Х.Бат-Ялалт: Шүүх эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр шударга бус шийдвэр гаргаж байна

 

 

Х.Бат-Ялалт: Шүүх эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр шударга бус шийдвэр гаргаж байна

 

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт дөнгөж сая мэдээлэл хийж, сүүлийн үед нийгэмд шударга ёс алдагдаж, авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг газар авч байгааг хэлж, энэ бүхэнтэй тэмцэх хуулийн байгууллагын ажил муу байгааг шүүмжиллээ.

 

Тэрбээр энэ үеэр "Монгол Улсын шүүх, хууль хяналтын байгууллагууд нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, шударга ёсны, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг баримталдаггүй, Үндсэн хуулийг зөрчиж нийгмийн өмнө хүлээсэн хүний эрх зөрчих явдалтай тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ биелүүлдэггүй, улс төрчид болон, эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүмүүсийн нөлөөнд автаж хууль бус, шударга бус шийдвэрүүдийг гаргадаг” гэлээ.

 

Үүнийг нотлох таван хэргийг шийдвэрлэсэн байдлыг жишээ татсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарт холбогдох эрүүгийн хэргийг санаатайгаар алдаатай шийдвэрлэж, улс төрчдөд ашигтай шийдвэр гаргасан.

 

УИХ-ын гишүүн Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх шударгаар шийдвэрлэж чадаагүй. Хадгаламж банкны бүртгэл тооцооны газрын орлогч дарга, нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн нарт холбогдох 220 удаагийн үйлдлээр 14.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шударгаар шийдвэрлэж, гэмт этгээдүүдийг хариуцлага хүлээлгээгүй.

 

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн асан С.Эрдэнэ нарт холбогдох хэргийг шударгаар шийдвэрлээгүй, Улс төрчдийн нөлөөнд автаж шүүн таслах эрх мэдлийг улс төрийн ашиг хонжоо хайгчдад ашиглуулсан.

 

Эдгээр хэргүүдийг шийдвэрлэсэн аргачлал, шийдвэрлэхдээ ашигласан хууль тогтоомжуудын талаар маш дэлгэрэнгүй хариу тайлбар ирүүлэхийг эрх бүхий хүмүүсээс хүсэж, энэ сэдвээр Монгол Улсын ямар ч хуульч, өмгөөлөгчтэй мэтгэлцэхэд бэлэн байгаагаа дуулгалаа.

 

Дээрх хэргүүдээс цухас дурьдвал,

Ц.Нямдорж "тагнуул” уу, Л.Гүндалай "гүтгэгч” үү

 

УИХ-ын гишүүн Л.Гүндалай 2003 онд тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн талаарх 45 хуудас материал байгааг илрүүлж, "Хятадын тагнуулч” гэж цоллож эхэлсэн юм. Л.Гүндалайн сэтгүүлчдэд дэлгэсэн 45 хуудас материал нь сайд асан Ц.Нямдоржийн 1992 онд Хятадад айлчилсан үеийн баримт байсан гэдэг. Ингээд Ц.Нямдорж "тагнуул” уу, Л.Гүндалай "гүтгэгч” үү гэдгээ үзэхээр жил гаруй тэрсэлдсэн. Тэдний тунд тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга, генерал Ж.Баатар нэг л мэдэхэд өнхрөөд орчихсон байдаг. Тэрбээр Ц.Нямдоржийн Хятадад айлчилсан нь Гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой байж магадгүй, шалгамаар байна гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад өгсөн билээ. Ийн Ц.Нямдорж, Л.Гүндалай, Ж.Баатар нар "шалгана, шалгуулна” гэж жил гаруй хууль шүүхээр явсны эцэст Ж.Баатар генерал улсын нууц задруулсан гэх хэргээр долоон жил хоригдох ял сонссон билээ. Харин асуудлын гол болох 45 хуудас материалын дуулиан тэгсхийгээд намжсан байдаг.

 

У.Хүрэлсүхэд оногдуулсан ялыг шударга байгаагүй гэв

 

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн холбогдсон "Хадгаламж" банкны гэх хэрэг одоогоос 8 жилийн өмнө олны сайн мэдэх асуудлын нэг байсан. Анхан шатны шүүхээс У.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасны дагуу таван жилийн ял ногдуулж, үүнээс 2.1 жилийн ялыг биеэр эдлүүлэн, үлдсэн хоёр жил, 11 сарын ялыг өршөөлийн хуулинд хамруулж, тэнсэн харгалзуулсан билээ.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх