Залуус эрүүл чийрэг байхыг хүсч байна

УИХ-ын сонгуулийн 49-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгогч иргэдтэй хийх уулзалт 21-р хорооны залуустай хийх уулзалтаар үргэлжилж байна. Тус хорооны сонгогчдын дийлэнх хэсэг нь 18-45 насны залуучууд байгаа нь нэр дэвшигч, МУ-ын гавьяат багш Д.Оюунхоролын анхаарлыг татжээ. 21-р хорооны залуус эрүүл мэнддээ анхаарч өвчилсний хойно биш, түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах хэв маяг, спорт-эрүүл мэндийн хавсарсан арга хэмжээ авч өгөхийг хүслээ.

Нэр дэвшигч Д.Оюунхорол "Засгийн бодлогын түвшинд яриа төдий байгаа нийтийн биеийн тамир, иог бясалгал, фитнесээр хичээллэх, урьдчилан сэргийлэх асуудлыг бодлогын төвд тавьж, эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулахаар зорилт тавьсан байгаа. Манай намын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж, улмаар дэлхий нийтийн жишигт ойртуулан дотоодын нийт бүтээгдэхүүний зургаагаас дээш хувьд хүргэхээр шат дараатай арга хэмжээ авахаар тусгасан” байгаа хэмээн залуустай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Залуус эрүүл чийрэг байхыг хүсч байна

 

Залуус эрүүл чийрэг байхыг хүсч байна

 

Залуус эрүүл чийрэг байхыг хүсч байна

 

Залуус эрүүл чийрэг байхыг хүсч байна

 

Залуус эрүүл чийрэг байхыг хүсч байна

 УИХ-ын сонгуулийн 49-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

ЭХ СУРВАЛЖ:WWW.UBSONIN.MN

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх