“Улаанбаатарын хавар” олон улсын найрал дуучдын наадам болно

 

“Улаанбаатарын хавар” олон улсын найрал дуучдын наадам болно

 

Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан "Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо"-ноос "Улаанбаатарын хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг зохион байгуулах гэж байна.

Наадмын нээлтийн ёслол өнөөдөр 11.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд нээлтийн үеэр наадамд оролцогчдын нэгдсэн парад болно. Түүнчлэн 17.00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт, маргааш 18.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт, 12-ны баасан гаригт УДБЭТ-ын тайзнаа "Улаанбаатарын хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмын гала тоглолтыг зохион байгуулах аж.

Уг наадамд Монгол Улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын "Тэнгэрийн дуу" найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцоно.

Дашрамд дуулгахад, Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн "Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо" нь 2005 оноос найрал дууны их наадмыг "Хаврын баяр" нэртэйгээр 9 удаа амжилттай зохион байгуулсан. Энэ жилээс эхлэн наадмынхаа цар хүрээг тэлж "Улаанбаатарын хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулахаар болсон гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *