Монголын төрд эмэгтэйчүүд хэрэгтэй

 

Монголын төрд эмэгтэйчүүд хэрэгтэй

 Монгол улсын хувьд улс төр дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь маш доогуур үзүүлэлттэй. Швед, Дани, Күба зэрэг улсуудад эмэгтэйчүүдийн парламентэд 30-аас доошгүй хувийн төлөөлөлтэй байдаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 14.5 хувь болж өссөн ч дэлхийн дундаж болох 21.9 хувиас доогуур байгаа юм. Дэлхийн 181 орноос 17 оронд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 30-аас дээш хувьтай байдаг байна. Парламент дэх эмэгтэйчүүдийн төлөөллөөрөө Африкийн Руанда, Швед, Норвеги, Дани, Финлянд, Куба 36%, Испани, Австри 33.9%, Аргентин 33.7%, Өмнөд Африк 32.8%, Исланд Улс 30.2%-иар тус тус тэргүүлдэг.

 

Монголын улс төрд эмэгтэйчүүд хэрэгтэй юу гэсэн судалгаанд, оролцогчдын 63 хувь нь эмэгтэй хүн төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох төвшинд ажиллаж чадна гэдэгт бүрэн итгэдэг хэмээн хариулжээ. 

"Эмэгтэйчүүд ажилсаг, эрэгтэйчүүд зоригтой. Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад илүү хариуцлагатай. Энэ бол эмэгтэйчүүдийн улс төрд эрх тэгш байх үзэл санаа юм”

Монголын гэр бүлийн харилцаанд дараах бичигдээгүй хууль үйлчилдэг. Хүмүүний анхдагч хэрэгцээ бол агаар ус. Үүний дараа хоол хүнс, гэр орон, хувцас хунар гэх мэтчилэн ахуйн шинжтэй зүйлс орно. Тиймээс эр хүний үүрэг бол гэр бүлдээ эдгээр хэрэгцээнүүдийг хангаж өгөх явдал юм. Харин гэрийн эзэгтэйн хувьд үр хүүхдээ халамжлах, өрх гэрийн арын албыг даах, төсвийг хэрэгцээндээ тохируулан захиран зарцуулах үүрэгтэй. Монгол Улсыг нэг айл гэж үзвэл энэхүү загвар улс төрийн хүрээнд арай өөр байдлаар оршдог. Тухайлбал Монголын Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд давуу байдаг учраас төрийг зөөллөх эмэгтэйчүүдийн мяндсан ухаан дутдаг нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлого нь илүү алсыг харсан шинжтэй учраас яг өнөөдөр нийгэмд тулгараад байгаа тулгамдсан асуудлыг харахгүй үлдээх талтай байдаг. Тиймээс эмэгтэйчүүд УИХ-д орж ажилласанаар эрчүүдийн жижиг гэж олж хараагүй орхисон нийгмийн хамгийн эмзэг асуудлуудыг олж харж, төрийн бодлогод тусгуулж чаддаг. Энэ үйлээрээ эмэгтэй хүний мяндсан ухаан, торгон мэдрэмж улстөрд үгүйлэгдэж байдгийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж чадсан. Тиймээс эмэгтэй хүн байгаа газар шинэ санаа төрж, ажил буцалж, амьдрал урагшилдаг нь үнэн.

Эмэгтэй хүн гэдэг төрөлхийн халамжлагч шинж чанартай. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь хүний хөгжлийн, нийгмийн асуудлууд түүний дотор эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, ахмад настан, хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нийгмийн хамгааллын асуудлуудуудад хамгийн түрүүнд ээлтэйгээр шийдвэрлэгдэх бодит боломжийг олгодог. Ер нь эмэгтэй хүн, эх хүний үүрэг хариуцлага нь төр засгийн аливаа үйл ажиллагааг тунгалагшуулах, гарч байгаа шийдвэрийг нийгэмд аль болох ойр, хүртээмжтэй байдлаар хүлээн авахад нөлөөлнө. Энэ ч үүднээсээ нийгэм, ард иргэдийн харилцан ойлголцол, улс орны хөгжилд эмэгтэй улс төрч илүү нарийн торгон ухаанаар хандаж бэхжүүлэх чадвартай. Улс төрд эмэгтэй гишүүд хэрэгтэй. Цаашид ч хэрэгтэй байсаар байна.

Эмэгтэйчүүд амьдралд ойрхон асуудалд ханддаг. Улстөрд төр шударга, цэвэр байгаасай гэдэг нийгмийн захиалга, хүсэлт, хүлээлт байна. Ардчилсан нийгэм байгуулагдсан сүүлийн 25 жилд Монголын улстөрд оролцож явсан олон бүсгүйчүүд бий. Улстөрийн албан тушаал хашсан ямар ч эмэгтэй хүн албан тушаалын болон авлига, хээл хахуулийн хэрэгт орооцолдож байгаагүй. Өнөөдөр эмэгтэйчүүд тухайн салбартаа хамгийн найдвартай, хариуцлагатай ажил хийж байна. Монгол Улсын бүхий л ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрч байгаа гэдэгтэй маргах хүн байхгүй.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

 


 


 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх