Талын хүү Монголд ирлээ

Талын хүү Монголд ирлээКазахстан улсын шилдэг залуу поп од дуучин Төрегали Төреали Казахын уламжлалт Наурызын баярыг тохиолдуулж Монголын үзэгч сонсогчиддоо баяр дээр баяр нэмж "УЛЫ ДАЛА БАЛАСЫ" буюу "ТАЛЫН ХҮҮ” уран бүтээлийн тоглолтоороо уулзах гэж байгаа талаар зохион байгуулагчид нь мэдээллээ.Түүний "Алло” хэмээх уран бүтээл нь youtube-д 18 сая хүнд хүрсэн байна.

Тоглолт энэ сарын 14-нд UB PALACE-ийн концертийн их танхимд 18:00 цагаас болно. Энэ жилийн хувьд өмнөх жилийн тоглолтоос ялгаатай бөгөөд илүү өргөн хүрээнд буюу тайз дэлгэцийн хувьд өвөрмөц шийдэлтэйгээс гадна сүүлийн үеийн техник технологийг ашиглаж байгаа юм байна. Тасалбарын үнэ 25-30 мянган төгрөгөөр зарагдаж байна.

Мөн сонирхуулахад Улаанбаатар хотод 37 мянган казах иргэн оршин сууж байна. Монгол, Казакстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой хаврын баяртай давхцаж байгаа юм.

 

Тасалбарыг: UB PALACE-ийн билетийн касс

Налайх дүүрэг АСУ ДЭЛГҮҮР

Хүргэлт 99666074, 88708182


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх