ЭМЯ: Австралид очсон монгол иргэнээс шинэ коронавирус илрээгүйг тогтоолоо

ЭМЯ-наас өнөөдөр өдөр мэдээлэл хийж, Австралид очсон монгол иргэнээс шинэ төрлийн коронавирус илэрсэн гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл дөнгөж сая мэдээлэл хийж, буруу ташаа мэдээ байсан талаар мэдэгдлээ.  


ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "12:28 минутад Австралийн талаас ХӨСҮТ-д мэдээлэл ирүүлсэн. Өмнө нь өгсөн мэдээллийг сонссон бол та бүхэн мэдэж байгаа байх.  Монгол Улсын иргэн М энэ сарын 19-ны өдөр  Хятадын Гуанжу хотоор дамжиж, Австралийн Мельбурн хотод очсон.  Улмаар 25-ны өдөр түүнээс коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл өгсөн. 

Тэгвэл  14:40 цагт Австралийн Эрүүл мэндийн газартай  холбогдож, мэдээллийг нягталлаа.  Тэгэхэд энэ хүн шинэ коронавирусын халдвар аваагүй. Харин халдвартай хүнтэй хамт нэг онгоцонд сууж зорчиж явсан гэдэг мэдээллийг өглөө.  Мөн и-мэйлээр мэдээллийг баталгаажуулж, явуулсан. Бид олон талаас нь мэдээлэл авч, энэхүү мэдээллийг ташаа гэдгийг тогтоолоо.  

Энэ хүн 19-нд Гуанжугаар дамжижи Австралид очоод, 25-ны өдөр буцаж,   Хонгконгоор дамжиж буцаад эх орондоо ирсэн байна. Бид энэ хүнтэй холбогдож, хавьталт тодруулах ажлыг эхлүүлсэн байгаа" хэмээлээ.  


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх