О.Магнай АН-ын нүүр царай болно

 

О.Магнай АН-ын нүүр царай болно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга асан О.Магнай Ардчилсан намын хэвлэл, мэдээлэл олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар ажиллахаар болжээ. Түүнийг энэ албан тушаалд томилсон шийдвэрийг АН-ын шинэ дарга С.Эрдэнэ гаргасныг өчигдөр буюу хоёрдугаар сарын 20-нд мэдээлжээ. О.Магнай АН-нд нэлээд сүүлд буюу 2009 онд элссэн байна. Түүнээс өмнө тэрээр Иргэний хөдөлгөөний улс төрийн жагсаал тэмцлээрээ олон нийтэд танигдаж, долдугаар сарын 1-ний үйл явдлаас болж, саатуулагдан шалгагдаж байсан юм. Үүний дараа иргэний хөдөлгөөний О.Магнай, Ж.Батзандан нар АН-ын батлах гардацгаасан билээ.

 

ЭХ СУРВАЛЖ:WWW.UBSONIN.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх