Сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулахыг хүсэж байна гэв

Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын уулзалт өнөөдөр залуустай ярилцсанаар эхэллээ. Залуучууд төрийн бодлогоос гадна орхигдож байгаа тухайгаа гомдоллож, оролцоо муутай байгаадаа сэтгэл өвдөж буйгаа уулзалтын үеэр хэлж байна. Тэдний хувьд асуудлыг өнгөц харж, ойлгосноос болж агуулгад нь хүрэх явцад өөрсдийн амьдралд нь бэрхшээл үүсдэг. Тиймээс энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт залуусын амьдралд хэрэгтэй яг ямар асуудлыг түлхүү оруулсан талаар тодруулахыг хүсч байв. Мөн иргэн Чинбатын хувьд "Хүн бүр боловсролын салбарыг чухалчилж байгаа мэт харагдаж байгаа ч багш нарын ачааллыг үл тоож, цалин багатай, хяналт ихтэй болгож байгаа нь ажиллахад бэрхшээл учруулдаг. Ямар ч хүүхдийн эцэг, эх аливаа тохиолдолд багш нарыг "хүүхэд хойно сууж байна” гэх зэргээр дураараа загнаж, зэмлэдэг. Гэтэл ямар ачаалалтай ажиллаж байгааг огт мэддэггүй. Энэ талаар цаашид анхаараач. Таныг багш хүн, боловсролын салбарт ажиллаж байсан, УИХ-д нийгмийн бодлогын хууль олныг санаачилсан болохоор ингэж хүсэж байна” гэж байлаа.

Д.Оюунхорол аливаа уулзалтуудад оролцож буй залуусыг төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хяналтаа тавьж, хүсэлтээ хэлж байхыг байнга хүсч байгаа юм. Тэрбээр өөрийн ирээдүйд санаа тавьж байгаа хүн бүхэн сонгуульд саналаа өгөхийг уриалж байгаа. Учир нь дээр хэлсэнчлэн залуус "надад хамаагүй” гэх байдлаар сонгуулийн үеэр саналаа өгөлгүй үлддэг нь хожид чөдөр болдог гэдгийг залуус сайн мэддэг болжээ.

Энэ удаа Монгол Ардын Намын зүгээс Хүүхэд төрүүлсэн ээжүүд даатгуулсан хэлбэрээс нь хамаарахгүйгээр хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгож эрх зүйн орчныг ажиллуулахаар тусгажээ. Ингэснээр шинэ хүүхэдтэй болсон гэр бүлийн эдийн засаг нь тогтвортой үргэлжилнэ. Эхчүүд өөрсдийн орлоготой байх нь хүүхэддээ зарцуулах цаг нь нэмэгдэнэ. Цэцэрлэг, сургуулиудын ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд сургаж, гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг хоёр ээлжтэй болгохоор төлөвлөөд байгаа юм. Хичээлээс гадуурх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, дугуйлангуудыг төрөөс дэмжих, багш нарын үнэлэмжийг нэмэгдүүлэх зэргээр мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Д.Оюунхоролын хувьд гэр бүл залуучууд, нийгмийн асуудалд анхаарсан хуулийн төсөл олныг санаачилсан хүн. Тэр ч утгаараа цаашид гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүчирхийллийг бууруулах, түүнд өртөгчдийг хамгаалах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллахаар төлөвлөөд байгаагаа залууст дуулгав. Мөн гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн Төрийн байгууллагын бүтэц бий болгох тал дээр анхаарах тухайгаа ч ярьж байлаа.

Сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулахыг хүсэж байна гэв

 

Сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулахыг хүсэж байна гэв

 

Сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулахыг хүсэж байна гэв

 

Сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулахыг хүсэж байна гэв

 

Сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулахыг хүсэж байна гэв

Д.Оюунхорол таныг гавьяат багш учраас боловсролын салбарыг анхаарахыг хүсч байна гэв.

 Нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

ЭХ СУРВАЛЖ:WWW.UBSONIN.MN


 



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх