Иргэд: Ард иргэдийн төлөө хамгийн хүчтэй дуугардаг эмэгтэй нэр дэвшигчээ дэмжинэ

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт  Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхорол өнөөдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны  хоёрдугаар хэсгийн хэсэг иргэдтэй уулзлаа.

Иргэн Батсүх, Галбадрах, Нандинцэцэг нар тэр хавийн 300 гаруй айлыг төрийн бодлогоос орхигдсон хотын хөдөөнийхөн гэж хэллээ. Үнэхээр ч тэнд зам байхгүй, гэрэл цахилгааны хангамж муу, түргэн тусламж ирдэггүй, сургууль цэцэрлэг байхгүй байна. Уул өөд гардаг жалгын замыг сул шороог нь түрээд засаж өгсөн ч бороо ороход буцаад урсчихсан гэнэ. Тиймээс хар зам тавиулж өгөөч гэж нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос хүслээ. Улаанбаатарын дарга нар утаанаас салгах тухай их ярьж байна." Цахилгаан, ус хоёр л оруулаад өгчих. Тэгээд цахилгааны үнээ буулгачих.Тэгвэл  утаанаас салчихна" гэж тэд ярилаа.

Мөн ажлын байр олдохгүй, улирлын чанартай барилгын ажил олдлоо ч санхүүжилт байхгүй гээд цалингаа өгдөггүй гомдол тавилаа. Нэг гэрийн хоёр арайхийж цалинтай ажилтай залгатал хүүхдээ өгөх цэцэрлэггүйгээс ажил хийж чадахгүйд хүрдэг байна. Ийм нэг гинжин хэлхээс  мэт үүссэн зовлон бэрхшээл нийслэлийн захын гэр хорооллуудад нийтлэг ажээ. Иргэн Галбадрахын хувьд анх Увс аймагт АН байгуулагдахад оролцож, нэг дугаарын үнэмлэхийг нь авч байжээ. Гэвч 26 жил АН-ыг дэмжсэн ч итгэл найдварыг нь алдсан  тул  дэмжихээ больсон байна.

Тэдгээр иргэд өөрсдийнх нь асуудлыг хамгийн сайн ойлгох Д.Оюунхорол гишүүнийг нэр дэвшиж ирсэнд баярлаж байгаагаа илэрхийлж, дэмжинэ гэсэн юм. Тэд "Ард иргэдийн төлөө УИХ-д хамгийн хүчтэй дуугардаг цорын ганц эмэгтэй гишүүн" гэж нэр дэвшигч Д.Оюунхоролыг үнэлж явдаг ажээ. Тийм ч учраас өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дэмжиж сонгоно гэсэн юм. 

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв

Иргэд: Ард иргэдийн төлөө хамгийн хүчтэй дуугардаг эмэгтэй нэр дэвшигчээ дэмжинэ

 

Иргэд: Ард иргэдийн төлөө хамгийн хүчтэй дуугардаг эмэгтэй нэр дэвшигчээ дэмжинэ

 

Иргэд: Ард иргэдийн төлөө хамгийн хүчтэй дуугардаг эмэгтэй нэр дэвшигчээ дэмжинэ

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх