Дарь эхийн иргэд усанд автах аюул нүүрлэлээ

УИХ-ын 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхорол 27 дугаар хорооны усанд автсан хэсэг буюу Дарь эхийн замын доод хэсэг, Сэлбэ голын зүүн талаар орших айлуудын бодит байдалтай танилцлаа. Нийслэлд нэр дэвшиж буй түүний хувьд тойргийнхоо бүхий л байдалтай танилцахаар ажиллаж, иргэдтэй уулзаж яваа. Энэ удаагийн очсон хэсэг нь газрын зөвшөөрөлтэй, боловч дулааны улиралд борооны уснаас болж усанд автчихдаг. Айлууд суурьшсан цагаас л энэ асуудал үүсч зарим тохолдолд үер буух нь ч энүүхэнд. Тухайн хэсэгт амьдарч буй өрхүүд амьдрах бүхий л орчноо бүрдүүлчихсэн олон жил болж байгаа болохоор цаашид дэд бүтэц цэвэр, бохир усны шугамнаас гадна, хөрсний асуудалд анхаарахыг хүсч байлаа. Нэр дэвшигч Д.Оюунхорол энэ үеэр Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт эрүүл цэвэр, аюулгүй орчны талаар олон ажил тусгагдсаны дотор "Туул”, "Сэлбэ”, "Дунд гол”-оо хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж, голын дагуу явган болон дугуйн зам тавихаар төлөвлөгдсөн. Тэгэхээр энэ хэсгийн гэр хороолол дээрх хөтөлбөртэй зэрэгцэн хөгжих боломжтой гэдгийг дуулгасан байна.

Тус хэсэгт оршин суугчид жил бүр төр, захиргааны байгууллагадаа ханддаг ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авалгүй өнөөг хүрчээ. Нэгэнт усанд автсан бол бороо зогссон ч дахиад хэдэн өдөр шалбааг дунд амьдардаг тухайгаа ч иргэд дуулгасан. Хүмүүсийн хэлдгээр оршин суугчид нь борооны улиралд уртын харайлт, өвлийн улиралд уран гулгалтаар хичээллэж буй мэт явдаг гэнэ. Харин ахмадуудын хувьд гэртээ нэг орвол гарч чадахгүй, гарвал орж чадахгүй байдал үүсдэг аж. Өөрсдийн хүчээр өнөөг хүртэл амьдрах ая тухаа бүрдүүлж буй иргэд хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэдэг хуулийн заалт байнга зөрчигддөг хэмээн гомдоллож байлаа. 

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д. Оюунхорол өнөөдөр Дарь Эхийн 7-17-р хэсгийн иргэдтэй уулзлаа. Өчигдөр шөнөөс эхлэн орсон борооны улмаас энэ хавьд амьдардаг иргэдийн гудамж талбай, хашаа хороо, нь усанд автаж бохир нь хальсан байдалтай байна. Намгархаг газар байрладаг учраас жилийн жилд борооны усанд автаж, хүн амьдрах аргагүйд хүрдэг. Одоог хүртэл дорвитой арга хэмжээ авч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсаар өдийг хүрсэн байна. Усан бороо цааш үргэлжилбэл, үер бууж эдгээр иргэд усанд автах аюул нүүрлэж байгаа тул нэр дэвшигч Д.Оюунхорол ОБЕГ-т нөхцөл байдлыг танилцууллаа.

Нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штаб

 

ЭХ СУРВАЛЖ:WWW.UBSONIN.MN

Дарь эхийн иргэд усанд автах аюул нүүрлэлээ

Дарь эхийн иргэд усанд автах аюул нүүрлэлээ
Дарь эхийн иргэд усанд автах аюул нүүрлэлээ
Дарь эхийн иргэд усанд автах аюул нүүрлэлээ

 


 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх