Нүдний доод зовхины үрчлээг хэрхэн арилгах вэ?

Нүдний зовхины арьс маш нимгэн, эмзэг байдаг. Хамгийн түрүүнд энд л жижиг үрчлээсүүд үүсэж эхэлдэг байна. Тиймээс энэ хэсэгтээ хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Зовхины тосон дээр хэзээ ч бүү гар татаарай. Хамгийн сайныг нь л авах хэрэгтэй.

Нүдний доод зовхины үрчлээ юунаас болж үүсдэг вэ? 

  • 25 наснаас хойш бидний бие каллоген ялгаруулах нь багасаж улмаар үрчлээтэж эхэлдэг
  • Тамхи татах
  • Нүүрний хувирал / Өглөө өдөр орой яг л нэгэн хэвийн нүүрний хувиралтай байвал тэгээд л тогтчихно. Инээх, ярвайх гэх мэт/
  • Нарнаас хамгаалахгүй байх
  • Нүүрээ сайн арчлаагүйгээс
  • Сайн амин дэмтэй хоол хүнс хэрэглэхгүй байх
  • Ген / ээж, эмээгээ нэг хараарай. Нэг л өдөр та яг тэдэнтэй адилхан үрчлээтэй болох болно/

Нүдний массаж:

Нүдний эргэн тойронд массаж хийх нь тэр хэсгийн цусны эргэлтийг сайжруулан үрчлээг бүдгэрүүлнэ. Үрлээ тань багасаад зогсохгүй, нүдний бүлцэн арилж, хар зураас ч гэсэн аажмаар арилна. 

Нүдний тос, эсвэл кокосын тосноос бага зэргийг авч нүдний эргэн тойронд түрхэнэ. Ингээд долоовор хуруугаа ашиглан доорх зурагтай ижил чиглэлээр массажлана. Энэхүү дасгалыг нэг нүдэндээ 10-20 удаа хийгээрэй.

Үрчлээ арилгах нүдний маск:

Яг л салонд ороод үйлчлүүлсэн мэт үйлчилгээг авах боломжтой гэрийн нөхцөлд хийж болох үр дүнтэй маскуудыг хүргэе. Ихэнх нүдний маскыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэж байж үр дүнд хүрдэг байна. Ерөнхийдөө бол орой бүр л арчлах хэрэгтэй.

Өндөгтэй нүдний маск

Энэхүү маск нь маш олон жилийн настай бөгөөд эртнээс хүмүүс хэрэглэж иржээ. Өндөгний цагаан нь арьсыг чийгшүүлэн уураг, витаминаар баялаг байдаг. 

  • 1 ширхэг өндөгний цагаан
  • Сүү
  • Зөгийн бал

Өндөгний цагаанаа салган авч аяганд хийн 1 цайны халбага сүү, хэдэн дусал зөгийн бал хийж сайтар хутгана. Нүднийхээ доод зовхинд түрхээд 20-25 минут байлган бүлээн усаар угаагаарай. Таны үрчлээ бүдгэрсэн байх болно.

Өргөст хэмх, гаа, сарнайн устай нүдний маск

Өөр нэг үр дүнтэй маск. Өргөст хэмх, сарнайн ус нь арьсыг чийгшүүлж нүдийг тань тунгалаг болгоно. Өндөгний маскыг бодвол нэгэнт тогтсон үрчлээнд арай бага нөлөөтэй ч хуурайшилтаас болж үүссэн үрчлээнд үр дүнтэй.

  • Тал өргөст хэмх
  • 30 мл сарнайн ус
  • Гааны навч
  • Нүүр цэвэрлэгч хөвөн
  • Амсар нь битүү уут

Гаа, өргөст хэмх, сарнайн усаа бутлаад блендэрдэж шүүсийг нь авна. Шүүсэндээ нүүр цэвэрлэгч хөвөнгөө шингээн бага зэрэг шүүсийг нь шахаж авна. Шүүс үлдэхүй болтол нь хөвөндөө шингээгээрэй. Амсар нь битүү уутанд хийж хөлдөөгчинд хийгээрэй. Хэрэглэхээс 10 минутын өмнө хөлдөөгчнөөс гаргаж нүдэндээ тавин 20-25 минут байлгаарай. Нүүрээ угаах шаардлагагүй.

Ц витаминтай нүдний маск 

Гэрийнхээ гал тогооноос л олчихно шүү дээ. 

  • 4 цайны халбага тараг
  • 2 цайны халбага нунтаг Ц витамин 
  • 1 цайны халбага 100 хувийн алое вера гел

Тараг нь үрчлээг арилгах сүүний хүчил агуулсан байдаг. Энэ нь арьсыг гуужуулж арьсыг цайруулна. Ямар ч хольцгүй тараг шүү. Мөн ямар нэгэн нэмэгдэлгүй Ц витаминийг хэрэглээрэй. Алое вера гел нь арьсыг маш сайн чийгшүүлдэг. 

Бүх орцоо нийлүүлэн сайтар хутгаад нүдний доод зовхинд түрхэн 10 минутын дараа бүлээн усаар угаагаарай.

Нүдний доод зовхины үрчлээнээс хэрхэн сэргийлэх вэ? 

  • Нарны шил зүүх
  • Нарны хамгаалалттай тос түрхэх, өвөл ч гэсэн
  • Чийгшүүл, дахин чийгшүүл / Нүдний доод зовхи нь бусад нүүрний хэсэг шиг тос ялгаруулдаггүй учир нүдний сайн тос түрхэж чийгшүүлэх хэрэгтэй/
  • Зовхины тос түрхэх
  • Эрүүл зөв хоолло / Ус сайн уух хэрэгтэй. Өдөрт дор хаяж 8 аяга ус ууж, хангалттай нойр авч байгаарай/

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх