Төрийн бодлогод залуусын оролцоог анхаарахыг хүслээ

Залуус бухимдаж байна. Тиймдээ ч сонгуульд санал өгөхийг чухалчилж үзэхгүй хойш суугаад байгаа болов уу хэмээн УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхоролын уулзалтад оролцогчид хэлж байна.

Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй Д.Оюунхорол сурталчилгаа эхэлснээс хойш 49 дүгээр тойргийн 10 мянга гаруй иргэнтэй уулзаад байгаа юм. Энэ удаагийн уулзалтад оролцогчид бороо орж, үер буусныг ч үл тоон төрд, сонгох нэр дэвшигчтэйгээ уулзахаар зорин ирсэн байлаа.

Уулзалтад янз бүрийн насны хүмүүс оролцож байгаа боловч залуусын идэвх тааруухан болсон гэдгийг ахмадууд хэлж байгаа юм. Учир нь Монгол Улсын ирээдүй болсон залуусыг мэргэжил эзэмшин, сургуульд төгсөхөд төрийн байгууллагуудаас эхлээд ажлын туршлагагүй хэмээн "голж”, заавал хоёр жил ажилласан байх ёстой гэдэг шалгуур тавьдаг. Үүнээс үүдэн залуучууд мэргэжлээрээ ажиллахад бэрхшээл үүсч, олдсон ажлаа эрхлэх, мэргэжлийн бус ч үнэлгээ багатай хөдөлмөр эрхлэх, цөөн хэсэг нь "гудамжинд лааз өшиглөх”-өөс өөр аргагүйд хүрдэг. Зарим хэсэг нь хувиараа бизнес эрхэлж эхэлдэг ч харамсалтай нь татвар, түрээсийн дарамтад орж ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харах урам зориггүй болдог. Тиймээс л төрийн янз бүрийн дарамтаас халширч, эсэргүүцэхдээ "сонгуульд санал өгөхгүй” гэдэг шийдэлд хүрдэг. Хэрвээ УИХ-ын гишүүн болвол залуусын төлөө ямар бодлого хэрэгжүүлж, дээд боловсролын чанарыг дээшлүүлэх төлөвлөгөө бий юу хэмээн иргэн Батсайхан, Баярцэнгэл нар асууж асуусан.

Үнэхээр ч уулзалтуудад залуусын оролцоо дунд насныхан болон ахмадуудтай харьцуулахад бага байдгийг нэр дэвшигч Д.Оюунхорол онцлоод "Залуучууд өөрсдийн ирээдүйн төлөө сонголт хийх гэж байна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй” хэмээн нэмж хэлэв.Тэрбээр цааш нь "Монгол Ардын Нам энэ удаагийн сонгуульд оролцохын тулд мөрийн хөтөлбөрөө хоёр жилийн хугацаанд боловсруулсан. Ингэхдээ иргэдээ насных нь хувьд ангилж, яг хэнд, хаана ямар асуудал тулгарч, бэрхшээл үүсч байгааг судалж үзсэн. Тиймээс сүүлийн жилүүдийн нийгэм, эдийн засгийн хямралтай холбон нэлээд чамбай, бас хэрэгжүүлэх боломжтой болсон. Тухайлбал бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулж, гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын багтаамжийг нэмэгдүүлж хоёр ээлжтэй болгох, гэр бүлүүдийг дэмжих, эрүүл мэнд, эрдэм боловсрол, ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах, ахмадуудыг тэтгэврийн мөнгөнөөс гадна орлоготой болгох эсвэл тэтгэврийн зөрүүг арилгах зэрэг шийдлүүдийг тусгасан. Иргэн бүр ажилтай, орлогтой гэр бүлийн амьдрал нь ая тухтай байх нь улсын ирээдүй, эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ. Хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс өөрийн хөрөнгөгүйгээс зээл авах хүсэлт ихтэй байдаг. Тиймээс "Итгэлийн зээл” хөтөлбөрийг хэрэгжүүлж, зээлийн "хар жагсалт”-д бүртгэгдсэн болон татварын өр зээлтэй, данс нь хаагдсан аж ахуйн нэгжүүдэд боломжит нөхцөлөөр хөнгөлөлт үзүүлж, хугацааг хойшлуулах, бизнест хөл тавьж буй иргэд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, өрхийн бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогууд боловсруулсан. Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэн бүрийн оролцоо чухал шүү. Тэр тусмаа залуус төрийн бодлого таалагдахгүй байна гэж хойш суулгүйгээр, мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулан уншиж, танилцаад сонголтоо хийх нь ирээдүйнхээ төлөө хийж буй алхам” хэмээсэн.

Бороотой өдрийн уулзалтад оролцогсдын бас нэгэн гомдол нь "нүглийн нүдийг гурилаар хуурах” буюу зам тавьсан нэр зүүсэнд байгаа юм. Нийслэлд хамгийн ихээр хэл ам дагуулж байсан Дарь Эхийн замыг тавиад гурван жил орчим л болж байгаа. Харамсалтай нь жил бүр их хэмжээний борооны дараа байнга усанд автаж, явган хүн байтугай автомашин ч зорчиход төвөгтэй болдог. Замын ус нь хашлагаа давж айлуудын хашаа руу урсдаг гээд зовлон их. Үнэн хэрэгтээ их бүтээн байгуулалт хийсэн гэгдэж байгаа ч хүний нүд хуурсан ажил болжээ гэдэг нь харагдаж байна хэмээн иргэд бухимдаж байсан. Нэгэнтээ зам тавьсан бол ядаж ус зайлуулах хоолойг нь тавих ёстой байсан ч хариуцлагагүй ажилласан нь бороо орох бүрт нотлогддог гэж байлаа. 

Төрийн бодлогод залуусын оролцоог анхаарахыг хүслээ

 

Төрийн бодлогод залуусын оролцоог анхаарахыг хүслээ

 

Төрийн бодлогод залуусын оролцоог анхаарахыг хүслээ

 

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх