Аялахад хамгийн хямд болон үнэтэй хотууд

 

Ц.ЭРДЭМ

 

 

Нисэх буудлын үйлчилгээний чиглэлээр ажилладаг "Hoppa” компани 2017 онд дэлхийн хотууд аялахад хамгийн хямд болон хамгийн өндөр зардалтайгаар нь рейтинг гаргажээ. Хамгийн бага зардалтайгаар аялж болох хотоор Болгарын нийслэл Софи хот тодорсон байна. Шинжээчдийн үзэж байгаагаар тус хотод аялахад нэг өдөрт 38.28 евро байх гэнэ. Түүний дараа Египетийн нийслэл Каирт 39.09 евро, Испанийн Картахенад 39.70 евро, Унгарын нийслэл Бухарестад 43.87 еврогоор нэг хоногийг өнгөрүүлж болно гэсэн байна. Хоногийн энэхүү зардалд зочид буудал, хоол, ундаа, унаа, таксины зардал багтаж байгаа гэнэ.

Харин аялахад хамгийн үнэтэй хотын жагсаалтыг Цюрих, Нью-Йорк, Копенгаген тэргүүлжээ . Швейцарийн нийслэлд нэг хоногийн зардал 170.43 евро байх бол, дэлхийн нийслэл гэгддэг АНУ-ын Нью-Йорк хотноо аялахад 157.29 евро байх бол Данийн нийслэлд хонох өртөг 150.72 евро байх аж.

"Hoppa” компанийн гаргасан энэ жагсаалтад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот багтаагүй байна.

Аялахад хамгийн хямд болон үнэтэй хотууд

эх сурвалж:www.ubsonin.mn

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх