Доминиканд сэтгүүлчдийг эфирт буудаж хөнөөсөн хэрэг гарчээ

Л.АМИН

Доминикан улсад радиогийн шууд эфирт ажиллаж байсан хоёр сэтгүүлчийг буудаж хөнөөсөн хэрэг энэ сарын 15-нд гарсан талаар орон нутгийн "Peru 21” хэвлэл мэдээлснийг lenta.ru уламжилжээ. Нэвтрүүлгийн үеэр хэрхэн ажиллаж байгаагаа радиогийн хөтлөгч Facebook-ээр шууд дамжуулж байсан бөгөөд гэнэт буун дуу гарч, эмэгтэй хүн хашгирч байгаа нь бичигджээ. Цагдаагийн газрын мэдээллээр, радиогийн хөтлөгч Луис Мануэль Медин, 103FM радиогийн продюсер Лео Мартинеснар амь насаа алдсан бөгөөд шархдсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэвлэлийн мэдээлснээр бол, үл таних хүн радио станцын студид орж ирээд үг дуугаралгүйгээр өрөөнд байсан хүмүүс рүү буудаж эхэлсэн байна. Аюулаас хамгаалахын ажилтнууд энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гурван хүнийг баривчилсан байна.

2015 онд АНУ-ын Виржиния муж улсын CBS телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч болон зураглаачийг буудаж хөнөөсөн хэрэг гарч байсан билээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:UBSONIN.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх