Д.Авирмэд гэгчийн тарих аюулыг зогсоох хүн байна уу

 

Д.Авирмэд гэгчийн тарих аюулыг зогсоох хүн байна уу

 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хүрээнд гурван үе шаттай хэрэгжих "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нэртэй 300 гаруй сая ам.долларын төсөл 2014 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Гэтэл 2018 оны зургадугаар сар хүртэл хэрэгжих учиртай уг төслийг нэгэн хүн "самарч” эхэлсэн нь Д.Авирмэд гэнэ. 
 
Түүнийг энэхүү төсөл хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд л Сангийн сайдын 2014 оны 160 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчийн Б/128 дугаар бүхий тушаалаар төслийн нэгжийн санхүүгийн ажилтнаар томилсон байдаг. Гэвч энэ нөхөр гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа гэрээний үүргээ хангалтгүй биелүүлж, цаашлаад төслийн санхүүгийн мэдээллийг гадагш гаргаж, төсөлтэй огт хамаагүй хүнээр улирлын тайланг хоёр удаа гаруулсан гэх мэт ноцтой зөрчил гаргасан аж. Тиймээс түүнийг 2015 оны аравдугаар сард ажлаас нь чөлөөлж байжээ. 
 
Гэтэл 2016 оны сонгуулийн дүнгээр МАН илт давуу ялалт байгуулсны дараа тэр бүр томорч, жил гаруйхны дараа төслийн зохицуулагчаар эргэн ирсэн аж. Ийнхүү эргэж ирэхдээ тэр зүгээр байхыг хүсээгүй бололтой. Бүр тодруулбал, өөрийнхөө алдаа дутагдлыг засахын оронд төслийн ажилтнуудыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, намын нэр барин, улс төрийн шалтгаанаар халж, солих нь ихэсчээ. Үнэндээ энэ хүн бол НИТХ-ын төлөөлөгч байсан төдийгүй эдүгээ ч Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д ард түмний төлөөлөл болж яваа юм билээ. Тэр нэгэн цагт НИТХ-ын хэсэг төлөөлөгч Бразил явж хөлбөмбөг үзсэн хэрэгт холбогдож байхад түүний нэр тэр дотор цохиж явсан юм билээ. Угаасаа улс төртэй салшгүй холбогдсон энэ хүн томоохон төслийг хээвнэг "самарчих” чадалтай гэдэг нь илт байгаа биз дээ. 
 
Ер нь бол төслийн нэгжийн ажилтнуудыг хэн дуртай нь сольж, халаад байх ёс ч байхгүй. Учир нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудыг сонгон шалгаруулалтаар тодруулдаг бөгөөд энэхүү сонгон шалгаруулалтыг НЗДТГ зохион байгуулах ёстой аж. Журамдаа ч үүнийг тодорхой зааж өгсөн атал Д.Авирмэд гэгч нь дураараа аашилж, өөрт нь таалагдахгүй байгаа хүмүүсийг дур мэдэн халж, солих тушаал гаргаж, түүнийгээ НЗДТГ-аар батлуулах болсон гэнэ шүү. Үүнээс харахад тэрбээр тунчиг "том” нэгэн бололтой. 
...Ажил авч, гүйцэтгэх ёстой компаниас хугацааны алдангийг тооцохгүй байх нь улсад ч хохиролтой. Нэгэнт л сонгон шалгаруулалтад орж, олон компанийг хоосон үлдээгээд ялсан санаатай юм бол ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэх л учиртай. Гэтэл хэн нэгний ивээлд багтаж, толгойгоо илүүлээд өнгөрнө гэдэг утгагүй. Тэгээд ч "Эх тэргүүн” гэгч компани нийслэлийн төсөвт төлөх ёстой байсан олон зуун сая төгрөгийг "өршөөсөн” нь дээрх мөнгийг зүгээр л "салхинд хийсгэчихлээ” гэсэн үг...
Түүнээс гадна тэрбээр ашиг сонирхлын зөрчилтэй байж мэдэх үйлдэл гаргасныг ч учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тодруулбал, Баянхошуу дэд төв дэх барилгын ажлын гүйцэтгэгч "Эх тэргүүн” хэмээх компани барилгын ажил гүйцэтгэгчээр сонгогдсон хэдий ч тус компани гэрээт хугацаандаа буюу 2016 оны хоёрдугаар сарын 01-нд хийх ёстой ажлаа дуусгаагүй байжээ. Ер нь бол ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн компани ажлаа эхлэхээсээ өмнө банкинд тодорхой хэмжээний мөнгө байршуулж, хэрвээ үүргээ биелүүлээгүй бол түүнийг нь улсын төсөвт оруулахыг зөвшөөрдөг. Ингэж л ажил эхлэх учиртай. 
 
Гэтэл "Эх тэргүүн” гэгч компани хуурамч бичиг баримт ашиглан, барилгын ажлаа дуусгаагүй мөртлөө дээрх мөнгийг банкнаас чөлөөлж, өөрсдөө авсан нь банкны баримтаар нотлогдсон байх юм. Үүнийг нь төслийн зохицуулагч Д.Авирмэд мэдсээр байсан хэрнээ нуун дарагдуулж, дээрх компанитай гэрээг сунгасан нь түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй юм биш байгаа гэсэн хардлагыг төрүүлэх болж. 
Үнэндээ энэ асуудал зөвхөн Д.Авирмэдийнх ч биш.
 
Ажил авч, гүйцэтгэх ёстой компаниас хугацааны алдангийг тооцохгүй байх нь улсад ч хохиролтой. Нэгэнт л сонгон шалгаруулалтад орж, олон компанийг хоосон үлдээгээд ялсан санаатай юм бол ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэх л учиртай. Гэтэл хэн нэгний ивээлд багтаж, толгойгоо илүүлээд өнгөрнө гэдэг утгагүй. Тэгээд ч "Эх тэргүүн” гэгч компани нийслэлийн төсөвт төлөх ёстой байсан олон зуун сая төгрөгийг "өршөөсөн” нь дээрх мөнгийг зүгээр л "салхинд хийсгэчихлээ” гэсэн үг. Ер нь ч тэгээд Д.Авирмэд гэгч энэ хүнтэй холбоотой хэрэг нэгээр ч тогтохгүй юм билээ. 
 
Угтаа бол улс орны эдийн засаг хямарчихсан, элгээрээ хэвтчихээд байгаа энэ цаг үед ийм хэмжээний мөнгийг ч тавьж туугаад баймааргүй санагдах юм. "Барын зулзагыг бага дээр нь” гэдэг шиг Д.Авирмэд гэгч нөхрийн энэ мэт увайгүй үйлдлийг таслан зогсоохгүй бол "өвсөнд тавьсан түймэр” шиг өрвөлзөх вий дээ, та минь. 
ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх