Брэндийн үнэртнийг хуурамчаас яаж ялгах вэ

Өнгөрсөн зууны далаад оны сүүлч үнэртэн үйлдвэрлэгчдийн хувьд жинхэнэ хямралын үе байсан гэж хэлж болно. Хамгийн гол нь яг энэ үед дэлхийн зах зээлийг тодорхойлогч хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг америкчууд энэ салбарыг анхаарлынхаа гадна орхисон. Гэвч тун удалгүй тэд тансаг үнэртний арилжаа талхнаас дутахгүй ашиг авчирч болохыг ухаарч алдсан цаг хугацаа, ашиг орлогоо нөхөхийн тулд үнэртэй ус болоод бусад энэ төрлийн бүтээгдэхүүнийг тансаг хэрэглээнээс нийтийн болгох алхмыг хийсэн хэмээн мэргэжилтнүүд үздэг юм билээ. Хамгийн гол нь асар үнэтэй, жирийн иргэд тэр бүр авч хүчрэхээргүй үнэртнийг дуурайлган хийдэг болжээ. Дуураймал үнэртний сав баглаа боодол, магадгүй анх үнэртэхэд ялгаа огт байхгүй санагдаж болох ч үнэрээ хадгалах хугацаа гээд олон зүйлээрээ "ориг”-ийнхоо хаа ч хүрэхгүй. Манайд ч эдгээр хулхи үнэртэн олноороо орж ирдэг. Тиймээс энэ удаа боэндийн үнэртнийг хуурамчаас яаж ялгах аргыг танилцуулж байна.

Брэндийн үнэртнийг хуурамчаас яаж ялгах вэ

 


*Юуны өмнө хайрцаг савных нь битүүмжлэлийг шалга. Гэхдээ хайрцагны гадна байгаа гялгар цаас төдийхөн хуурамч бишийн баталгаа болохгүй.

Хамгийн гол мэдээллийг жинхэнэ үйлдвэрлэгч зөвхөн шилэн дээр нь бичдэг.Түүнээс шошго энэ тэр дээр тусад нь хэвлээд наах тухай ойлголт байхгүй. Бүтээгдэхүүний серийн дугаарыг тунгалаг цаасан дээр бичээд савны ёроолд наасан эсэхийг анзаараарай.

Шалгах хамгийн гол арга нь шилтэй үнэртнийг уруу харуулж бариад сайтар ажиглах. Дотор нь ямар нэг гадны зйүл, тундас, булингар аль аль нь байх ёсгүй.

Үнэртнийг таних цорын ганц үнэнч туслах мэдээж таны хамар. Бас ялимгүй тэвчээр хэрэгтэй. Яагаад гэвэл жинхэнэ үнэртэй ус хүний арьсанд шингэхдээ биеийн дулаантай урвалд орж байж тансаг үнэрийнхээ тайлагдашгүй нууцыг дэлгэдэг.

Сонголтыг хийхдээ бөглөөг үнэртэх төдийгөөр эсвэл өөр ямар нэг зүйлд шингээсэн үнэрээр хязгаарлаж болохгүй. Хүлээ, тэвчээртэй хүлээгээд үнэртээд үз.

Хамгийн тохиромжтой газар бугуйны дотор тал гэдгийг мэднэ биз дээ.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх