2016 оны зургадугаар сарын монгол зурхайн хэмнэл

2016 оны зургадугаар сарын монгол зурхайн хэмнэл

Эл сар нь билгийн тооллын зуны тэргүүн сарын 26-наас зуны дунд сарын 27 хүртэл үргэлжилнэ. Энэ сарын 7 Балжиннямтай, 8 Дашнямтай тул үйл бүтэх нь хялбар, 9 модон хохимой тэрсүүд давхацсан өдөр тул болгоомжлууштай Эл сар гал махбода дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий, цусны гүйдэл түргэсч, шар ус ба хөлсний нүх сүв бүрмөсөн нээгдэж, бодасын солилцоо өрнүүн болж, биеийн элч гадагш тархан, гал махбодын орон болох зүрхний судал эрчимжин гүйж, судлын лугшилт нь хөхөөн дуу мэт бүдүүн алгуур лугшина. Бөөрөө энхрийлбэл зохистой цаг. Эл сарын 5-ны 14 цаг 07 минутад Буудай боловсрох, 22-ний 6 цаг 57 минутад Зуны туйл болох улирал тус, тус эхлэнэ.

Буудай боловсрох. Энэ өдрөөс эхлэж хамаг яаралтайгаар үр цацах зохистой цаг болно. Наран шар замын 75 хэмд, буудай боловсрох гэдэг нь буудай, арвай мэтийн тарималын боловсрохыг тодорхойлж буй хэрэг юм. Буудайн үр хүндрэн хөхөрч эхлэдэг цаг юм. Хур борооны улиралд хий, агаар туйлын чийглэг болохоор эд, хэрэгсэл ба хувцас, хунар хялбархан ялзардаг. Тиймээс тунгалаг сайхан өдөр хувцас, хунар, ном, дэвтрээ хүртэл наранд дэлгэж хатсаны дараа хадгалвал сайн. Жимсний толгой дэлгэрч, алз олшрон, олонхи амьтны үржих үе эхлэнэ. Малчин ард үрээ, даагаа сургаж, хүүхдүүд морь унаж сурах сайхан цаг эхлэнэ.

Зуны туйл. Наран шар замын 90 хэмд, энэ өдрийн наран бол хамгийн өндөр хэмжээнд хүрч, нарны гэрэл нь бараг умарт буцалтын шугам дээр шууд тусахаас энэ өдрийг өнгөрвөл наран идэн, идэнгээр өмнөшилж, өндөрөөс нь аажмаар хасагдахаас өдөр нь нэг нэг өдрөөсөө охор болдог. Нарны газрын гадаргуйд цацуулах элчийн хэмжээ нь газрын гадаргаас агаар тийш дарагдахаас илүү болохоор зуны туйлын дараа өдрийн дулаан нь үргэлжлэн дээшилдэг.

Зуны туйлаас эхлэх есний тоолол.

Манай улсын эртний үед зуны улирлын уур амьсгалын хувиралтыг тусгасан нэг зүйлийн "Зуны туйлаас эхлэх есний тоолол”-оор өдрийг тэмдэглэх арга байжээ. "Зуны туйлаас эхлэх есний тоолол”-ыг бас зуны есөн ес гэдэг. Үүнд зуны туйлын өдрөөс эхлэж, 9 өдөр бүрийг нэгэн хэсэг болгож, "Нэг 9”, "Хоёр ес”... гэж тоолоод, "Есөн ес” наян нэгэн өдөр хүрч төгсдөг. Умард орны хөдөө тосгонд уламжлагдсан "Зуны ес есийн тоолол”-ын үгс нь Нэг ес, хоёр есд гараас дэвүүр үл салмуй. гурван ес хорин долоон өдөрт мөсний ус нь бал адил амтлаг. Дөрвөн ес 36 өдөрт асгарсан хөлс хувцас нэвтрэмүй. Таван ес 45 өдөрт модны орой хуурайшна. Зургаан ес 54 өдөрт гадаа удаан явж үл болно. Долоон ес 63 өдөрт шөнийн хучилганд дан хучлага ч үл хэрэгсэмүй. Найман ес 72 өдөрт жигнэж даарахаас болгоомжлоорой. Есөн ес 81 өдөрт хөвөнтэй хувцас хэрэг болмуй хэмээлцдэг. Хөх мөрний өмнүүр халуун орон газар уламжлагдсан зуны есөн есний тоолол нь даруй нэг ес, хоёр есд дэвүүрийг гараасаа үл салгамуй. гурван ес 27 өдөрт мөсний усан бал адил амтлаг. Дөрвөн ес 36 өдөрт биеэ угаасан мэт хөлсөө арчмуй. Таван ес 45 өдөрт толгойд тавьсан эм домын навч нь дэрвэлзмүй. Зургаан ес 54 өдөрт Бурханы сүмд орж сэрүүцмүй. Долоон ес 63 өдөрт унтахуйд дан хөнжил ирмүй. Найман ес 72 өдөрт жияа хөнжил хучих хэмээн боддолхийлмуй. Есөн ес наян нэгэн өдөрт өдөрт өрх бүр гэрээ дулаалмуй. Эдгээр "Зуны есөн ес”-ний дуулал нь цөм хүмүүсийн халуун хүйтний сэрэгдэл болох бөгөөд уур амьсгалын хувиралтыг амьдрал ахуйд тустай байдлаар гаргасан юм. Таны зурхайн хэмнэл өмнөх сарынхтай төсөөтэй тул заслыг дахин хийлгэх хэрэггүй. Харин 9 хэмнэлт өдрөө анхаарах нь чухал.

Хэмнэл, төөргийг тооцоолсон Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш

 

Хулгана жилтэн.

1984 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1948, 1960 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1924 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.х 1924 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1936 оны эмэгтэйчүүд, 1924 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1924, 1996 оны эрчүүд ба 1984 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1972, 1984 оны эмэгтэйчүүд болон 1984 оны эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1972, 1924, 1912 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд" уншуулваас засагдна. 1960, 1996, 1936 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1984, 1924, оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, "Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1948, 1996 оны эмэгтэйчүүд ба 1972 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай. 1936, 1984 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. Хулгана жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 3, 7, 15, 19, 27; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

 

Үхэр жилтэн

1973, 1961 оны үхэртэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1985 оны үхэртэй эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1961, 1997 оны үхэртэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1997, 1985 оны эмэгтэйчүүд ба 1949 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1925, 1973 оны үхэртэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул "Насны судар” уншуулваас сайн. 1973, 1997 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1961 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1973, 1949 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай. 1973, 1985 оны үхэр жилтэй эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1985, 1937оны нийт үхэр жилтнүүд ба 1997 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд" уншуулваас засагдна. Үхэр жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 4, 8, 20, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.

 

Бар жилтэн

1925, 1950 оны бартай эрэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1974 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул "Насны судар” уншуулваас сайн. 1986 оны эрчүүд ба 1974 оны эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1998 оны эрэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. 1950 оны эмэгтэйчүүд ба 1937 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1998 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1998, 1937 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1950 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1974 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, "Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. Бар жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 5, 9, 21, 29; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24 болно.

Туулай жилтэн

1963 оны туулай жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1999 оны туулайтай эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1975 оны эмэгтэйчүүд ба 1987 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1987 оны эрчүүд ба 1999 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1987, 1999 оны туулайтай эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, "Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1951, 1927 оны туулайтай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. Туулай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 6, 18, 22, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24 болно.

Луу жилтэн

1988 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 2000 оны луутай эрэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 2000, 1928 оны луутай эмэтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1952 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1976, 1964 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1988 оы эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1964 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1952 ны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, "Цэнд" уншуулваас засагдна. 1940 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай. 1916, 1964 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 2000, 1940 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1976, 1988 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. Луу жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 7, 11, 19; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.

 

 

Могой жилтэн

1965 оны могой жилтэй нийт хүмүүс болон 1989 оны могойтой эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1917 оны могойтой эрэгтэйчүүд ба 1953 оны нийт могой жилтнүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1929 оны могой жилтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1989 оны могой жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, "Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1965 оны могой жилтэй эрэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1917, 1953 оны могой жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. Могой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 12, 20, 24; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 1, 8, 15, 22, 29 болно.

Морь жилтэн

1954 оны морь жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1999 оны морь жилтэй эмэгтэйчүүд ба 1990, 1966, 1918 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1966 оны морь жилтэй эмэгтэйчүүд болон 1954 оны эрэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1966 оны морьтой эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1990, 1942, 1930 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, "Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1990, 1966 оны морьтой эмэгтэйчүүд ба 1978 оны эрэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. Морь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 9, 13, 21, 25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 1, 8, 15, 22, 29 болно.

Хонь жилтэн

1919, 1943 оны хонь жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1955, 1967 оы хонь жилтэй эрэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1979, 1967 оны хонь жилтэй эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1991 оны хонь жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1979, 1967 оны хонь жилтэй эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. Мөн өмнөх жилтэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул "Цэнд” номыг уншуулж засаарай. 1955 оны эмэгтэйчүүд ба 1979 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1919, 1955 оны хонь жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, "Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. Хонь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 10, 14, 22, 26; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.

 

Бич жилтэн

1980 оны бич жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1992 оны бич жилтнүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1920 оны бич жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1944, 1968 оны бич жилтэй эмэгтэйчүүд ба 1956, 1980 оны эрэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1980 оны бич жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1968 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1956, 1920, 1968 оны нийт бич жилтнүүд ба 1932 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1944, 1932 оны бич жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. "Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. Бич жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 11, 15, 23, 27; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 7, 14, 21, 28 болно.

Тахиа жилтэн

1981 оны тахиа жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1993 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1921 оны тахиатай эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1945, 1933 оны эмэгтэйчүүд ба 1993 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1981, 1993 оны эрэгтэйчүүд болон 1969, 1957 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, "Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1981 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. Мөн энэ жилтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. Тахиа жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 12, 16, 24; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 7, 14, 21, 28 болно.

Нохой жилтэн

1982 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1994 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1946 оны эрчүүд ба 1946, 1982 оы эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж "Доржнамжом”, "Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1970, 1946 оны нохой жилтэй эрчүүд ба 1982, оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1994 оны эрчүүд ба 1994 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ "Түй” өргүүлвэл сайн. Нохой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 1, 5, 13, 17, 25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.

Гахай жилтэн

1983 оны гахай жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1995 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул "Цэнд” уншуулваас засагдна. 1971 оны гахай жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул "Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1995 оны эмэгтэйчүүд болон 1983 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1959 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул "Алтангэрэл” уншуулваас засагдна. 1935, 1923 оны гахай жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1983 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1971, 1983 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1983, 1935, 1923 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ "Цагаан шүхэрт”, "Хамчүнагва”, "Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. Гахай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 2, 6, 14, 26, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.

Та өдөр тус бүрийн хэмнэлээс гадна тухайн өдрийн сайн цагуудыг мэдэх нь чухал. Энэ юуны тул хэмээвээс аливаа үйлийг тухайн өдрийн сайн цагт хийвээс од, гариг, жил өдөр, барилдлага тэргүүтний харш муу нөлөөнд үл автагдах болно гэж урьдын мэргэд дахин, дахин айлдсны тул болой. Энэ сарын 3, 9, 15, 21, 27-ны өдрийн могой, бич, тахиа, гахай, бар, луу цаг нь; 4, 10, 16, 22, 28-ны морь, хонь, нохой, гахай, үхэр, луу; 5, 11, 17, 23, 29-ний хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа; 6, 12, 18, 24, 30-ны бар, туулай, могой, бич, нохой, гахай, 1, 7, 13, 19, 25-ны луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр; 2, 8, 14, 20, 26-ны өдрийн морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай цагууд нь сайн болно. Бас хол газар удаан хугацаагаар суухаар яваар одогсод 3, 11, 19, 27-нд зүүн урагш; 4, 12, 20, 28-нд баруун; 5, 13, 21, 29-нд баруун урагш; 6, 14, 22, 30-нд зүүн хойш; 7, 15, 23-нд зүүн; 8, 16, 24-нд баруун хойш; 1, 9, 17, 25-нд хойш; 2, 10, 18, 26-нд урд зүгт тус, тус мөрөө гаргууштай.

Ай сайн амгалан болтугай.

 

4

18

26

Xулгана

1

3

1

Үхэр

5

2

5

Бар

7

1

7

Туулай

4

2

4

Луу

6

5

6

Могой

3

4

3

Морь

1

3

1

Хонь

5

2

5

Бич

7

1

7

Тахиа

4

2

4

Нохой

6

5

6

Гахай

3

4

3

 

 

 

 

 

 

2

16

25

Xулгана

8

9

8

Үхэр

11

8

11

Бар

10

11

10

Туулай

9

10

9

Луу

11

8

11

Могой

10

11

10

Морь

8

9

8

Хонь

8

9

8

Бич

11

8

11

Тахиа

10

11

10

Нохой

9

10

9

Гахай

11

8

11

 

 

5

12

14

30

Xулгана

12

13

12

13

Үхэр

15

14

15

14

Бар

12

15

12

15

Туулай

14

13

14

13

Луу

15

14

15

14

Могой

12

15

12

15

Морь

14

13

14

13

Хонь

12

15

12

15

Бич

14

13

14

13

Тахиа

15

14

15

14

Нохой

14

13

14

13

Гахай

12

15

12

15

 

 

1

6

20

27

Xулгана

16

16

16

16

Үхэр

16

16

16

16

Бар

16

16

16

16

Туулай

16

16

16

16

Луу

16

16

16

16

Могой

16

16

16

16

Морь

16

16

16

16

Хонь

16

16

16

16

Бич

16

16

16

16

Тахиа

16

16

16

16

Нохой

16

16

16

16

Гахай

16

16

16

16

 

 

7

22

24

Xулгана

17

18

17

Үхэр

19

20

19

Бар

21

17

21

Туулай

18

19

18

Луу

20

21

20

Могой

21

17

21

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх