Азийн олимпийн зөвлөлийн хуралд оролцлоо


Азийн олимпийн зөвлөлийн хуралд оролцлооД.АРИУН

Азийн олимпийн зөвлөл (АОЗ)-ийн 35 дахь удаагийн Ерөнхий ассамблей өчигдөр Вьетнам улсын Данан хотноо болж өндөрлөлөө.
Уг хуралд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, АОЗ-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах болон ОУОХ-ны гишүүд, АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, ОУОХ-ны эв санааны нэгдлийн мэргэжилтнүүд оролцож тайлан мэдээ хэлэлцэв. АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Мэдээлэл ба статистикийн хорооны дарга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн энэхүү хуралд "Рио 2016" олимпийн наадамд Азийн тамирчид оролцсон судалгаа" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ . Тэрээр Азийн олимпийн зөвлөлийн Ерөнхий ассамблейд оролцсон ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзсан байна. Ерөнхий ассамблейн үеэр "Саппоро-2017" Азийн өвлийн наадам, "Жакарта-2018" Азийн наадам, "Ашхабад-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадмыг Зохион байгуулах хороодын илтгэлийг сонссон байна.Мөн ]АОЗ-ийн хүндэт одонгоор БНСУ, Афганистан, Энэтхэг улсын төлөөлөл гурван хүний шагнаж урамшуулсан байна.

Мөн 2026 онд 20 дахь удаагийн Азийн наадмыг зохион байгуулах хотоор нэр дэвшигч Япон улсын Нагояа хотыг батламжилж, зохион байгуулах хотын гэрээнд гарын үсэг зурах ёслол болжээ.

 

 

Азийн олимпийн зөвлөлийн хуралд оролцлоо

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх