Нүхжилттэй тэмцэцгээе

Арьс амьсгалдаг эрхтэн. Мэдээж арьсанд байх нүдэнд үл үзэгдэм жижиг нүх сүвээр.

Харин арьсыг зөв арчилж, цэвэрлээгүйгээс болж уг нүхнүүдэд боxирдол хуримтлагдаж, улмаар томорч, нүхжилт бий болдог. Нүхжилтээс салах олон төрлийн аргыг гоо сайхны сайтууд, блогуудад бичсэн байдаг. Үүнд мөсөөр арчих гэх мэт. Гэхдээ энэ нь тогтмол хэрэглэвэл арьсыг хуурайшуулах сөрөг талтай. Тэгвэл гэрийн нөхцөлд нүхжилтийг амархан арилгах бас нэг арга байна.

Алимны цуу, өндөгний цагаан бол гэрийн нөхцөлд маск бэлддэг хүн бүрт байх хэрэгтэй зүйл бөгөөд хамгийн үр дүнтэй найрлагууд юм. 

Найрлага:

  • 1 ширхэг өндөгний цагаан
  • 1 цайны халбага алимны цуу /аль болох байгалын гаралтайг сонгоорой/

2 орцоо сайтар блендэрдэнэ. Ийм цагаан болтол нь. Ингээд бэлэн болсон маскаа 1-1 цаг 30 минут хөлдөөнө дөө. 

 

Нүүрээ цэвэрлэсний дараа мөсөөрөө нүүрээ арчина. Мөс хайлж дууссаны дараа 15 минут хаттал нь байлгана. Усаар угааж цэвэрлээрэй.  Үүнийг хэрэглэсний дараа арьс гоё зөөлөн, чанга болсон байх болно. Толинд хараад та үр дүнг нь шууд л мэдрэх болно.

7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх