Д.Оюунхорол:Төрийн бодлогын гадна хаягдсан 600 өрхийн нөхцөл байдалтай танилцлаа

 УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхорол Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны "Задгай" гэж нэрлэгдэх  Ганц худаг орчимд оршин суух 600 орчим айл  өрхийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдсан асуудлыг нь сонслоо. Хотын төвөөс зургаахан километрийн зайтай  ч тэд төрийн бодлогын гадна амьдарч байна.   Тэдгээр айл өрхийн тал нь ямар ч хаягжилт бүртгэлгүй учраас  сонгуульд саналаа өгөх ч эрхгүй гэнэ. Гэрэл  цахилгаангүй, авто машин явах замгүй байна. Хүүхдүүд нь сурч боловсрох сургуульгүй  учраас хамгийн ойрдоо 3-4 км зайд сургуульд сурдаг. Худаг уснаас хол, хулгай дээрэм их, хариуцах цагдаа хүчнийхэн байдаггүй гээд яривал тэдгээр айл өрхийг хот, дүүргийн төрийн захиргааны байгууллагууд, тэднийг төлөөлж төрд гарсан гишүүн нь хүртэл мартсан бололтой.

Тус хорооны оршин суугч Б.Хандмаагийн ярьснаар, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, хүүхэд багачууд өвдөж түргэн дуудахад бүртгэлгүй гээд  ирдэггүй байна.   Өөрсдөө яваад очихоор мөн л харьяалалгүй гээд хүлээж авдаггүй гэнэ. "Өвдөхөд эмчлэх газаргүй юм чинь үхвэл  оршуулах газар ч өгөхгүй байх” хэмээн тэд гомдонгуй ярих аж.

Иргэн Баатар "Хог хаявал торгоно гэсэн зарлал хаа сайгүй наасан хэрнээ хаягжилт байхгүй гээд хог ачдаггүй" гэв. Худаг уснаас хол учир уулын уруу бараг нэг км-ын зайтай худгаас усаа авдаг. Өвлийн цагт  өндөр настан, хүүхдүүд хальтирч бэртэх нь энүүхэнд.   Тэднийг цагаачдын хэсэг гэж бусад нь хэлдэг гэнэ. "Гэхдээ тэдэнд гомдоллоод байх юу байхав. Удаа дараа хүсэлт тавьсаар байхад хайхарч үзэхгүй байгаа дарга нарт гомдож байна" гэж Батбаяр хэлсэн. Тэрбээр   "Хотын дарга Э.Бат-Үүлийн ширээн дээр бидний олон өргөдөл бий. Ардчилсан намынхан бидэнтэй өчигдөр ирж уулзсан. Тэд саналаа бидэнд өгвөл газрын асуудлыг чинь  шийдэж өгнө гэсэн. Би Ардчилсан намд найман жил итгэсэн, одоо бол итгэхгүй. Тэд 2012 оны сонгуулиар ч энэ амлалтаа өгч байсан. Хүй нэгдлийн үе шиг лааны гэрэлд амьдарч, балга усаа холоос зөөж байхад тэд огт тоогоогүй” гэж  хэллээ.

Нэр дэвшигч Д.Оюунхорол тэдний саналыг сонсоод ийм олон жил болж байхад хэн ч анхаарч, хайхраагүйд гайхаж байгаагаа нуусангүй.  "Энэ тойргоос ард иргэдийн төлөөлөл болж сонгогдсон УИХ-ын гишүүн холбогдох газарт асуудлыг тавьж шийдвэрлүүлэх боломжтой. Тойргоос сонгогдсон төрийн түшээ тойргийн ард иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Би ингэж ажилладаг байсан учраас Завханы ард  түмэн намайг гурван удаа сонгосон юм" хэмээн хэллээ.

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Д.Оюунхоролыг  БОНХАЖ-ын сайдаар ажиллахдаа   Зайсангийн 300 гаруй айл өрхийн газрын асуудлыг шийдвэрлэж, бараг 20 жил хүлээгдсэн   асуудлыг шийдсэнд нь олон хүн талархдаг. Нэр дэвшигч Д.Оюунхорол "Хэн ч  төрийн бодлогын гадна хоцрох ёсгүй. Би хоосон амлалтаар биш бодит үйлдлээр та бүхний асуудалд анхаарлаа хандуулж, асуудлыг шийдүүлж, аятай тохитой орчинд амьдардаг болгохын төлөө хамтран ажиллана" гэсэн юм.

Өнгөрсөн жилүүдэд нийслэлээс хогийн ногоон уутанд 14.5 тэрбум төгрөг зарцуулсан. Тэр мөнгөөр 14 цэцэрлэг барих боломжтой байсан гэдгийг сонсоод "Задгай"-гийн гэх хаягдсан ардууд уулга алдаж байсан юм. Тэд "Хогийн ногоон уут хог болж л хийссэн дээ" гэв.

Нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.  

Д.Оюунхорол:Төрийн бодлогын гадна хаягдсан 600 өрхийн нөхцөл байдалтай танилцлаа

 

Д.Оюунхорол:Төрийн бодлогын гадна хаягдсан 600 өрхийн нөхцөл байдалтай танилцлаа

 

Д.Оюунхорол:Төрийн бодлогын гадна хаягдсан 600 өрхийн нөхцөл байдалтай танилцлаа

 

Д.Оюунхорол:Төрийн бодлогын гадна хаягдсан 600 өрхийн нөхцөл байдалтай танилцлаа

 

Д.Оюунхорол:Төрийн бодлогын гадна хаягдсан 600 өрхийн нөхцөл байдалтай танилцлаа

"Би Ардчилсан намд найман жил итгэсэн, одоо бол итгэхгүй. Тэд 2012 оны сонгуулиар ч энэ амлалтаа өгч байсан. Хүй нэгдлийн үе шиг лааны гэрэлд амьдарч, балга усаа холоос зөөж байхад тэд огт тоогоогүй” гэж  хэллээ.

УИХ-ын сонгуулийн 49-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

ЭХ СУРВАЛЖ: WWW.UBSONIN.MN

 


 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх