​БЗД-ИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН 95 ДУГААР ШИЙТГЭВРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

 

​БЗД-ИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН 95 ДУГААР ШИЙТГЭВРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяаг сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуулийн хууль зөрчсөн гэж үзэн, БЗД-ийн эрүү, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаар шийтгэврээр хэрэг үүсгэсэн. Тэгвэл энэхүү хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2016 оны долдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж шүүхээс уг шийтгэврийг хүчингүй болголоо.

Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 20 тоот магадлалаар БЗД-ийн эрүү, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бус, үндэслэлгүй болохыг тогтоосон байна.

Г.Гариг


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх