Д.Оюунхорол: Эрх мэдэлтнүүд иргэдээ сонсдоггүйд эмзэглэж байна

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхоролын ард иргэдтэй хийх уулзалт  үргэлжилсээр  байна. Энэ удаа Дарь-Эх, Ганц худаг орчмын айл, өрхүүдийн амьдрал, ахуйтай танилцаж, иргэдтэй уулзлаа.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд харьяалагдах, шинээр баригдах гэж буй  "Зайсан-2” цогцолборын урд хэсэгт  34 өрх амьдардаг. Эдгээр өрхийн  130 хүний олонхи нь хүүхэд.

 "Ганц худаг”-ийн хэсгийг бодвол хаягжилттай учрас  хашаагаа хатгаж, байшингаа барьж, цахилгаанд холбогджээ. Харин зам гэж ёстой л "там" болохоор түргэний машин хүртэл ирдэггүй гэнэ.  Өвлийн улиралд хальтиргаа ихтэй учраас айлууд үнсээ асгаж байгаад алхдаг аж.

 Уул өөд чиглэсэн замыг засуулахын тулд эндэхийн иргэд хөлөө хүрэх газар хүртэл явж, очих шаардлагатай байгууллага бүрт бичиг илгээсэн гэнэ. Харамсалтай нь иргэдээ төлөөлж очсон иргэн Г.Зогсбаатарыг дүүргийн Засаг даргын орлогч нь "Харьцангуй боловсролтой нь байшинд амьдардаг, харьцаа муутай, улсаас юм гуйдаг хүмүүс нь гэр хороололд амьдардаг, тархай бутархай нь уулан дээр амьдардаг. Та залуу хүнийг ажил хийхэд битгий саад болоод бай” хэмээн загнасан байна. Тиймээс иргэнийхээ хүсэлтийг хүлээж аваагүй Засаг даргын орлогч болон амьдарч буй орчныхоо талаар Ерөнхийлөгч, Нийслэлийн Засаг дарга нарт бичиг илгээж, сар гаруйн дараа замаа эксковатороор хучуулах "эрхтэй” болсон хэмээн гомдоллож байлаа. Иргэдээ ахуйгаар нь ангилж, ялгаж харьцдаг хүн төрийн үйлчилгээг хүмүүстээ хүргэнэ гэж ёстой байдаггүй юм билээ хэмээн цугласан сонгогчид бухимдаж байна.  Тэд төрөөс их зүйл хүсээгүй. Ердөө л тухайн хэсгийн дундуурх замыг янзалж өгөөч л гэсэн. Бусдаар бол иргэд ая тухтай амьдрахын тулд бүхий л бололцоогоо ашиглан орчноо төвхнүүлчихсэн.

Тэднийг хуучин хоёрдугаар хороонд харьяалагдаж байх үед хүүхдүүд нь 102 дугаар сургуульд сурдаг байж. Харин одоо 27 дугаар хороонд харьялагдах болсноор нийтийн тээврээр 3-4 буудал зорчих эсвэл уул давж 700-800 метр алхаж шинэ сургуульд орох тухай яригдаж эхэлсэн аж.

Нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ иргэдэд тулгамдаад буй асуудлын талаар сонирхоход гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгох, ойрхон байршилд худагтай болгож өгөх асуудлыг хөндөж байсан юм.

Нэр дэвшигч Д.Оюунхорол   нийслэлийн иргэд  орон нутаг, бүр алслагдсан багаас дор нөхцөлд , дэд бүтцээс алслагдмал нөхцөлд амьдарч, тэдний үгийг эрх мэдэлтнүүд сонсдоггүйд  эмзэглэж байгаагаа хэллээ. Мөн "Ард  иргэд Та бүхэн  амьдралаа өөд  татах л гэж хот бараадсанаас  дордуулах гээгүй нь ойлгомжтой.   Тиймээс төр, түмний гүүр болж ажиллах сэтгэлтэй хүн л үгүйлэгдэж байна" гэлээ.   Сонгогчдын хувьд өөрчлөлт гарч магадгүй гэж бодон  өмнөх сонгуульд санал өгч, өөрсдийн амьдрал, улсынхаа хувь заяаг гаргуунд нь гаргачихлаа.  Улс төрийн туршлагагүй нам улсаа уналтад оруулдаг юм байна хэмээн харамсаж буйгаа илэрхийлж, Монгол Ардын Нам сонгуульд ялалт байгуулж, эдийн засгийн хямралаас улсаа гаргаж, өөдөлж дэвжихийн төлөө ажиллана гэдэгт итгэж, нэр дэвшигчдийг багаар нь сонгохоо ч амалж байлаа. 

Нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штаб


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх