Булцуут цэцгийн цайны гайхамшиг

Монголд үйлдвэрлэв

Булцуут цэцгийн цайны гайхамшиг

"Улаанбаатарын сонин” энэ удаагийнхаа "Монголд үйлдвэрлэв” буландаа гэр бүлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн болох булцуут цэцгийн цайны талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.

Булцуут цэцэг гэдэг ургамал уг нь Латин Америкаас тэр дундаа Бразил улсаас гаралтай. Шар өнгийн цэцэгтэй энэ ургамлыг булцуут гэж нэрлэх болсон шалтгаан нь түүний үндэсний хэлбэр дүрсээс болсон гэж хэлмээр. Бондгор булцуу хэлбэртэй үндэстэй. Булцуут цэцэг нь 28 төрлийн амин дэм, 32 төрлийн химийн элемэнтийг агуулдаг бөгөөд ийм өргөн баялаг найрлагатай ургамал байдаггүй гэнэ. ОХУ-ын судлаачид "Бусад ургамалд байдаггүй хүнд нэн ашигтай олон элементийг агуулдаг бөгөөд олон өвчнийг эмчилж урьдчилан сэргийлж чадна” хэмээн дүгнэжээ. Булцуут цэцгийн найрлага дахь инсулинийг анх нээсэн нь энэхүү ургамлыг эрүүл мэндийн чухал бүтээгдэхүүн болоход нөлөөлсөн чухал хүчин зүйл болсон гэдэг. Тиймээс энэ ургамлыг чихрийн шижин өвчинд сайн хэмээн хэдэн зууны тэртээгээс өнөөг хүртэл хэрэглэсээр иржээ.

Монголын "Топиус” компани 2010 оны хавар ОХУ-аас булцуут цэцгийн цайны ургамлын үрийг оруулж ирэн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд анх тариалжээ. Одоо эднийх булцуут цэцгийн цайг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна. Бүтээгдэхүүнээ гэр бүлийн эрүүл мэндийн хэмээн тодотгож байна. Энэ утгаараа булцуут цэцгийн цайг дэлгүүрт биш харин эмийн сангуудаар худалдаалдаг аж. Савлагааны тухайд пакеттайгаас гадна нунтаг хэлбэрээр гэсэн хоёр янз. Үнийн тухайд 15 ширхэгээр савласан нь эмийн сангуудад 8000 орчим төгрөгийн үнэтэй зарагдаж байна билээ.

"Топиус” компанийнхан өөрсдийн үйлдвэрлэдэг булцуут цэцгийн цайны эрүүл мэндийн ач холбогдлыг дараахь байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

-Зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, зүрх болон толгой өвдөлт, даралт тэнцвэржүүлэн цус харвалтаас урьдчилан сэргийлнэ.

-Бүх төрлийн эрдсүүдийн агууламжтай тул ясны сийрэгжилт, тулай өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд хэрэглэнэ.

-Биен дэх давсыг гадагшлуулснаар биеийг эрүүлжүүлнэ.

-Биеийн жинг бууруулна.

-Бөөрний үйл ажиллагааг дэмжин бөөрний дутагдлыг нөхнө.

-Хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжин ходоод, 12 нугалаа гэдэсний шархлааг илааршуулна.

-Нойр булчирхайн үрэвсэлд сайнаар нөлөөлнө.

-Биен дэх чийгшилтийг нэмэгдүүлэн өтгөн хаталтаас сэргийлнэ.

-Байгалийн инсулиний үйлчлэл нь цусан дахь сахарын хэмжээг багасгахад өндөр нөлөө үзүүлнэ.

-Дархлааг сайжруулснаар өвчин эсэргүүцэх чадвар дээшилнэ.

-Химийн ба радиацийн хордлогоос урьдчилан сэргийлж, хорыг саармагжуулснаар уушиг болон амьсгалын замын өвчлөлөөс хамгаална.

-Нойргүйдэлт, үс уналт, ядрамтгай хүнд нэн тустай.

-Элгийг хамгаалж цэвэршүүлснээр архинаас гаргана.

-Ходоод бүдүүн нарийн гэдэсний өвчлөл, хеликобактер , архаг үрэвсэлд хэрэглэнэ гэсэн байна.

Монголын хөрсөнд тарьж ургуулж байгаа булцуут цэцгээр хийж буй эрүүл мэндийн энэхүү цайны талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн 70007980 утсаар лавлаж болох аж. Интернэт хэрэглэгчид www.facebook.com/topius.topius/ хуудсанд нь зочилж, мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх