УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ болон НИТХ-д нэр
дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж буй. Тэгвэл үүнтэй
холбогдуулан УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч УИХ-ын
гишүүн Д.Оюунхорол уриалга гаргаж, бусдыгаа шударга өрсөлдөөнд
уриаллаа.
Тэрбээр уриалгадаа "УИХ-ын сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшиж улс төрийн өрсөлдөөнд оролцож буй эрхэм хүндэт нэр дэвшигчид ээ. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль Монгол Улсын иргэд сонгох сонгогдох эрхээ тэгш нууц шууд хэлбэрээр эдлэх эрүүл өрсөлдөөн болж, нэр дэвшигч бүр өөрийн эрдэм чадал, төр нийгмийн ажлын туршлагаараа ялгаран өрсөлдөх мөч ирлээ.
Хүний мөс чанар, ёс суртахуунаа эрхэмлэн сонгогч олон түмнээрээ шигшүүлж үнэнийг үгүйсгэлгүй, үзэл бодолдоо гуйвалгүй, үйлийг буртаглалгүй, өрөөл бусдыг гүтгэлгүй сонгогч олноо өөрийгөө таниулан ёс суртахуунтай шударга өрсөлдөхийг уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn