ДЭМБ-аас олимпийн үеэр зика вирусын халдвараас сэргийлэх талаар зөвлөмж гаргажээ

Эрдэмтэн судлаачдын зүгээс зика вирусын халдварын улмаас зуны олимпийн наадам болох хотыг эсвэл хугацааг өөрчлөх талаар захилдлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад тавдугаар сарын 28-нд илгээсэн. Харин ДЭМБ-аас ингэж хугацааг өөрчлөх нь зика вирусын тархалтад онцгой нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.

Олимпийн наадам болох Бразили улс бол шумуулаар тархдаг зика вирусын халдвар гарсан 60 гаруй орны нэг. Халдварын тархалтыг багасгах хамгийн оновчтой арга нь дараахь зөвлөгөөг дагах гэж ДЭМБ-аас анхааруулж байна.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийг зика вирусын халдвар тархсан орон болон бүс нутаг руу зорчихгүй байх. Энэхүү бүс нутагт нийслэл нь олимпийн наадмыг зохион байгуулах Бразили улс багтаж байна.

-Жирэмсэн эмэгтэйн гэр бүлийн хүн зика тархсан газар нутгаар аялсан бол эргэж гэртээ очсон хойноо хамгаалалтгүйгээр бэлгийн харилцаанд орохгүй байх.

-Олимпид явах аялагч, зорчигчид, тамирчид нь ямвахын өмнө өмнө тухайн улсын эрүүл мэндийн байгууллга, эмч мэргэжилтэнээс зөвөлгөө авах,

-Байнга, ялангуяа өдрийн цагаар шумуулаас зайлсхийх, шумуул үргээх хэрэгсэл хэрэглэх, цайвар өнгийн аль болох бүх биеийг хаасан хувцас өмсөх, ил задгай хувцаслахгүй байх,

-Аяллын хугацааны туршид болон аяллын дараа найман долоо хоногт бэлгийн харилцаанд орохгүй байх, хамгаалалт хэрэглэх,

-Агааржуулагчтай байранд байж, хаалга цонхоо нээхгүй байх,

-Хотын цэвэр усны хоолойгүй, зах хэсгээр зорчихгүй байх анхааруулжээ. Энэхүү зөвлөмжийн гол агуулга нь зика вирусаас гадна шумуулаар дамжих халуун хумхаа, шар өвчний тархалтыг багасгах зорилготой аж.
 
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх