ЭРХЭМ СОНГОГЧ ТАНАА

 

ЭРХЭМ СОНГОГЧ ТАНАА

 

Баянзүрх дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө хамтран зүтгэхээр үйлс зорилго нэгдэж байгаа сонгогч Та бүхнийхээ амар амгаланг айлтгая.

Монгол Ардын Намаас дэвшүүлсэн "БИД ХАМТДАА” мөрийн хөтөлбөрийг сонгогчид маань судалгаа, тооцоонд үндэслэсэн, биелэх боломжтой баримт бичиг гэж дэмжиж байна. 
Төрийн түшээ болж сонгогдох нь түмэн олныхоо итгэлийг хүлээж, тэднийхээ эрх ашиг, тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллахаар хариуцлага хүлээж байгаа билээ.
Сонгогч Та бүхэн маань Монгол Ардын Намаас нэр дэвшсэн надад итгэсэн шиг итгэж, дэмжсэн шиг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. 
Надад итгэл үзүүлж, төр түшилцэх албанд сонговол иргэд сонгогчдынхоо захиас даалгаврыг ягштал биелүүлж, эрх ашгаа зөв эрэмбэлж, шударга үнэний төлөө

Төр-Ард түмнийг холбох гүүр болж, Баянзүрх дүүргийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болно.

‪#‎Бид‬ зүтгэнэ, хамтдаа хөгжинө 

Та бүхнийг Хүндэтгэсэн:

УИХ-ын сонгуулийн 49-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн 
ДУЛАМСҮРЭНГИЙН ОЮУНХОРОЛ

2016 оны 06 дугаар сарын 27

УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч ДУЛАМСҮРЭНГИЙН ОЮУНХОРОЛЫН сонгуулийн штабаас бэлтгэв.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх