ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ ЭЗЭНГҮЙ ОРХИГДСОН МОНГОЛ ХҮН

УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхоролын иргэд, сонгогчидтой хийх уулзалт үргэлжилсээр байна. Баянзүрх дүүргийн 21-р хорооны Ганц худгийн ойролцоох Задгай-д оршин суух иргэдтэй хийсэн уулзалтаар шийдэгдээгүй хоцорч үлдсэн олон асуудал хэлэлцэж байна. Өр өвтгөж, сэтгэл эмзэглүүлсэн асуудлууд энд шил даран овоорсон болохыг сонсоод зүрх шимширч явлаа. Цэцэрлэгтээ явахын тулд хүүхдүүд өглөө 6 цагт босно. Хөл, нүд муутай хөгшин настай өвөө, эмээ өвлийн хүйтэнд ч 5, 10 литрийн бидон бариад өөрсдөө усандаа явна. Жирэмсэн эх төрөх болоод түргэн дуудахад ирэхгүй. Хаяг, харьяалал байхгүй учраас үр хүүхэд нь цэцэрлэг, сургуульд суралцах эрхгүй. Ажил олж хийгээд орой ирэхэд гэрийг нь ачаад явчихсан байна. Тэд Монгол улсад харьяалалтай, энэ улсад амьдарч байгаагаа л мэднэ. Хаана байгаа вэ гэдэг хаягаа хэлж мэдэхгүй. Хогийн цэг дотор л амьдарч байна. 

ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ ЭЗЭНГҮЙ ОРХИГДСОН МОНГОЛ ХҮН

 

ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ ЭЗЭНГҮЙ ОРХИГДСОН МОНГОЛ ХҮН

 

ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ ЭЗЭНГҮЙ ОРХИГДСОН МОНГОЛ ХҮН

 УИХ-ын сонгуулийн 49-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

ЭХ СУРВАЛЖ: WWW.UBSONIN.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх