Гар хөл амны өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Гар хөл амны өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Хавар болж, урин дулааны цаг ирж байгаа, ханиад томууны дараа улиралын чанартай гэдэсний замын халдвар, гар хөл амны өвчин гарах хандлагатай байдаг тул уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч байна.

Халдварын үед илрэх шинж тэмдэг: амны хөндийд цэврүүт тууралт гарч, цэврүү хоорондоо нийлэх хандлагатай, хацрын дотор тал, буйл болон хэлний  ирмэгээр туурдаг онцлогтой. Гарын  алга, гарын хуруу болон хөлийн ул, өгзөгт тууралт гарна. Бага зэрэг толгой өвдөх, бие сулрах, хоолой улайх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Сэргийлэх арга хэмжээ:

· Хувийн ариун цэврийг сахиж, гараа тогтмол савандаж угаах

· Биеийн эсэргүүцлийг сайжруулах, амин дэмээр баялаг, илчлэг сайтай  хоол хүнс хэрэглэх

· Жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх

· Шингэн зүйл ихээр уух, буцалсан ус, үзэмний шүүс, аньс, чацаргана

· Өдөрт 3-4 удаа гэртээ болон албан тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийх, халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэх,

· Гэр орон, ажлын байр, анги танхимд тогтмол  агааржуулалт хийж байх

Эх сурвалж: ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тандалт судалгааны тасаг

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх