Д.Пүрэвдавааг орон нутгийн сонгуульд өрсөлдүүлэхийг эсэргүүцэв

 

Д.Пүрэвдавааг орон нутгийн сонгуульд өрсөлдүүлэхийг эсэргүүцэв

 

БЗД-ын залуучууд 2015 онд Дүүргийн Ардчилсан Намын Шинэчлэх Хороог байгуулсан. Энэхүү шинэчлэлийн хорооны үйл ажиллагааг дэмжих зорилгоор АН-ын ахмад гишүүд хамтран "Эрүүл Ардчилал” хөдөлгөөнийг байгуулсан байна.

Тэд БЗД-ын Ардчилсан намын дарга Д.Пүрэвдавааг:

Намын дүрмээс гажсан үйлдэл хийж, доод шатны үүрүүдээсээ хөндийрсөн
Өөрийн танил талаараа намын үүрүүдын даргыг бүрдүүлсэн
Удирдах хүмүүс нь гэмт хэрэгт орооцолдсон зэргээс үүдэн намын нэр хүнд буурч, УИХ болон хотын сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагыг тооцох ётсой.

Тиймээс Д.Пүрэвдаваа болон түүний тойрон хүрээлэгчдийг орон нутгийн сонгуульд өрсөлдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, шинэчлэлийн хороотой хамтран намын үүрүүдийн хурал хийн, олонд хүлээн зөвшөөрөгдсөн намын даргатай болох зорилго тавин ажиллахаа мэдэгдлээ. Мөн АН-ын удирдлага, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчилж, АН-ын даргыг орон даяар бүх гишүүдийн санал асуулгын дүнд тодруулж, анхан шатны үүрүүдийн хурлыг хийж бүх шатны дарга нарыг олонхын саналаар сонгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх