“Уран гоёл”

“Уран гоёл”

 


Монголд үйлдвэрлэсэн гэдэг шошготой монгол үндэсний хувцасны үйлдвэрлэлийг "Уран гоёл” урлан уран бүсгүйчүүд үйлдвэрлэж эхэллээ. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа "Уран гоёл”-ын монгол хувцаснууд ур хийц, загвар, материалын сонголт гээд олон талаараа ялгарч байгааг анхны үйлчлүүлэгчид нь хэлж байсан. Монгол хувцасны орчин үеийн загварууд ихэнхдээ гоёлын зориулалттай байдаг. Харин "Уран гоёл”-ынхон үүнийг олж харж, загваруудаа ажил хэрэгч, өдөр тутам гэхчлэн олон төрөлтэйгөөр гаргажээ. Ялангуяа залууст зориулсан загварууд нь тэдний хүсэл сонирхолд нийцэхүйц дэгжин атлаа бас өдөр тутам өмсөж болохуйц гэсэн олон талтай болсон байна.

 

“Уран гоёл”

Эрчүүдийн цамцны тухайд материалын сонголтын нээлтийн ёслолд ирсэн харчууд магтаж байна билээ. Биед наалдахгүй, зөөлөн даавуун материалтай монгол цамцнуудын загварын тухайд гүзээ ихтэй эрчүүдэд зориулсан, хормой нь оосойж дээшээ болоод байхгүй тусгай гэхчлэн хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хийж байгаа аж.

Монгол загварын хувцаснуудын сав баглаа боодлын тухайд ч "Уран гоёл” шинэчлэл хийжээ.

Хонхны баяр, хүүхдийн баяр хаяанд тулсан энэ өдрүүдэд "Уран гоёл”-д захиалгаа өгч болохоос гадна, тэднийд бэлэн байгаа гоёсог, өнгөлөг монгол хувцаснуудаас сонголтоо хийх боломтой аж. Хүүхдийн хувцасны тухайд нярай хүүхдэд зориулсан бариувчнаас эхлээд хөөрхөн охидод зориулсан ганган дээлнүүд бүгд байна билээ. Хүүхдийн бариувч гэхэд хонх, ерөөлийн үгтэй гэдгийг "Уран гоёл” салоны захирал Ш.Должинсүрэн онцолж байна.

"Уран гоёл” монгол хувцасны салон Баянгол дүүрэг, дөрөвдүгээр хороо, аравдугаар хорооллын замын урд талд, Голден парк хотхоны 105 дугаар байранд байрлаж байна. Монгол хувцасны урлал шинэчлэл хийж байгаа "Уран гоёл”-ынхонтой 77034576 тоот утсаар холбоо барьж болно. Мөн facebook.com/urangoyol хуудсаар зочилж, загваруудыг үзэж, чатаар холбогдож, бүр захиалгаа өгч болно.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх