Монголын эдийн засгийн чуулганыг Ерөнхий сайдын саналаар хойшлууллаа

 

Монголын эдийн засгийн чуулганыг Ерөнхий сайдын саналаар хойшлууллаа

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эдийн засгийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзжээ. Уулзалтын үеэр энэ сарын 18-19-нд хийхээр товлоод байсан Эдийн засгийн чуулга уулзалтыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналаар хойшлуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд чуулганыг үр дүнтэй зохион байгуулахын тулд хойшлуулахаас өөр аргагүй гурван үндэслэл байгааг хэлжээ. Тэрээр "Засгийн газраас ОУВС-тай хийж байгаа хэлэлцээр эцэслэн дуусч, хөтөлбөр хэрэгжих эсэх нь тодорхой болохыг хүлээх хэрэгтэй байна. Ингэснээр Эдийн засгийн чуулганаар юуг голчилж ярих, Монгол Улс эдийн засгийн ямар бодлогыг яаж хэрэгжүүлэх нь тодорхой болно. Мөн эдийн засгийн асуудлыг ямар ч улстөргүйгээр ярих хэрэгтэй. Гэтэл цаг хугацааны хувьд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлсэн байгаа энэ үед чуулганыг улс төр давамгайлсан, үр дүн багатай болгох магадлалтай. Энэ удаа илүү үр дүнтэй зохион байгуулахын тулд өмнөх чуулгануудын зөвлөмж, үр дүнг эргэж ярих, алдаагаа олж харах хэрэгтэй байна. Улсынхаа эдийн засгийн өсөлтийг байгаа төвшингөөс нь өсгөх гарц, шийдлийг тодорхойлох гэж л эдийн засгийн чуулган хийх ёстой. Өмнө нь бид жил бүр л эдийн чуулган хийсэн. Гэтэл эдийн засгийн өсөлт нь жил бүр унаад л байсан. Хэрвээ энэ чуулган үр дүнгээ өгдөг байсан бол эдийн засаг өнөөдрийнх шиг унахгүй, иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй л байсан. Чуулган нь үр дүнгүй болж байсан уу, чуулганаас гаргасан бодлогыг төр, засаг нь ашиглаагүй юу зэргээ бас харах хэрэгтэй байна. Хэдэн хүн цуглуулж, гадна дотноос зочин уриад ямар нэгэн хурал цуглаан хийж болно, хамгийн гол нь үр дүн л хэрэгтэй байна” гэдгээ Ерөнхий сайд тайлбарласан байна.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх