Хотын даргыг хэн орлох вэ

Хотын даргыг хэн орлох вэ

Засгийн газрын өчигдрийн /08.03/ хуралдаанаар нийслэлийн Засаг даргын бүтцийг баталж  Нийслэлийн Засаг дарга С.Батболд хоёр орлогч даргатай ажиллахаар болсон. Тэгвэл Хотын даргыг орлох хүмүүсийн нэр тодорч эхэлжээ.   ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, ЗГХЭГ-ын ажлын албаны даргаар ажиллаж байсан ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү нар С.Батболдын орлогчоор ажиллахаар яригдаж байна.  Ш.Анхмаа, П.Баярхүү нарыг туршлагатай, төрд ажиллаж байсан залуу боловсон хүчин гэж намын гишүүд нь дэмжиж байгаа гэнэ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх