Д.ОЮУНХОРОЛЫН ШАДАР ТУСЛАХЫН МЭДЭГДЭЛ

 

Д.ОЮУНХОРОЛЫН ШАДАР ТУСЛАХЫН МЭДЭГДЭЛ

 

2016 оны 06 дугаар сарын 27

Улсын Их Хурлын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа намайг нэр бүхий иргэдэд Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, мөнгө тарааж байна хэмээн гүтгэж, гар утсаар хийсэн дүрс бичлэгийг эвлүүлэн олон нийтэд түгээж байгаад харамсаж байна. Нэр бүхий эдгээр иргэд нь УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт хамаарах Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 7, 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаггүй болохыг шалган тогтоосон болно.

Уг бичлэгийг хийсэн иргэн "А" нь залилангийн хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд хувийн харилцаанаас үүдэн өс санаж, сонгуулийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй үйл явцыг нууцаар бичиж, хэсэгчлэн эвлүүлж, санаатайгаар тарааж байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Оюунхорол болон түүний шадар туслахыг гүтгэж, нэр хүндийг нь унагах, сонгуулийн саналын дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор хийгдсэн, зохион байгуулалттай дээрх гэмт үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна. 

Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй энэ мэдээллийг зарим нэг улс төрийн нам, нэр дэвшигч сонгуулийн хууль бус үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор олон нийтэд тарааж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  УИХ-ын сонгуулийн 49-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхоролын сонгуулийн штаб

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх