Орхигдсон тойрогт "Туршлагатай улстөрч" нэр дэвшиж байгаад баярлаж байна гэв

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхоролын уулзалтад оролцогч сонгогчид амьдарч буй орчин, ажиллаж хичээсэн ч амьдрал нь өөдлөхгүй харин ч уруудаж байгаад бухимдан, одоо зөв сонголт хийн, түүнийг дэмжинэ гэдгээ илэрхийлсээр байна.

Тус тойргийн хоёр, 21, 27 дугаар хороод бүгд гэр хороолол. Гэхдээ бусад хорооллоос ялгаатай нь хотын төвтэй ойр бөгөөд дэд бүтэц татах хамгийн боломжтой байршил. Гэвч иргэдийн ая тухтай амьдрах орчин аль хэдийн үгүй болсон төдийгүй харанхуйд гэрэлтүүлэггүй гудамжаар дээрэм тонуулд өртөн амьдрах, өвөлдөө агаарын бохирдлоос үүдэлтэйгээр хэтрүүлбэл биесээ харахгүй шахам явж, үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэдэг тухайгаа хэлж байв. Иргэн Нямбаяр, Энхжаргал нар агаарын бохирдол нэмэгдсэн нь цахилгааны үнийг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэсэн юм. Уг нь цахилгааны хөнгөлөлт эдэлдэг байсан өрхүүд өөрсдийн тав тух болон агаарынбохирдлоос сэргийлэн нүүрс түлэхээс татгалзаж, цахилгаан халаалт тавиулж байжээ. Харамсалтай нь цахилгааны бага багаар өссөр 30 хувь нэмэгдсэн тулд эдийн засаг хямарч, иргэдийн худалдан авах чадвар муудсан, цалин нэмэгдээгүй энэ үед "тог”-ны мөнгөө төлнө гэдэг хүнд даваа болжээ. Тиймээс өрхүүд гэр бүлийн орлогоо тооцоолон хямдаар нь буцаад нүүрс түлдэг болсон аж. Тэр ч утгаараа агаарын бохирдол нэмэгдсэн байна. Дээрх иргэдээс гадна уулзалтад ирсэн олон хүн энэ гомдлыг хэлсэн.

Дэд бүтцийг 27 дугаар хороо руу татаж, цахилгааны үнийг бууруулвал иргэдийн нуруун дээрх ачаалал буурахаас гадна өөрсдөө хотоо хөгжүүлэхэд хувийн зүгээс оролцоо нь нэмэгдэнэ гэж байлаа.

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт цахилгаан дулааны үнийг нэмэгдүүлэхгүй хэмээн оруулсан нь иргэдийн хүлээж буй нэг асуудал. Хэдий эдийн засгийн хямралтай байгаа ч ард иргэдээ ялгаварлахгүй, нийгмийн бодлого, төрийн үйлчилгээний гадна орхигдуулахгүй байх нь нэр дэвшигч Д.Оюунхоролын өмнөө тавьж буй зорилт. Түүнчлэн гэр хороолол дахь амины орон сууц, хашаа байшинг ипотекийн зээлд хамруулж, өмчилсөн газраа дулаан цахилгаан, цэвэр, бохир усны системтэй амины тохилог орон сууц барих төсөл хөтөлбөрүүдийг бүхий л талаар дэмжихээр Монгол Ардын Намынхан мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа.

Энэхүү мөрийн хөтөлбөртөө танилцсан иргэд Д.Оюунхоролыг 49 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаад тун ч ихээр талархаж байгаа. Учир нь сонгогчид түүнийг дэмжин ялалт байгуулсны дараа ажлаа хаанаас эхлэх вэ гэж алгуурлахгүй, туршлагатай улстөрч, сурталчилгааны үеэр тойрогт тулгамдаж буй бүхий л асуудалтай танилцаж буй нь төлөвлөгөөгөө эртнээс гаргаж байгаа юм байна гэж ойлгогдлоо гэж байлаа. 

Орхигдсон тойрогт "Туршлагатай улстөрч" нэр дэвшиж байгаад баярлаж байна гэв

 

Орхигдсон тойрогт "Туршлагатай улстөрч" нэр дэвшиж байгаад баярлаж байна гэв

 

Орхигдсон тойрогт "Туршлагатай улстөрч" нэр дэвшиж байгаад баярлаж байна гэв

 

Орхигдсон тойрогт "Туршлагатай улстөрч" нэр дэвшиж байгаад баярлаж байна гэв

 

Орхигдсон тойрогт "Туршлагатай улстөрч" нэр дэвшиж байгаад баярлаж байна гэв

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт цахилгаан дулааны үнийг нэмэгдүүлэхгүй хэмээн оруулсан нь иргэдийн хүлээж буй нэг асуудал. Хэдий эдийн засгийн хямралтай байгаа ч ард иргэдээ ялгаварлахгүй, нийгмийн бодлого, төрийн үйлчилгээний гадна орхигдуулахгүй байх нь нэр дэвшигч Д.Оюунхоролын өмнөө тавьж буй зорилт. Түүнчлэн гэр хороолол дахь амины орон сууц, хашаа байшинг ипотекийн зээлд хамруулж, өмчилсөн газраа дулаан цахилгаан, цэвэр, бохир усны системтэй амины тохилог орон сууц барих төсөл хөтөлбөрүүдийг бүхий л талаар дэмжихээр Монгол Ардын Намынхан мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.ОЮУНХОРОЛЫН сонгуулийн штабаас бэлтгэв.

ЭХ СУРВАЛЖ: WWW.UBSONIN.MN



 



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх