Хамгийн өндөр настанд “золголоо” ‪

Хамгийн өндөр настанд “золголоо” ‪II хорооны хамгийн өндөр настай эмэгтэй Лхагважав гуайнд зочиллоо. Тэрбээр Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй хүнтэй уулзах хүсэлтэй байгаагаа хүүхдүүдээрээ уламжилжээ. Тиймээс нэр дэвшигч маань тус хороонд зохион байгуулсан уулзалтынхаа дараа түүнийг хүндэтгэн, хүсэлтийг нь хүлээн авч, гэрт нь зочилсон. Энгэртээ одонгуудаа зүүн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг угтсан Лхагважав гуай өдгөө 91 нас сүүдэр хүрчээ. Найман хүүхэд төрүүлж өсгөсөн түүний хувьд улс хаана хэрэгтэй гэнэ тэнд нь л ажилласаар ирсэн гэнэ. Эмээ нь гурван төрийн нүүр үзлээ. МАН-д 1964 онд элсэж байсан хүн дээ. Та хэд маань ялж сурсан шүү дээ. Энэ удаа ч бас ялах ёстой шүү хэмээн аминчлан захиж, заавал хүүгээ дэмжинэ гэдгээ ч хэлэв. Эмээ Д.Оюунхоролыг дэмжинэ гэдгээ тийн өөрөө хэлэхийн сацуу гэрт нь оронгуут хананд нь өлгөөтэй гишүүний зурагт хуудас нүднээ туссан нь итгэлтэй дэмжигч нь мөн юм байна гэх сэтгэгдлийг төрүүлж байлаа.
УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.ОЮУНХОРОЛЫН сонгуулийн штабаас бэлтгэв.

Хамгийн өндөр настанд “золголоо” ‪

ЭХ СУРВАЛЖ:WWW.UBSONIN.MN

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх