О.Баасанхүүгийн нүүдэл суудал

О.Баасанхүүгийн нүүдэл суудал


УИХ-ын даргын үүдний хонгилд ажлын ширээгээ авчирч тухлан Төрийн ордны хамгаалалтынханд ажил нэмсэн О.Баасанхүү гишүүн саяхан "нүүлээ”. Тэрбээр УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн гарын үсэгтэй өрөөний зохицуулалт хийх тухай албан бичгийг өнгөрсөн баасан гаригт хүлээж авсан бөгөөд чухам юуны учир ямар зохицуулалт хийх гэж буйг тодруулахад түүний өрөөнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг оруулж, С.Эрдэнийн өрөөнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг суулгахаар болсон хэмээсэн нь гишүүнийг ихэд бухимдуулжээ. Тиймээс УИХ-ын даргын үүдэнд нүүж ирсэн. Гэхдээ энэ "өрөө” түүнд тийм ч тухтай байсангүй. Хамгийн гол нь Төрийн ордны хамгаалалтынхан эрхэм гишүүний шинэ "өрөө”-ний зүг хэвлэлийнхнийг хөл гишгүүлэхгүй байгаа нь огт таалагдсангүй. Тиймээс дахин нүүдэл хийхээр шийдэж Нийслэлийн Засаг дарга С.Батболдод албан тоот илгээж Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл хүсчээ. Тэрбээр үүнийгээ "Төрийн ордон дахь өөрийн албан өрөөгөө жанжин Д.Сүхбаатарын төв талбайд шилжүүлэх болсонтой холбоотой” хэмээн тайлбарласан байна. О.Баасанхүү гишүүний албан бичгийн хариу ирсэн үү яасан юутай ч 15 цагийн үед бичиг цаасаа эмхлэн, ширээ сандлаа хурааж нүүдэл хийв.


 

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх