Тайландад талхаар загас хооллосон жуулчныг баривчилжээ

 

Тайландад талхаар загас хооллосон жуулчныг баривчилжээ

 

Тайландын Пхукетэд эргийн цагдаа шүрэн арал дээр талхаар загас хооллосон Оросын жуулчныг баривчилсан талаар тус улсын Phuket Gazette-гийн цахим сайтад мэдээлжээ. Хэвлэлийн мэдээгээр бол, 53 настай Ольга Смирновагийн хийсэн зүйл нь хуулиар хориглосон үйлдэл бөгөөд түүнийг 3000 доллараар торгуулах буюу нэг жил хүртэлх хугацаагаар хоригдох эрсдэл хүлээж байгаа аж. Бангкок хот дахь Оросын Консулын газраас Оросын РИА Новостиагентлагт мэдээлэхдээ, Ольга Смирноваг цагдаагийн хэлтэс дээр байгаа гэсэн байна. Тэрээр шүүхээр асуудлыг шийдэх хүртэл тус улсад үлдэх, аяллаа аяллаа товлосон хугацаандаа дуусгах боломжгүй болж магадгүй болжээ.

ЭХ СУРВАЛЖ: www.ubsonin.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх