СЭРГЭЭХ ШИДТЭЙ КОФЕ

Г.Ундрам

Хүн төрөлхтөний түүхэнд кофены хэрэглээ цай, архитай харьцуулахад хамаагүй сүүлд дэлгэрсэн ч богино хугацаанд хурдтай тархаж өдгөө дэлхий дээрх хамгийн түгээмэл ундааны нэг болсон нь түүний найрлага дахь кофейн хэмээх зөөлөн сэргээгч бодистой холбоотой. Өөрөөр хэлбэл кофег хүмүүс тансаглах гэхээсээ сэргээх үйлчилгээнд нь болж хэрэглэдэг. Кофе ньараб хэлний"каffa”хэмээх үгнээс үүсэлтэй гэнэ. Ургамлын хувьд бутлаг мод байх бөгөөдЭтиопоосгаралтай бөгөөд голдууАфрикт, мөнӨмнөд Америк,Төв АмерикболонӨмнөд Азидургадаг.

Кофены бизнес Монголд чамгүй ашигтайд тооцогдох болсон нь сүүлийн үед хүчээ авч буйг кофе шопуудаас харж болно. Мөн дэлгүүр хоршоонд зарж буй кофены нэр төрөл ч харьцангуй олон болсон. Чанахад зориулсан нунтаг болон бүхэл үрээр нь ч авч болно. Мөн уусгаж хэрэглэдэг кофены сонголт ч арвин. Сүү, элсэн чихэртэй хольж нэг удаа найруулахад зориулсан бэлэн кофе жижиглэн худалдааны хамгийн гүйлгээтэй барааны нэг. Гэхдээ ямар ч тохиолдолд ус, сүү, сахар хольж хутгасан кофеноос өөрийн гараар чанасан нь илүү амттай. Үнэр нь ч тансаг. Тиймээс ч кофе шопоор үйлчлүүлдэг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсч буй бөгөөд амт чанар, үйлчилгээний соёлоороо ч өрсөлдөөд эхэлсэн.

СЭРГЭЭХ ШИДТЭЙ КОФЕ

 

Үдэд уусан кофе ядаргаа тайлна

Кофег хэдийд ууж буйгаас хамааран хүний биед үзүүлэх нөлөө нь өөр өөр байдаг. Тухайлбал өглөө эрт уусан кофе бөөрний үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ шөнийн турш биед хуримтлагдсан ялгадсыг гадагшлуулахад сайн нөлөөтэй.

Үдийн цайны үеэр аяга кофе амтархан уусан бол ходоод, хоол боловсруулах эрхтний тань үйл ажиллагааг идэвхжүүлснийг тун ч төвөггүй мэдэрч болно. Мөн энэ цагт кофе булчинд нөлөөлж, ядаргааг тайлна.

Үдэш кофе уух нь уураг тархинд нөлөөлдөг тул бичиж туурвих ажил хийдэг хүмүүст илүү таатай.

Хоногт уух тун 0,3-1,0 граммаас хэтрэх учиргүй

Түүнээс гадна кофег хэрхэн яаж бэлтгэсэн нь эрүүл мэндэд үзүүлэх нөлөөгөөрөө өөр өөр гэдгийг Италийн эрдэмтэд тогтоожээ. Хар кофе нь сэтгэл санаа тайвшруулах, цусны эргэлтийг сайжруулах зэрэг хүний биед олон сайн нөлөөтэй. Харвардын эрдэмтэд өдөрт 2-3 аяга кофе уух нь цөсний чулуу үүсэх эрсдэлийг 30-40 хувь, харин дөрөв ба түүнээс олон аягыг уух нь 50 хувиар багасгадгийг тогтоожээ. Япончуудын дунд хийсэн нэгэн судалгаагаар өдөрт 4-5 аяга хар кофе уудаг хүмүүст хорт хавдраар өвчлөх эрсдэл хамгийн бага гэдэг нь тогтоогдсон байна. Кофе уудаггүй хүний хорт хавдраар өвчлөх магадлал уудаг хүмүүстэй харьцуулахад эрчүүдэд 0.65 эмэгтэйчүүдэд 0.72 хувиар өндөр байна. Кофег сүү, сахартай уух тийм ч сайн биш. Чихрийн шижин үүсгэх, таргалуулах муу талтай. Тиймээс чанасан кофег ямар нэг хольцгүйгээр дангаар нь уухыг илүүд үзэх болсон. Энэ тохиолдолд цусан дахь холестринийг зайлуулах сайн талтай төдийгүй таргалалтаас сэргийлж чадна. Гэхдээ ямар ч зүйлд сайн муу хоёр тал байдаг. Үүнтэй адил кофе эрүүл мэндэд сайн нөлөө олонтой ч хэтрүүлж хэрэглэвэл таагүй гэдгийг мартаж болохгүй. Насанд хүрсэн хүний хоногт уух кофены тун 0,3-1,0 граммаас хэтрэх учиргүй. Хэт ихээр ууснаас кофенд агуулагддаг кофейны хэрэглээ хэтэрч хордлого өгч, толгой эргэх, бөөлжис цутгах, зүрх дэлсэх, сэтгэл мэдрэлийн хөдөлгөөнийг хэт сэргээх, ухаан балартах, зүрхний хэм алдагдах зэрэг өөрчлөлт гарна. Өтгөн кофе их уувал гэдэсний гvрвэлзэх хөдөлгөөнийг ихсэхээс гадна суулгах, шээс их хүрэх талтай. Хүүхдийн мэдрэлийн тогтолцоо бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учраас тэдэнд кофе өгөхийг бүрмөсөн хориглох ёстой. 

Зүгээр л үнэрлэ

Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Хан Сиок Си бухимдал тайлах хамгийн шилдэг арга нь халуун кофе үнэрлэх хэмээжээ. Түүнтэй хамтарч ажилласан Вандербилтийн их сургуулийн Кофе судлалын хүрээлэнгийн тэргүүн Петр Мартины хэлснээр кофены үнэр тархины үйл ажиллагааг эрчимжvvлж, бухимдал тайлдаг аж. Мэргэжилтнүүд кофе уух, үнэрлэхийн нөлөө ялгаатайг онцлоод кофе их уух нь нойргvйдүүлж, ядраадаг бол буцалсан кофены сэнгэнэсэн үнэр кокаиныг тархинд шаардлагатай хэмжээгээр нь хүргэдэг гэжээ. Тэдний тооцоолсноор өглөө, үдэшгүй кофе уудаг хүмүүсээс кофены үнэрт сэрдэг хүний ажлын идэвх 20 хувиар илүү байдаг гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх