Аргентиний хөлбөмбөгч тоглолтын үеэр нас баржээ

 Аргентиний хөлбөмбөгч тоглолтын үеэр нас баржээ

Аргентиний хөлбөмбөгийн "Атлетико Парана” багийн хамгаалагч Кристиан Гомес тэмцээний үеэр хөлбөмбөгийн талбайд нас барсан талаар Olй-гийн мэдээг оросын lenta.ru иш татсан байна. Энэ эмгэнэлт явдал энэ сарын 24-ний өдөр "Атлетико Парана”-гийн "Бока Удинос” багтай хийсэн тоглолтын үеэр болжээ.

Эхний үеийн 32 дахь минутад Кристиан Гомес гэнэт зүлгэн дээр унасан бөгөөд шүүгчид тоглолтыг зогсоож, талбайд жижүүрлэж байсан эмнэлгийн хэсэг яаралтай тусламж үзүүлсэн боловч тамирчинг аварч чадаагүй байна.

Зүрхний гэнэтийн өвчний улмаас хөлбөмбөгчин нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх