Иргэндээ ээлтэй эрүүл мэндийн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ

УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчид эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнуудтай уулзлаа. Тус дүүрэгт 49 дүгээр тойрогт Д.Оюунхорол, 50 дугаар тойрогт Ж.Энхбаяр, 51 дүгээр тойрогт Б.Саранчимэг, 52 дугаар тойрогт Б.Батзориг, 53 дугаар тойрогт Б.Төмөрчулуун, 54 дүгээр тойрогт П.Анужин нар нэр дэвшиж байгаа билээ.

Иргэндээ ээлтэй эрүүл мэндийн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ

 Жил орчим сайдгүй, эзэнгүй шахам байсан эрүүл мэндийн салбарыг ёстой л дуртай нь "боорлож”, гоочилж байсан. Гэвч боловсон хүчнүүд нь тангараг өргөсөн хүмүүс учраас хэзээ ч эмнэлгээ, ажлаа орхиж явалгүй, өвчтөнөө үзэж, оношилсоор байгаа гэдгийг уулзалтад оролцсон эмч нар хэлж байлаа. Тэдний хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь нийгмийн баталгаа, ачаалалдаа үл нийцэх цалин хөлс, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, ажлын байр байдаг. Энэ талаар Аварга, Цэцэгээ, Номин-Эрдэнэ, Дуламсүрэн гээд олон өрхийн эмч нар өөрсдийн үгээ нэр дэвшигч нарт хэлсэн. Эмч нар цалинг нэмэхдээ төсвийн байгууллагын ажилчид гээд бөөнөөр нь хэдхэн хувиар өсгөдөг. Гэвч тэр нь бусад салбартайгаа харьцуулахад амьдралд хэзээ ч хүрэлцдэггүй, илүү цагийн мөнгийг ч бодож өгөхдөө хамгийн багаар тооцдог гэж байлаа.

Нийгмийн бодлоготой холбоотой хууль тогтоомжийг санаачлан батлуулж байсны хувьд дээрх эмч нарын асуултад Д.Оюунхорол хариулт өгсөн. Тэрбээр энэ удаа нийслэлд нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа. Гэвч БЗД-ийн 49 дүгээр тойрог Завхан аймгийн 24 сумын хөгжлөөс муу байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна гэдгийг дуулгасан.

Мөн тэрбээр Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт багтсан иргэндээ ээлтэй эрүүл мэнд, спортын талаар хэрэгжүүлэх бодлогыг танилцууллаа. Тус намынхан эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгаж, иргэд арын хаалгагүй, санхүүгийн дарамтгүй, чанартай хүртээмжтэй үйлчилгээтэй болгоно, "Эмч хүн жаргалын ээж” нийгмийн хөтөлбөр, салбарт ажиллагсадын ажилласан жил, гавьяа туршлагаас хамааран цалин, урамшууллын шинэ тогтолцоо нэвтрүүлнэ гэх зэргээр тусгаад байгаа нь эмнэлгийнхэн ихээхэн таалагдаж, хэрэгжүүлэх шатанд нь өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд сонголтоо Монгол Ардын Намаас нэр дэвшигчдэд өгнө гэж байлаа.

Түүнчлэн уулзалтад Эрүүл элэгний вирусын эсрэг эмийг монголчууддаа түгээхэд хувь нэмрээ оруулж буй "Омбол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Наранбаатар ирсэн байв. Тэрбээр "Би намуудын хөтөлбөрийг нягтлан уншсан. Харин Монгол Ардын Намын хөтөлбөрт элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох "Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн нь амьдралд илүү бодитой, юм хийхнэ дээ гэж ойлгогдож байна. Тиймээс би энэ намыг дэмжинэ” гэсэн юм.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

 Иргэндээ ээлтэй эрүүл мэндийн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ

 

Иргэндээ ээлтэй эрүүл мэндийн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ


 



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх