Нийслэл Хүй долоон худаг орчмыг газар нутгийг эзэмшихийг хүсчээ

Нийслэл Хүй долоон худаг орчмыг газар нутгийг эзэмшихийг хүсчээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв аймгийн Аргалант сумын удирдлагуудад нэгэн санал хүргүүлжээ. Энэ нь Хүй долоон худаг орчмын газар нутгийг эзэмшихийг хүссэн хүсэлт юм. Одоогоор тэдний зүгээс ямар нэгэн хариу ирээгүй байгаа ч Хотын дарга зөвшөөрнө гэдэгт итгэл дүүрэн байгаа гэнэ.  Газраа эзэмшүүлснээр Аргалант сумынханд ашигтай бөгөөд НЗДТГ-аас газар эзэмшсэний төлбөрийг жил бүр авах юм. Мөн Хүй долоон худгийг аялал зугаалгын бүс нутаг болгохоор төлөвлөсөн учраас нутгийн иргэд бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм байна.

Эх сурвалж www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх