49 дүгээр тойрогт тулгамдаж буй АСУУДАЛ, ШИЙДЭЛ

Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхорол Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны зарим сонгогчидтой уулзлаа. Иргэд төрийн албаны завхрал, орлого муудсанаас бизнесийн орчин хумигдаж, иргэн, эх орон бүхэлдээ өрөнд орсноос нэлээд бухимдалтай байна гэдгээ дуулгаж байлаа. Нэр дэвшигчийн сонгуулийн ажилд амжилт хүсч, өөрт нь саналаа өгнө гэж олон иргэд хэлэхийн сацуу нийгмийн бухимдлаас болоод тулгарч байгаа олон асуудал бэрхшээлийг тоочин дахин сонгогдоод бидний хэлж ярьсан зүйлүүдийг төрийн бодлоготоо тусган ажиллаарай хэмээн захиж байсан юм.

49 дүгээр тойрогт тулгамдаж буй АСУУДАЛ, ШИЙДЭЛ

Тус хорооны иргэн Д.Тэрбиш савхин бээлийний худалдаа эрхэлдэг, зургаан хүүхэдтэй өрхийн тэргүүн. Тэрбээр өмнө нь өдөртөө таван бээлий зараад амьдарлаа аваад явчихдаг байсан аж. Харамсалтай нь хүмүүсийн орлого муудаж, худалдан авах чадвар буурснаас өнгөрсөн өвөл өдөртөө гурвыг арайхийн борлуулдаг болжээ. Улсаас юм гуйхгүй өөрсдийн боломжоор амьдрах гэхээр нийт хүн амын худалдан авах чадвар буурчихаар орлогогүй болж, ам бүлээ тэжээх нөхцөл хүндэрдэг талаар тэр ярьсан. Мөн төрийн албанд ямар хүмүүсийг ажиллуулаад байгааг тодруулахыг хүссэн. Учир нь түүний хүүхэд хорооны дарга Наранцэцэгийн хүүхэдтэй хамт сурдаг гэнэ. Эцэг, эхийн хурлын үеэр хүүхдүүдийг 40 мянган төгрөгөөр нийлүүлэх санал гаргаж байсан бөгөөд тэр саналыг нь Д.Тэрбиш хүлээж аваагүй аж. Гэтэл хариуд нь хорооны дарга нь "Чи тэр Ардын нам руугаа яв” хэмээсэн байна. Төрийн албан хаагч ингэж хүүхдүүдийн дэргэд эцэг, эхийн хуралд оччихоод тийм зүйл ярьж болдог юм уу хэмээгээд "Чи Дэлхийн зөн байгууллагын үйлчлэгч байсан хүн шүү. Харин одоо Засаг дарга болчихоод толгойгүй болчихоо юу” гэж муудалцаж байсан тухайгаа ярьсан. Түүнчлэн иргэний үнэмлэхээ сунгуулахаар очиход бүртгэгч нь "Алдаатай байвал бөөн явдал чиргэдэл болно. Та өөрөө алдааг нь сайн хараад өг” гэж хариулж байгаа нь төрийн албаны завхрал гэхээс өөр хэлэх үг олдоогүй. Иймэрхүү асуудлыг хэрхэн зохицуулах вэ хэмээн асуусан.

Мөн У.Дорлиг "Тэтгэврийг нэмлээ гэх сураг гараад л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчих юм. Нэмчихлээ гэхээр дахиад л өсгөчихдөг” ингэхээр ахмадууд бидний тэтгэврийн нэмэгдэл, үнийн өсөлт хоёр хамаагүй зөрүүтэй болж, амьдралд нэмэр болохоосоо өнгөрөх юм. Тэтгэврийн зөрүүг бууруулах арга хэмжээ авах талаар тайлбарлаж өгөөч гэв.

Нэр дэвшигч Д.Оюунхорол сонгогчдыг өөрсдийн ирээдүй, эх орныхоо төлөө сонголтоо хийхийн тулд уулзалтад хүрэлцэн ирсэнд талархаад "Амьдрал хүнд, хэцүү байна" гэдгийг уулзалт бүрээс мэдэрч байна. Харамсалтай нь байгаа байдлыг бодитоор харж, мэдрээд танилцуулахаар АН-ынханы хийсэн ажлыг харлууллаа, МАН-ынхан буруу яриад байна гээд байгаа. Үнэн хэрэгтээ бодит байдлыг иргэд өөрсдөө хэлж байна. Бүх хүн бэлэн мөнгөний хомсдол, эдийн засгийн хямралд орчихлоо. Харамсалтай нь үүнийг эрх баригчиддаа ойлгуулж чадахгүй байна. Манай тойрогт багтаж байгаа байшин хороолол бий. Гэтэл тэдгээр хүмүүс харахад л орон сууцанд амьдарч байна. Тэгсэн хэрнээ өвөлдөө даарч, зундаа дээврээс нь ус гоожоод ямар ч тав тухгүй амьдарч байна. Бид энэ амьдарлыг төрийн эрх баригчдаас нүүр тулж байгаад асуумаар болжээ. Хорооны Засаг дарга гэдэг айхтар эрх мэдэлтэй хүн байдаг болжээ. Уг нь хэн ч тэрхүү албан тушаалын төлөө өрсөлдөх боломжтой. Яагаад гэвэл тухайн хороог сайн мэддэг иргэдийнхээ төлөө хийж, бүтээж, зүтгэж чадах хүнийг л иргэд сонгодог. Тиймээс та бүхэн том, жижиг гэхгүй бүх шатны сонгуульд идэвхтэй оролцож байх нь чухал хэмээн онцолж байлаа.

Тэрбээр цааш нь "Мэдээж олон хүүхэдтэй гэр бүлээ авч явна гэдэг өнөөгийн нийгэмд амаргүй даваа. Гэсэн ч Тэрбиш гуай өөрийн боломжоор хөдөлмөрлөж байна. Бид, Монгол Ардын Намын зүгээс мөрийн хөтөлбөрөө хоёр жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийн байдалтайгаа уялдуулан судалж, боловсруулсан. Иргэндээ чиглэсэн бодлогуудыг санаачлан хэрэгжүүлж, нийгэмд, эдийн засгийн хөгжилд анхаарлаа хандуулж, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, гурван ээлжтэй сургуулиудын ээлжийг цөөрүүлэх гэхчилэн арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Иргэндээ хандсан бодлогыг өргөжүүлэн гэр бүлд чиглэсэн бодлогуудыг ч боловсруулсан байгаа. Тухайлбал, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан "Итгэлийн зээл”-ийг бий болгож, барьцаа хөрөнгөгүйгээс хөрөнгө оруулалтгүй дампуурахад хүрдэг олон иргэнд боломж олгох аж. Ахмадуудаа аж ахуйн нэгжүүдэд зөвлөхөөр ажиллах эрх зүйн тогтолцоог судалж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн тэдэнд зориулан "Насны хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь насны хувьд эрт тэтгэвэртээ гарсан хүмүүст ажил хийх, нэмэлт орлого олох, сурсан, мэдсэн, эзэмшсэнээ залууст үлгэрлэл болгон өвлүүлэн үлдээх зэрэг давуу боломжуудыг олгох юм. Түүнчлэн төрийн албыг мерит системээр хөгжүүлж, төрлийн хэлбэрт шилжсэн байдлаа ангижруулах алхмуудыг хийхээр төлөвлөөд байна” гэв. Сонгогчдын хувьд Д.Оюунхорол парламентад гурван удаа сонгогдон ажиллаж, хуримтлуулсан туршлагаа баянзүрхчүүдэд, 49 дүгээр тойрогт тулгамдаж буй асуудлуудыг цэгцлэхэд зориулна гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгалаа. 

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

49 дүгээр тойрогт тулгамдаж буй АСУУДАЛ, ШИЙДЭЛ

 

49 дүгээр тойрогт тулгамдаж буй АСУУДАЛ, ШИЙДЭЛ

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх