдаг, ярьдаг улсаас илүүтэйгээр Монголын улс төрд байж баймаар. Гэтэл намууд нь тэднийг тулгаж хаяад хэн гарч ирэхийг нь харахаар шийдэж. Мэдээж хэн нэг нь ялж гарч ирж таараа ч, улс төрийн намуудад боловсон хүчний хямрал нүүрлэчихсэн байгаа энэ үед үлдэх нэг нь хайран байгааг олон хүн хэлж байна.

Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нарт өлсгөлөн нэр дэвших эрх авчрах уу?

МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эхлээд намын байрандаа дараа нь Тусгаар тогтнолын талбайд өлсгөлөн зардаж байна. Н.Энхбаяр Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт, Э.Эрдэнэжамъян Чингэлтэй дүүргийн 65 дугаар тойрогт нэр дэвшихээр нэрээ дэвшүүлж байгаа ч цагдаагаас ирсэн "ялтай” гэдэг бичиг ирсэн. Тиймээс нэр дэвших аргагүй болж байгаа юм. Хэдийгээр намынхан нь өлсөж тэмцэж байгаа ч үр дүнд хүрэх эргэлзээтэй. Эрх баригчид төрийн төмөр нүүрийг харуулаад суучихвал яаж ч тэмцээд нэмэргүй.

 

Улс төрийн намуудаас УИХ-ын сонгуульд нийслэлд нэр дэвшигчид

 

 

Тойрог

 

 

Дүүрэг

 

Тойргийн нутаг дэвсгэр

 

АН

 

МАН

 

МАХН

 

Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл

Эх Орончдын Нэгдсэн Эвсэл

 

49

Баянзүрх

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, 2, З, 7, 21, 27 дугаар хороо

Д.Зоригт/УИХ-ын гишүүн/

 

 

Д.Оюунхорол/УИХ-ын гишүүн/

 

 

С.Жаргал

О.Бум-Ялагч

 

50

Мөн дүүргийн 6, 15, 18, 25, 26 дугаар хороо

Б.Болор/УИХ-ын гишүүн, сайд/

Ж.Энхбаяр/УИХ-ын гишүүн/

Ч.Өлзийсайхан

Ү.Хүрэлбаатар

 

51

Мөн дүүргийн 4, 5, 14 дүгээр хороо

Р.Булгамаа /ИЗНН/

Б.Саранчимэг/Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга асан/

Ц.Цолмон

М.Мөнхцэцэг

Эх орончдын Нэгдсэн Намын дарга Г.Ганбат

52

 

Мөн дүүргийн 9, 17, 19, 22, 24 дүгээр хороо

Ч.Сайханбилэг /Ерөнхий сайд/

Б.Батзориг /БЗД-ийн засаг дарга асан/

Л.Чулуунбаатар

М.Мөнхзаяа

 

53

Мөн дүүргийн 11, 12, 13, 16 дугаар хороо

Ж.Батзандан/УИХ-ын гишүүн/

Ч.Төмөрчулуун /НИТХ-н төлөөлөгч/

Д.Эрдэнэцогт

М.Шагдарсүрэн

 

54

Мөн дүүргийн 8, 10, 20, 23, 28 дугаар хороо

Д.Арвин/УИХ-ын гишүүн/

П.Анужин /Хөтлөгч/

Ц.Төмөрбаатар

Жүжигчин

Б.Чулуунбат

 

55

Хан-Уул,

Багахангай

Хан-Уул дүүргийн 1, 2, З, 12 дугаар хороо

Ж.Ганхуяг /Дүүргийн засаг дарга/

Д.Сарангэрэл/УИХ-ын гишүүн/

Ц.Оюунбаатар Шадар сайд

Энхболд

Доктор Т.Баярхүү

56

Мөн дүүргийн 11, 13, 15 дугаар хороо, Багахангай дүүрэг

Г.Байгалмаа /Барилгын сайд асан, УИХ-н даргын зөвлөх/

Ц.Нямдорж/УИХ-ын гишүүн/

Б.Хэрлэн

Х.Амарсайхан

 

57

Мөн дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хороо

Л.Болд/УИХ-ын гишүүн/

С.Оюунбилэг /МАН-н удирдах зөвлөлийн гишүүн/

Ц.Лхагвасүрэн

АШУИС-ийн захирал асан

Ц.Өлзийтогтох

Мэргэжлийн боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв

Мөн дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хороо

Г.Батхүү/УИХ-ын гишүүн/

Б.Энх-Амгалан /НИТХ-н төлөөлөгч/

Х.Оюунцэцэг

Б.Одончимэг

 

59

Сүхбаатар,

Багануур

Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хороо

Б.Мэдрээ /ХХБ-ны Ерөнхийлөгч/

Д.Цогтбаатар /Барилгын сайд асан/

Н.Удвал

МАХН-ын нарийн бичгийн дарга

Ц.Мөнхжин

 

60

Мөн дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хороо

Х.Тэмүүжин/УИХ-ын гишүүн/

Ц.Мөнх-Оргил/УИХ-ын гишүүн, сайд асан/

Л.Сэлэнгэ

МАХН-ын эмэгтэйчүүдийн холбооны дарга

А.Лхамдэгд

 

61

Мөн дүүргийн 11,12,13,14 дүгээр хороо, Багануур дүүргийн 5 дугаар хороо

М.Батчимэг/УИХ-ын гишүүн/

Сү.Батболд /Ерөнхий сайд асан/

И.Энхтүшиг

Б.Энхмаа

 

62

Мөн дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо, Багануур дүүргийн 3 дугаар хороо

Л.Гантөмөр/УИХ-ын гишүүн, сайд/

Ц.Цогзолмаа /СБД-н засаг дарга асан/

Ц.Баярхүү

Н.Наранцэцэг

Хүний их эмч М.Чимгээ

63

Чингэлтэй,

Налайх

Чингэлтэй дүүргийн 1, 2, З, 4, 5, 6 дугаар хороо, Налайх дүүрэг

С.Дэмбэрэл /ИЗНН дарга асан/

Т.Аюурсайхан /ШӨХТГ-н дарга/

А.Даваасүрэн

Судлаач доктор

Х.Батсуурь

Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын дарга Ц.Шинэбаяр

64

Мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо

Г.Баярсайхан/УИХ-ын гишүүн, сайд/

М.Оюунчимэг /ММ агентлагийн сэтгүүлч асан/

Ц.Эрдэнэчулуун

Бизнесмэн

Ж.Батболд

 

65

Мөн дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хороо

н.Мөнхтуяа

Ө.Энхтүвшин/УИХ-ын гишүүн/

Э.Эрдэнэжамъяан

П.Болд

 

66

Мөн дүүргийн 16, 17, 18, 19 дүгээр хороо

О.Эрдэнэбулган /Дэд сайд асан/

Д.Ганболд /ЧД-н засаг дарга/

Ж.Батбаяр

Г.Уянга

 

67

Баянгол

Баянгол дүүргийн 1, 2, З, 4, 20 дугаар хороо

С.Одонтуяа/УИХ-ын гишүүн/

А.Ундраа /Доктор/

Б.Тулга

Буянжаргал

 

68

Мөн дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хороо

Д.Оросоо /Дүүргийн засаг дарга/

Ж.Ганбаатар /Оргил компаний захирал/

Х.Оюунцэцэг

Санжаажав

 

69

Мөн дүүргийн 8, 10, 12, 13, 14, 22 дугаар хороо

С.Эрдэнэ/УИХ-ын гишүүн, сайд/

Л.Амгалан /БГД-ийн засаг дарга асан/

М.Алтантуяа

С.Рэнчинпагма

 

70

Мөн дүүргийн 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хороо

З.Энхболд /УИХ-н дарга/

Д.Лүндээжанцан/УИХ-ын гишүүн/

Ч.Амарбаяр

П.Бямбачулуун

 

71

Сонгино

хайрхан

Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31 дүгээр хороо

Ө.Пүрэвбаатар

Ц.Гарамжав /Монполимет группийн захирал/

Л.Отгонбаяр

Н.Дашзэгвэ

 

72

Мөн дүүргийн 18, 19, 23, 27, 29 дүгээр хороо

Л.Эрдэнэчимэг/УИХ-ын гишүүн/

Н.Учрал /Их засаг сургуулийн захирал/

З.Баянсэлэнгэ

Ц.Эрдэмт

Эрх зүйч Б.Ган-Эрдэнэ

73

Мөн дүүргийн 8, 10, 11, 21, 28 дугаар хороо

М.Чинболд /СХД-ийн ЗД асан/

Д.Сумъяабазар/УИХ-ын гишүүн/

Б.Оюунбилэг

Б.Саранцэцэг

 

74

Мөн дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хороо

Б.Ургамалцэцэг /Ерөнхий сайдын зөвлөх асан/

Д.Тэрбишдагва/УИХ-ын гишүүн/

М.Баярхүү

 

75

Мөн дүүргийн 1, 2, 20, 22, 32 дугаар хороо

Л.Түвдэндорж/УИХ-ын гишүүн/

Б.Ундармаа /Бишрэлт группийн захирал/

Н.Энхбаяр

З.Болдбаатар

 

76

Мөн дүүргийн 3, 4, 5, 6, 26 дугаар хороо

О.Магнай /ШӨХТГ-н дарга асан/

Х.Нямбаабаатар /СХД-н НИТХ/

Г.Бямбасүрэн

 

 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх