Нэр дэвшигчдийг халз мэтгэлцээнд дуудлаа

 

Нэр дэвшигчдийг  халз мэтгэлцээнд дуудлаа

 Б.ЭНЭРЭЛ

2016 оны орон нутгийн сонгуулийн санал хураалт эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Эдгээр өдрүүдэд сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хийгдэж буй. Тэгвэл"Смарт ТВ”-ээс нэр дэвшигчдэд томоохон боломж олгож, өөрийн мөрийн хөтөлбөр, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа цэнхэр дэлгэцээр дамжуулан тойргийн иргэд, сонгогчдодоо танилцуулах боломж олгож байна.

Тодруулбал "Смарт ТВ” энэ сарын 10-ны өдрөөс эхлэн орой бүр оргил цагаар буюу 20:00 цагаас гарах "Шууд мэтгэлцээн” нэвтрүүлэгт нэр дэвшигчдийг оролцож, халз мэтгэлээн хийхийг урьж байгаа юм.

2008, 2012 оны сонгуулийн явцаас харахад сонгогчид нэр дэвшигчид болон нам эвслүүдийн хийсэн ажлын тайлан, мөрийн хөтөлбөрийн талаар үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл авахыг хүсч байгаа нь ажиглагдаж байсан.

Тэгвэл энэ удаагийн сонгуульд бүх нам эвслээс нэр дэвшигчдийн тухайн дүүрэгт тавьж буй мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрийг ямар аргаар хэрхэн шийдвэрлэж буй талаар тухайн тойрогт нэр дэвшигчидтэйгээ мэтгэлцэх боломжийг "СМАРТ ТВ” олгож байгаагаараа онцлог юм. Дашрамд дуулгахад, олон улсын туршлага, судалгаанаас үзэхэд сонгуулийн өмнө халз мэтгэлцээний үеэр давамгайлж байсан нэр дэвшигч сонгуульд ялах магадлал хамгийн өндөр байдаг байна.



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх