Кенийн тамирчид урилгаар оролцсон “Улаанбаатар марафон-2016”-д Б.Сэр-Од түрүүллээ

Энэ жил гурав дахь жилдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд, спортын яам, нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран "Улаанбаатар марафон-2016” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгууллаа. 


Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдын төрөлд явуулсан бөгөөд нийт 23 890 гүйгч онлайн бүртгэлд хамрагджээ. Мөн АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Итали, Австрали, Япон, Канад, Чех, Испани, Солонгос, Хойд солонгос, Арабын нэгдсэн Эмират улс, Турк зэрэг 21 орны 114 гүйгч оролцов. Дэлхийд марафоны төрлөөр алдартай Кени улсын хоёр тамирчин урилгаар оролцлоо.Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэд оролцсон бол сонирхогчид 10000, 5000, 1.5 км-ын зайд гүйв.

Бүтэн марафонд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа нар ангилалдаа түрүүллээ. Мөн энэ удаагийн тэмцээнд урилгаар оролцсон Японы гүйгч Ямамото Ёшихиро хагас марафонд III байр эзэлсэн бол анх удаа оролцсон Кенийн тамирчид бүтэн марафонд V, VI байрт оржээ.
"Улаанбаатар марафон-2016” тэмцээний хамгийн ахмад гүйгч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэн, 69 настай Г.Аюур хагас марафонд гүйжээ.

Марафоны дүн:

Бүтэн марафон\42км195метр\
Эрэгтэй:

  • Алтан медаль: Б.Сэр-Од – 2 цаг 18 минут 26 секунд 91 доль
  • Мөнгөн медаль: Ц.Бямбажав – 2:21.11.51
  • Хүрэл медаль: Ж.Олонбаяр - 2:23.16.07
  • IV байр: Д.Гантулга
  • V-VI байр: Доминик Пэмои, Жулис Арилэ \хоёул Кени\
  • VIII байр: П.Отгонбаатар

Эмэгтэй:

  • Алтан медаль: Б. Мөнхзаяа – 2 цаг 37 минут 57 секунд 09 доль
  • Мөнгөн медаль: Л.Отгонбаяр – 2:45.48.13
  • Хүрэл медаль: И.Санжидмаа - 2:47.54.00
  • IV байр: Б.Бадамхатан
  • V байр:Б.Долгормаа
  • VI байр:Мария Ижаис \Финланд\
  • VII байр:Ким Мин Сун \БНСУ\
  • VIII байр:Цүй Ю Шиа \БНХАУ\

ХАГАС МАРАФОН: \21км095метр\
Эрэгтэй:

  • Алтан медаль: Н.Мөнхбаяр
  • Мөнгөн медальл: Б.Суврагахайрхан
  • Хүрэл медаль: Ямамото Ёшихиро \Япон\
  • IV-X байр:Г.Одхүү, Б.Доржпалам, С.Чинбат, Сауржан, Л.Лхагва, С.Батбаяр, Б.Цэнгүүн

Эмэгтэй:

  • Алтан медаль: Ч.Шинэцэцэг
  • Мөнгөн медаль: Г.Хишигсайхан
  • Хүрэл медаль: Б.Дуламсүрэн

10км: 
Эрэгтэй:

  • Алтан медаль: Болдоо
  • Мөнгөн медаль: Гүррагчаа
  • Хүрэл медаль: Энхтамир

Эмэгтэй:

  • Алтан медаль: М.Сэмжид
  • Мөнгөн медаль: Н.Дулам
  • Хүрэл медаль: Ж.Халиунаа нар эхний байруудад оржээ

Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1,5 км зайг тууллаа. Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, 2 дугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, III байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Сонирхогчдын гүйлтийн 10000 метрийн зайн тэргүүн байрыг 500.000 төгрөгөөр, II байрыг 400.000 төгрөгөөр, 3 дугаар байрыг 300.000 төгрөгөөр, 5000 метрийн зайн гүйлтийн I байр 300.000 төгрөг, II байрыг 250.000 төгрөг, III байрыг 200.000 төгрөгөөр тус тус шагнав. Мөн тэмцээний бүх төрөлд 4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан байна.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх