И.С. ТУРГЕНЕВ "АНХНЫ ДУРЛАЛ" УРАН ЗОХИОЛ I-VI БҮЛЭГ

 И.С. ТУРГЕНЕВ

 

 

 

 

 

 

АНХНЫ ДУРЛАЛ

 

 

 

 

 

 

 

 

 П.В. АННЕКОВТ ӨРГӨН БАРИВ

 

 

Зочид хэдийнээ таржээ. Цаг арван хоёрхагасцохив. Тасалгаанд гэрийн эзнээс гадна Сергей Николаевич, Владимир Петрович л хоцорсон байв.

Гэрийн эзэн хонх цохиод хоолны үлдэгдлийг хураахыг тушаав. Тэгээд тэрээр

-За ингээд шийдэх шив дээ гээд түшлэгтэй сандалдаа лавхан сууж, сигари1 соронгоо, -Хүн бүр анхныхаа дурлалын тухай паянг ярих ётсой боллоо шүү. Одоо таны ээлж, Сергей Николаевич аа гэв.

 

Булцгар цагаан царайт,махлагдуу Сергей Николаевич гэрийн эзэн рүү харснаа дараа нь адар өөд ширтэв.

-Надад анхны дурлал гэж байгаагүй. Шууд хоёр дахиас нь эхэлсэн юм гэж эцэст нь хэлэв.

-Яагаад тийм байдаг билээ?

-Их амархан. Анх удаагаа нэлээд аятайхан нэгэн охины хойноос хэсэгхэнзуур давхиадүзэхдээ би арван наймтай байлаа. Гэхдээ түүний хойноос тийнхүү давхиж явахдаа энэ маань чухам саяхны шинэхэн зүйл бишмэт байдал гарган түүнээс хожим нь ч бусад бүсгүйн хойноос эргүүлж явахдааяг тийм байдаг байв. Үнэнийг хэлэхэд анхны бөгөөд эцсийнхээ удаа би зургаан настайдаа асрагч эмэгтэйдээ дурласан юм. Гэтэл энэ маань бүр дээр үеийн

 

1 Ороосон навчин тамхи (Ред)

 

удаж байгаа хэрэг шүү дээ. Тэр үеийнтухай тодорхой санах юмгүй болж мартагджээ. Саналаа ч гэсэн энэ маань хэнд сонирхолтой байх билээ дээ?

Тэгээд одоо яах вэ? гэж гэрийн эзэн хэлснээ –Миний анхны дурлалд ч сонирхмоор зүйл бас л бага даа. Одоогийн гэргий Анна Ивановнатай танилцахаасаа өмнө би хэнд чбайсангүй. Бидний хэрэг тун урагштай бүтсэн юм. Эцгүүд маань зуучлан ураг бололцоод бид хоёр ч гэсэн дорхиноо бие биедээ хайр сэтгэлтэй болжтөдөлгүй гэрлэсэн юм. Миний ярих юм хоёрхон үгэнд л багтана. Эрхмүүд минь, үнэнийг хэлэхэданхны дурлалын тухай асуудал хөндөхдөө,настайгэхгүй ч гэсэн мөн залууд нь орохгүй гэрлээгүй та бүхэнд найдсан юм. Ингэхэд Владимир Петрович, та харин биднийг баясуулах юм биш биз дээ? гэв.

-Үнэндээ миний анхны дурлал ерийн гэмээргүй явдалд орж болох л юм гэж буурал сууж яваа хар үстэй дөч эргэм насны Владимир Петрович бага зэрэг түгдрэн хариулав.

 

Өө! Харин бүр сайн… та яриач гэж гэрийн эзэн Сергей Николаевич хоёр нэгэн зэрэг дуу алдав.

-За тэгье.. эсвэлбольдогч юм уу даа. Ярихаа болъё. Би ярьж хөөрөхдөө чадамгай биш. Яриа маань ойлгомжгүй товчхон эсвэл хэтнуршсан гоомой болоод байдаг юмаа. Харин та нар зөвшөөрвөл санаснаа би бүгдийг дэвтэрт бичээд уншиж өгье.

 

Найзууд эхэндээ зөвшөөрөхгүй байсан боловч Владимир Петрович өөрийнхөөрөө болгов. Хоёр долоо хоногийн дараа тэд дахин уулзаж, Владимир, Петрович хэлснээ биелүүллээ. Дэвтэртээ доорхи зүйлийг бичжээ.

 

 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

Тэр үед би арван зургаан настай байв. 1833 оны зун болсон хэрэг.

Би эцэг эхтэйгээ Москвад суудаг байлаа. Манайх Калугийн боомтын ойролцоо Нескучнын цэцэрлэгийн тушаа хөлсний зуслантай байлаа. Их сургуульд орох бэлтгэл хийж байгаа нэртэй, хийсэн юмаар тун ч бага айвуу тайвуухан байдаг байжээ.

Хэний ч хавчлага шахалтгүй бүрэн чөлөөтэй байдаг байв. Ялангуяа орос оронд гэнэт "дэлбэрэх бөмбөг шиг” (Comme une bombe)унав гэсэн бодолдоо хэрхэвч дасахгүй байсан муухай царайлан өдөржингөөорондоо хөлбөрдөг сүүлчийнхээ асрагчфранцаа явуулсанаас хойш би чухамюу чхийсэн боломжтой, дураараа болсон билээ. Эцэг маань надтай эелдэг боловч тоомсоргүй харьцаатай, ээж бол надаас өөр хүүхэдгүй атлаа намайг бараг хайхарч хамламжилдаггүй, шал өөр зүйлд санаа нь зовдог байсан юм. Миний эцэг цэвэрхэн, залуу, сайхан эр, ээжтэй сэтгэлээр биш хөрөнгөнд нь болж өөрөөсөө арав эгч түүнтэй гэрлэжээ. Ээж минь гунигтай амьрдаг байсан юм. Сэтгэл нь үргэлждогдлон зовуурлаж, эцгийг хардаж уурладаг байсан боловч нүүрэн дээр нь түүнээ гаргадаггүй байв. Ээж, ааваас маш эмээдэг мөн аав ч өөрт нь ширүүн, хөндий… ханддагбайв. Миний эцэг шиг тийм гол шиг айвантайван, биедээ эрэмшсэн зоргоороо хүнийг би хэзээ ч үзсэнгүй.

Зусланд өнгөрүүлсэн эхний хэдэн долоо хоногийг би хэзээ ч мартахгүй. Тэнгэр тун сайхан. Бид хотоос тавдугаар сарын есөнд яг Киолай хутагтын дүйцэнөдөр нүүж ирэв.

Зуслангийнхаа эсвэл Нескучнын цэцэрлэгээр, заримдаа боомтын цаагуур зугаалдаг байв. Кайдановын сурах бичиг ч юм уу эсвэл ямар нэгэн ном авдаг боловч дэлгэж үздэг удаа тун цөөхөн, харин голд уул урьд цээжилсэн олон шүлэгнээсээ өндөр дуугаар уншина. Сэтгэл хөөрөн зүрх нэг л тааламжтай эгдүү хүрэм ёгхийж, би нэг л юм хүлээгээд чухам юунаас ч юм зүрхшээгээд байгааюм шиг бүхнийг хачирхан сонирхон юунаас ч буцахгүй юм бүхэнд бэлэн байв. Үүрээр тэмээн хараацай сүмийн хонхыг тойрон нисдэг шиг мөрөөдөл, бодол санаа минь нөгөө л сэтгэлд ургасанүзэгдлийг тойрон наадаж эргэлдэнэ. Би нэг хэсэгтээ бодлого болон гуниглан уйтгарлаж уйлж хайлдаж байлаа. Уянгат сайхан шүлэг чюмуу үдшийн гоо сайханд автагдан сэтгэл уярснаас болж асгаруулсан нулимс уйтгарын хажуугаар хаварцагийн ногоо мэт оргилсон залууамьдралын баясгалант сэтгэл төрдөг байжээ.

Би морьтой байсан юм. Түүнийгээ өөрөө эмээллээд ганцаар аль болох холхон явж, өөрийгөө чадал шалгасан тэмцээнд оролцож байгаа хөлөг-баатар хэмээн сэтгэж, морио давиран давхихад салхи чих рүү минь юутай хөгжүүн үлээдэг байв даа! Эсвэл нүүрээ тэнгэр өөд чиглүүлэн номин цэнхэр огторгуйг тэр чигээр нь сэтгэлдээ буулган авдаг байв.

Тэр үед эмэгтэй хүний дүр, эмэгтэй хүний хайр дурлалын тухай ямар нэгэн тодорхой дүрслэлээр ухаан санаанд минь хэзээ ч буудаггүй байсныг санаж байна. Гэтэл сэтгэн бодожбайсан юм бүхэнд мэдрэн байгаа юм бүхэнд маань ямар нэгэн шинэ зүйл, өгүүлж баршгүй амттай, нэг л таатай, эмэгтэй хүний гэмээр дутуу хагас ухамсарласан, ичмээр ч юм шиг ямар нэг далд совин нуугдаж байгааг мэдэрдэг байлаа.

Энэ совин энэ хүлээсэн зүйл, миний бүх цогцост нэвтрэн, би түүгээр амьсгаалан, цусны минь дусал бүрд нэвтрэн урсаж… удалгүй биеллээ олох хувь тавилантай байжээ.

Манай зуслан баячуудын суудаг, багана бүхий нэг дүнзэн байшин, мөн хоёр намхан, жигүүрийн байшинтай байв. Зүүн жигүүрийн байшинд туурганы хямд үнэтэй цаас хийдэг бяцхан үйлдвэр байдаг байв… Тос толбо болсон халтар халаадтай, зүдэрсэн царайтай, эцэнхий, сэгсгэрүстэй арваад бяцхан хөвүүн хэвлэдэг машины дөрвөлжин тайрдсуудыг шахдаг модон хөшүүрэг дээр байнбайн үсрэн гарч эцэнхий биеийнхээ хар хүчээр уг цаасан дээр алаг эрээн хээг барлахыг үзэхээр би олонтаа очно. Баруун жигүүрийн байшин хоосон тул хөлслөхөөр болжээ. Таван сарын есноос хойш гурван долоо хоносны дараа нэгэн өдөр тэр байшингийн оцнхныхаалт нээгдэж, эмэгтэй хүний царай үзэгдэн нэгэн айл орсон байлаа. Үдийн хоолны үеэр ээж гэрийн ахлах зарцаас мана йшинэ хөрш ямар улс болохыг асуусныг санаж байна. Ноён Засекины хатан гэдгийг сонсоод эхлээд ээж нэлээд хүндэтгэмээр маягтай: "Аа ноёны хатан уу… гэснээ – Бодвол ядуухандуу юм болов уу даа” гэж билээ.

-Хөлсний гурвантэргээр ирсэн шүү гэж гэрийн ахлах зарц, тавагтай хоолыг хүндэтгэн барих зуураа хэлээд,

-Өөрийн уналгагүй мөн гэрийн тавилга ч гэсэн авах юмгүй хоосон.. гэж нэмэв.

-Өө тйим үү, уг нь ч зүгээр л юм даа гэж ээж хэлэв.

 

Эцэг, ээж өөд хүйтнээр харсанд цаадхи нь дуугүй болов.

Үнэхээр ч Засекин ноёны хатан баян чинээлэг биш гэдэг нь хөлсөлж авсан байшингий нь харахад илэрхий. Хуучирч өмхөрсөн, давчуу, намхан ийм байшинд арай жаахан чинээлэг шиг улс бол суухааргүй байсан юм. Тэрхэн үедэээл яриагчихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн юм. Ноён гэдэгхэргэмийг нэг их тоогоогүйн учир нь бий Шиллерийн "Дээрэмчин” зохиолыг дөнгөж саяхан уншсан байлаа.

 

II

 

Үдэш бүр би буугаа барин цэцэрлэгээр хэсэж хэрээ намнадаг зуршилтай болсон юм. Энэхүү болгоомжтой, ховдог хомхой, муу зальтай шувууг би хэзээний үзэж чаддаггүй байв. Уг яриа болсон тэр өдөр би бас л цэцэрлэгийн модтой замаар дэмий хэсэж яваад(хэрээнүүд намайг мэддэг болчихоод, тэртээ холоос гуаглан бахирна) баруун жигүүрийн байшингийн араар ороосон тэдний цэцэрлэгийн нарийхан зурвас хэсгээс манай эзэмшлийг заагласаннамхан хашаандсанамсаргүй ойртон очив. Толгой унжуулан явж байсан надад хүний дуу гэнэт сонсдон хашаан дээгүүр хараад хөшиж орхив… жигтэй юм үзэгдэх нь тэр.

Надаас хэдхэн алхмын цаана бөөрөлзгөний ногоон төгөл дундахи цоорхойд судалтай ягаан платьтай толгойгоо цагаан алчуураарбоосон гоолиг охин зогсоно. Өөрийг нь тойрон зогссон дөрвөн залуугийн духын би нэрийгнь үл мэдэх харин багачууд тун сайн мэддэгжижигхэн бор цэцгээр ээлжлэн балбана. Бяцхан хүүдий мэт барьсан цэцэг нь духан дээр буухдаа пис пис хийсэн дуу гаргана. Нөгөө залуусдухаа тун дуртайяаойртуулан өгнө. Охины хөдөлгөөнд (би түүнийг хажуунаас нь харж байв) цаанаа л нэг таатай энхрий захирсан, дооглосон шинжтэйг хараад гайхаж бахдаснаас болж би арай л дууалдчихсангүй, тэр сайхан дур булаам хурууг духандаа хүрүүлэхийн тул юугаа ч хайрламгүй санагдав. Үүрч явсан буу гулсан ногоон дээр унаж бүхнийг умартантэрхүү гоолиг цогцос, сайхан хүзүү, гар, цагаан алчуур дороос үл мэдэг цухуйсан цагаан шар үс, хагас аниастай ухаалаг нүд, урт сормуус, зөөлөн булбарай хацрыг нь нүдээ бүлтэртэл ширтэв…

- Залуу хүү, хүүезалуу хүү, хүний авгайг ингэж харж болдог юм уу? гэх нэг хүний дуу минийдэргэдхэн гэнэт сонсдов.

Би цочсондоо давхийж дуугүй гөлрөв… Хашааны цаад талд тайрмал богино үстэй нэг хүн зогсоод над руу ёжтойхон харж байна. Яг энэ мөчид нөгөө охин ч над руу эргэн харав. Хөдөлгөөнтэй байрын хөгжүүн царайд нь томгэгчийн бор нүд харагдана. Тэр гэнэт чичгэнэн инээж,танан цагаан шүд яралзан хөмсгөө нэг л жоготой өргөв… Гэнэтсэтгэл хөөрөн газраас буугаа шүүрч аваад, хорон биш ч гэсэн хангинасан инээдээр үдүүлэн өрөөндөө гүйж ороод орон дээрээ савж ойчоод,гараараа нүүрээ даран хэвтэв. Зүрх учиргүй дэлсэж ичиж зовсон чгэлээ тун хөгжүүн, урьд хожид байгаагүйгээр сэтгэл хөдөлсөн байв.

Жаахан амраад үсээ самнан, хувцсаацэвэрлээд цайгаа уухаар доошоо буув. Залуу охины дүрс нүдэнд минь үзэгдэнзүрх дэлсэхээ больсон авч нэг л аятайхан сэтгэл өвдөнө.

-Чи чинь яачихав аа? Хэрээ агнаа юу? гэжгэнэт эцэг асуув.

 

Би бүгдийг яримаар байсан авч биеэ барьж дотроо инээмсэглэв. Унтахаар хэвтэхдээ, яагаад ч юм бүү мэд, нэгхөл дээрээ гурав дахин эргэж, анхилуун үнэртэй тос түрхээд үхсэн юм шиг бөх унтлаа. Үүрээр түр зуур сэрж толгойгоо өндийлгөөд эргэж орчноо тун баясгалантайгаар харчихаад дахиад унтав.

 

 

 

III

 

"Яаж эдэнтэй танилцах билээ” гэсэн бодол өглөө босмогц сэтгэлд оров. Цай уухынөмнө цэцэрлэгт очсон боловч хашаанд нэг их ойртсонгүй, мөн хэнийг ч харсангүй. Цай уусныхаа дараа зуслангийнөмнүүр гарсангудамжаар хэд хэдэн удааөнгөрч холоос тэдний цонх өөд харав… Хөшигний цаагуур түүний царайхарагдах шиг болсонд би цочирдон айж хурдхан холдохын өмнө болов. Цэцэрлэгийн өмнөх элстэй тэгш газраар нааш цааш алхлан явж байхдаа "Яажийгээд танилцах л юмсан. Чухам яаж? Энэ л хэцүү байна даа” гэжбодол болж явав. Өчигдрийнхөө уулзалтыг нэгд нэгэнгүй сэтгэлдээ ургуулан, яагаад чюм, ялангуяа намайг харан доогтойхон инээсний нь тодхонсанав… Ийнхүү сэтгэлээ догдлуулан, янз янзын арга сүвэгчлэн байтал хувь тавилан маань халамжлан туслав.

Минийэзгүйд ээжмань, шуудангийн зарлал, хямд архины бөглөөнд байдаг хар хүрэн лацаар лацадсан бор цаасан дээр бичсэн захидал шинэ хөрш авгайгаас авчээ. Алдаа мадагтай, муруйж сарайлган бичсэн тэр захидалд ноёны хатан манай эхийг ивээл үзүүлэхийг гуйсан байв. Ноёны хатны захидалд өгүүлсэн ёсоор маш чухал хэрэг явдалтай байсан тэр хатны болон үр хүүхдийннь хувь заяа хамаарах дээгүүр тушаалын догь сүрхий улсыг манай эх сайн таньдаг байв.

"Би сурвалжит авгай, сурвалжит авгайдаа ханддаг ёсоор ийнхүү хичээнгүйлэн бичих завшаан тохиолдосонд баяртай байна” гээд захидлаа төгсгөхдөө ээжийг хүрэлцэнирэхийг гуйжээ. Намайг гэртээ ирэхэд эх маань тавгүй байв. Учир нь эцэг эзгүй учирзөвлөх хүн байсангүй. "Сурвалжит ахайтан бас ноёны хатан хүнд хариу бичихгүй байж болохгүйн дээр яаж бичихийг эх маань мэдэхгүйэргэлзжээ. Францаар бичихэд болмооргүй юм шиг, оросоор бичье гэхэд эх маань өөрөө бичгийн дүрэмд сайн биш учраас яахыг мэдэхгүй нэрэлхээд байжээ. Намайг хүрч ирсэнд тун их баярлаж, ноёны хатанд тэр даруйочиж, манай эх эрхэмсэг ахайтанд чадах хирээрээтус хүргэхэд бэлхэн,нэг цагт морилон ирэхийг хүсэж байна гэж үгээр хэлэхийг надад тушаав. Миний нууц хүсэл ингэж гэнэт хурдан биелсэнд нь намайг баярлуулахын зэрэгцээ айлгасан боловч ийнхүүаягүрхсэнээ мэдэгдсэнгүй юуны өмнө тасалгаандаа очиж шинэхэн зангиа, сюртук1 дээлээ өмсөв. Гэртээ голдуу түвэгшээдэг ч гэсэн хүрэм, сөхдөг захтайцамц өмсдөг байв.

 

1 Урт хормойтой, хоёр энгэртэй хувцас (Ред)

IV

Жигүүрийн жижиг байшингийн давчуу новширхуу үүдний өрөөнд өөрийн эрхгүй бүх бие чичрэн орвоос амьдралдаа ч үзээгүй гүнзгий атираа болсон дух санчигтай, хүрэл шиг бараан царайтай, гунигтай онигор нүдтэй буурал үстэй, настайгэгчийнзарцнамайг тосов. Тэр, давсалсан загасны мөлжсөн нурууны аястай таваг гартаа барьж өөр нэг өрөө рүү орсон хаалгыг хөлөөрөө түлхэн хаахдаа

-Тандюу хэрэгтэй вэ? гэж таслан чичигнэсэн хоолойгоор асуув.

-Засекин ноёнтны хатан гэртээ бий юү? би асуух сацуу

-Бонифатий! гэж үүдний цаанаас чичирсэн сөөнгөдүү дуугаар эмэгтэй хүн бахирав.

 

Зарц үг дуугүйгээр нуруугаараа эргэхэд нь зарцын хувцасны ар тал нь их элэгдэж мөн сүлдтэй ганцхан товчтойг нь би анзаарав. Тавгаа шалан дээр тавиад явчихав.

-Хороололдочсон уу? гэж нөгөө эмэгтэй асуух нь дуулдав. Зарц нэг юм дуугарсанд -Өө, тийм үү… хүн ирээ юү? Хөрш айлын бага ноёнтон уу? Ор гэж хэл гэх нь сонсогдов.

-Зочдын өрөөнд морилно уу? гэж зарцдахин миний өмнө хүрч ирээд шалан дээрбайгаа тавгийг авах зуураа хэлэв. Би хувцсаа засаад "зочдын өрөөнд” оров.

 

Энд тэнд яардуухан тавилчихсан ядуухан тавилтай тийм ч нямбай биш их новширхуу жижигхэн өрөөнд орлоо. Бариул нь хугарсан түшлэгтэй сандал дээр цонхныдэргэд тавь орчим насны цараймуутай, үсээ засаж самнаагүй, хуучин ногоон платьтай, ноосон алчуураар хүзүүгээр ороосон нэг авгай сууж байв. Түүнийг жижигхар нүд нь намайг нэвт харна. Би түүнд ойртон очиж мэхийв.

-Би Засекин ноёнтны хатантай ярьж байна уу?

-Би Засекин ноёны хатан байна. Та ноён В-гийн хүү юү?

-Яг мөн. Би тандэхээсээ даалгавартай ирэв.

-Та суугтун. Вонифатий! Миний түлхүүр хаа байна? гэв.

 

Би хатагтай Засекинад зурвасанд нь өгсөн эхийнхээ хариуг хэлж өгөв. Тэр бүдүүн улаан хуруугаараа цонхны модыг тогшин байж хариуг сонсоод хэлж дуусмагц над руу дахин ширтэн харав.

-Маш сайн, заавал очно. Та яасан залууханхүн бэ?

Насыг чинь асуухыг зөвшөөрнө үү? гэж дуугарав.

-Арван зургаан настай гэж түгдчин байж хариулав.

 

Ноёны хатан зөндөө юм эрээчсэн тос болчихсон цаас халааснаасаа гаргаад хамартаа тулгах шахуу барьж үзэж эхлэв.

-Сайхан насаа гэж сандал дээрээ займчин байж хэлээд Та нэг их ёсорхсоны хэрэггүй. Манайх тун энгийн айл гэв.

"Чухамдаахэтэрхий энгийн юм” гэж би түүний намбатай биш бие цогцсыг аргагүй жигшин харж бодов.

Тэр мөчидзочдын өрөөний нөгөө хаалга хурдандэлгэгдэж, урьд өдөр нь цэцэрлэгт үзсэн охин босгон дээр гарч ирэв. Тэр гараа өргөж, царайд нь баясгалантай байдал илэрхий.

-Аа миний охин энэ гэж ноёны хатан толгойгоороо заав.

-Зиночка манай хөрш, ноён В-гийн хүү гээд-Таны нэр хэн билээ? гэж надаас асуув.

-Владимир гэдэг гэж би сэтгэл үймэн догдолсондоо шивнэн, босож хариулав.

-Эцгийн чинь нэр хэн билээ гэсэнд

-Петрович гэв.

-Тийм үү! Миний танил цагдаагийн газрын дарга мөн Владимир Петрович гэдэг нэртэй байсан. Вонифатий! Түлхүүр битгий эрээ. Халаасанд минь байна.

 

Залуу охин, нүдээ анисхийн толгойгоо баахан гилжийн урьдын адил над руу инээмсэглэн хараад.

-Мсье1Вольдемарыг би харсан (Түүний жингэнэсэндуу нэг л аятайхан хүйт оргилуан биеэр минь тархах мэт) Таныг ингэж нэрлэхийг минь зөвшөрнө үү? гэв.

-Тааллаараабол гэж би амандаа дуугарав

-Хаа, хараа вэ? гэж ноёны хатан асуув.

 

Авхайтан эхдээ хариулсангүй.

-Та одоозавгүй юу? гэж надааснүдээсалгалгүй асуув.

-Завтай, завтай гэвэл

-Ноосны ээдрээ гаргахад минь туслахгүй юу? Наашаа ир гэв.

 

Тэр надад толгойгоороо дохиод зочдын өрөөнөөс гарч явахад нь би хойноос нь дагангарав.

Бидний орсон тасалгааны тавил нь зочдын өрөөг бодвол арай илүү, өрж зассан нь ч үлэмж аятайхан. Гэвч тэр мөчид би бараг юу ч анзаарахгүй, зүүдэн дундаа мэт хөдөлж бүх бие цогцос минь нэг л тааламжтай сайхныг мэдрэн байлаа.

Авхай суугаад боодол улаан ноосон утас гаргаж, өөрий нь тушаа сандал руу заагаад нөгөө боодлоо хичээнгүйлэн задалж гар дээр минь тавив. Үүнийг хийхдээ юу ч дуугарсангүй хачин удаан, яаралгүй хөдөлж үл мэдэгдэм ангайсан уруулд нь нөгөө л саруул бөгөөд ёжтойхон инээмсэглэл тодорно. Нугалсан хөзөрт ноосоо ороож эхэлснээ гэнэт намайг тунгалаг хурдан харцаар гйигүүлсэнд би өөрийн эрхгүй доошоо харав. Голдуу хагас анисхийсэн нүдээ байдгаар нь дүрлийлгэн харахад царайд нь гэрэл туяа тусах шиг зс ньогт өөр болон хувирна.

-Өчигдөр, Мсьё Вольдемар та миний тухай юу гэж бодсон бэ? гэж хэдэн хором өнгөрсний дараа надаас асуугаад.

-Бодвоос та намайг, зэмлэн буруутгасан байх даа? гэв.

 

1 Ноён гэсэн үг (фр)-ред

 

 

-Би авхайтан минь… би юу ч бодоогүй… би яаж тийм юм бодох билээ… гэж аягүрхэн сандарч хариулав.

-Миний хэлэхийг сонс л доо гэснээ –та намайг ер нь мэдэхгүй шүү дээ. Би их хачин хүн: надад хэзээд үнэнийг хэлэхийг хүсдэг. Би таныг арван зургаан настай гэж сонссон, би бол хориннэгэн настай: би танаас холэгч учраас та надад хэзээ ч үнэнээ хэлж… миний үгэнд орж байх ёстой гэж нэмэн хэлэв- Над руу хараач. Яагаад над өөд харахгүй байнагэв.

-Би улам их эвгүйрхсэн боловч хэлснээр нь өөр лүү нь харав. Тэр урьдахаасаа шал өөрөөр сайшаасан маягтай инээмсэглэв.

-Над руу хар л даа гэж эелдэг зөөлнөөр дуугарааднад аятайхан байна… таны царай зүс надад таалагдаж байна, бид найз нөхөд болно гэдгийг мэдэж байна. Би танд таалагдаж байна уу? гэж ёжтойхон асуув.

-Авхайтан… гэж эхэлтэл

-Нэгдүгээрт, намайг Зинаида –Александровна гэж дуудагтун хоёрдугаарт, хүүхэд байтлаа (гэснээ засаж) залуу хүн атлаа чухам юу бодож санаж байгаагаа шууд хэлэхгүй байна гэдэг чинь яман заншил бэ? Тэр бол том улсад сайн биз Би танд таатай байгаа биз дээ? гэв.

 

Надтай ингэж ил ярьсан нь нададтааламжтай байсан ч гэлээ би жаахан гомдов. Бяцхан хөвүүнтэй ярьж байгаа биш гэдгийг нь түүнд үзүүлэхийн тул би аль болохоор цэрвэлгүйхэн догь байдалтай байж:

-Тийм ээ, надад ихтаалагдаж байна, Зинаида Александровна, үүнийгээ нуухыг чхүсэхгүй байна гэв.

 

Тэр намбатай нь аргагүй толгойгоо дохин байснаа

-Та, гувернертай1 биз дээ? гэж гэнэт асуув.

-Үгүй, гувернергүй болсоор удаж байна.

Би худлаа хэлэв. Франц гувернерээсээ салаад, сар ч болоогүй байв.

 

1 Асрагч, хүмүүжүүлэгч (фр) –ред

 

-Өө тийм үү. Та бүр том болсон хүн гэдэг нь харагдаж байна гэв.

 

Тэр миний хуруунуудыг аяархан цохиод:

-Гараа тэгшхэн барь! гээд утсаа тун хичээнгүйлэн бөөрөнхийлж эхлэв.

 

Би түүний түр зуур доошоо харсныг нь самбаачилж, эхлээд нууцхан сүүлдээ бүр шийдэмгий ширтэн харж байв. Түүний зүс царай н нада урд өдрийнхөөс улам сайхан санагдаж, тун ухаалаг цэвэрхэн, яламдханхарагдана. Цагаан хөшиг татсан цонх руу нуруугаараа суусан нь хөшиг дундуур нэвтрэх нь нарны гэрэл түүний сэмбэгэр алтан шар үс, сайхан цагаан хүзүү, дугуй сайхан мөр, булбарай, амарлингуйцээжийг зөөлөн гэрлээр гэрэлтүүлнэ. Харах тусам тэр надад хичнээн ойр дотно энхрий санагдсаныг яанаа!Би түүнийг бүүр хэдийгээс мэддэг мэт санагдаж, үүнээс өмнө надад амьдрал байгаа ч үгүй, юуү ч үзэж харалгүй явсанюм шиг санагдав… тэр, хормогчтой бүдэг бараан өнгийн хуучирч элэгдсэн плать өмсжээ. Тэрхүү плать, тэрхүү хормогчийн нугалаас бүрийг дуртайяа илж таалмаарсанагдаж байв. Түүний гутлын хошуу платын доогуур хошоор нь цухуйх гутлыг нь өвдөг сөгдөн илж таалмаар санагдана.. "Ингээд өөртэй нь зэрэгцэн сууж, танилцсан маань ямар их аз вэ, бурхан минь!” гэж бодов. Сэтгэлдогдлон хөдөлснөөс болж сандлаасаа үсрэн босмоор байсан боловч амттан идэж байгаа хүүхэд шиг хөлөө баахан хөдөлгөлөө.

Тэнгэрийн… атгана гэгчээр жаргалаа эзэлж суув. Насандаа ч энэ тасалгаанаас гармааргүй, энэ суудлыг орхимооргүй байв.

Зовхио аажуухан өргөсөнд тунгалаг нүд нь эелдэг гэгчээр гэрэлтэн гялалзаж, ялдамхан инээмсэглэв.

-Та намайг юутай айхтар харна вэ гэж намуухан дуугаар хэлээд хуруугаараа занав. Царай улайна… "Бүхнийг ойлгож, бүхнийг харж байна гэсэн бодол тархинд минь гэнэт орж ирэв. Ер нь яаж ч ойлгохгүй, харахгүй байх билээ дээ! гэж бодогдов.

 

Зэрэгцээ өрөөнднэг юм түжигнэж, сэлэм хангинав.

-Зина! Беловзоров чамд муурын зулзага авч иржээ гэж зочдын өрөөнд ноёны хатан дуугарав.

-Муурын зулзага гэнээ! гэж Зианидадуу алдаад, сандлаасаа ухасхийн босож, бөөрөнхий утсаа миний өвдөг дээр шидэн гүйж гарав.

 

Би чбас босож боодолтой ноосон утас, бөөрөнхий ороомог хоёрыг цонхор дээр тавиад зочдын өрөөнд орж гайхашран зогсов. Тасалгааны дунд савраа дэлгэсэн эрээн муурны зулзага хэвтэнэ. Зинаида түүний өмнө сөхөрч суугаад хоншоорыг нь болгоомжтой өргөлөө. Ноёны хатны дэргэд цонхныхоорондхи зайг бүхэлд нь халхлан бужгар цагаан шар үстэй, бүлтгэр нүдтэй цагаан царайтай торгон цэрэг зогсоно.

-Юу гээчийн инээдэмтэй амьтан бэ! Нүд нь бор биш ногоон, чих нь том гээчийн юм! Гэж Зинаида өхөөрдөн давтлаа. Тэгснээ Гялайлаа Виктор Егорьч аа! Та яасан сайн хүн бэ? гэлээ.

-Урьд өдөр харсанхэдэн залуусын нэг нь гэж миний таньсан торгон цэрэг инээмсэглэн мэхэсхийхдээ шпороо1 хангинуулан сэлэмнийхээ ирийг жингэнүүлэв.

-Том чихтэй, эрээн муурын зулзагатай болох юмсан гэж та надад өчигдөрярьж байсан. Би таны хүслийг ёсоор болгосон нь энэ. Таны үг бол хууь л гэсэн үггээд дахин мэхийн ёслов.

 

Муурын зулзага гийнээд, шал үнэртэв.

-Өлсгөлөн амьтан байна! Винофатий! Соня! Сүү авчир! гэж Зинаида дуу алдав.

 

Хуучин шар платьтай, гандмал алчуураар хүзүүгээ ороосон аягачин бүсгүй сүүтэй дийз барьж ирээд

 

 

1 Гутлын давируул төмөр (ред)

 

муурын зулзаганы өмнө тавив. Муурны зулзага чичирснээ нүдээ аниад, сүүг долоож эхлэв.

-Яасан эгдүү хүрэмягаан хэлтэй юм бэ? гэж Зинаида толгойгоо бараг шаланд наалдуулах шахам түүний хамар доогуур нь хажуунаас ширтэн харж эхлэв.

 

Муурын зулзага цадав бололтой савраа янзтайхан сарвайлгаж мяу мяу дуугарав. Зинаида босоод аягачин хүүхэн тийш эргэж үл тоомсорлох байдалтай

-Үүнийг аваад яв гэж тушаав.

-Муурын зулзаганы төлөө гараа өгөөч гэж торгон цэрэг бариу гэгчийн ёслолын шинэ хувцсаар ороосон булиа биеэ байдгаар нь татвас хийлгэн хөдөлж шүдээ ярзайлган хэлэв.

-Хоёр гараа хоёуланг нь өгье гэж Зинаида түүнд гараа өгөв. Гараа үнсүүлэх зуураанад руу мөрөн дээгүүрээ харлаа.

 

Би, инээхээ ч дуугарахаа ч эсвэл дуугүй байхаа ч мэдэхээ байчихсан амьтан нэгэн газраа хөдлөлгүй зогслоо. Гэнэт үүдний өрөөний хаалганы завсраар манай зарц Феодорын дүрс нүдэнд туслаа. Тэд над руудохио өгсөнд арга буюу түүнтийш дөхөж очлоо.

-Юу гээ вэ? гэж би түүнээс асуув

-Ээж чинь явууллаа. Хариугаа аваад л буцаад ирэхгүй яасан юм бэ гэж тэд хилэгнэж байна гэж шивэгнэв.

-Би энд удсан гэж үү? гэхэд

-Цаг илүү болсон шүү гэв.

-Цаг илүү гэнээ! гэж би өөрийн эрхгүй давтан зочдын өрөөндбуцаж ирээд хөлөө чирэн салах ёс гүйцэтгэн мэхэсхийн ёслов.

-Та хаачихна вэ? гэж авхайтан торгон цэргийн цаанаас харангаа асуув.

-Би гэртээ харилаа. Таныг манайд хоёр цагт морилон очиж гийгүүлнэ гэж хэльехэмээн эмгэн тийш хандаж хэлэв.

-"Тэгж хэлээрэй, эрхэм минь.

 

Ноёны хатан тамхиныхаа хөөргөө яаран гаргаж ирээд хамрынхаа тамхийг шуухитнан татахад нь бицочих шиг болов.

Тэгж хэлэгтүн гэж нулимстай нүдээ анивчлан шуухитнан байж давтан хэлэв.

Би дахин мэхийн ёслоод эргэн өрөөнөөс гарахдаа хойноос нь хүн ширтэн харж байгааг мэдээд нуруу нь хүйт даан эвгүйрхсэн маш залуу хүний байдалтай гарч одов.

-Мсьё, Вольдемар, манайд ирж байгаарай мэдэв үү? гэж Зинаида хашгираад дахин инээв.

 

"Юугэж л дандаа инээд алдаж байдаг юм бэ?” гэж би юу ч дуугарахгүй боловч, миний хойноос зэмлэсэн маягтай дагаж яваа Федортой хамт гэр рүүгээ буцаж явахдаа дотроо бодов. Ээж намайг баахан зэмлээд, тэрхүү ноёны хатныд ийм удаан юугаа хийж байсан юм бэ гэж гайхна. Би юу ч хариулсангүй, өөрийнхөө өрөөнд оров. Би гэнэт учиргүй гуниглав.:. уйлахгүй гэсэндээ биеэ арай чарай барина… би тэр торгон цэрэгт атаархан байв.

V

 

Ноёны хатан амласан ёсоороо манайд ирж ээжтэй уулзаад түүнд таалагдсангүй. Уулзахад нь би байгаагүй боловч хоолны үеэр ээж, аавд ноёны хатан Засекина une femme tres vulgaireшиг санагдах юм, ноён Сергейд хүсэлтээ уламжилж өгөөч хэмээн намайг маш залхаав, тэр хатан des vilaines d’argent-ийн тухай ямар нэгэн заргатай байгаа юм байх. Ер нь муухай үймээний зээнюм шиг санагдлаа гэж ярьж байв. Гэлээ ч ээж түүнийг охинтой нь маргааш үдийн хоолонд ирэхийг урьжээ. "Охинтойгоо” гэдгий нь сонсоод би хамраа тавгандаа дүрчих дөхөв. Учир

 

1 Маш эрээ цээргүй эмэгтэй (фр)

2 Мөнгөний бузар хэрэ (фр)

 

 

нь ямар ч гэсэн нэг талаар манай хөрш нөгөөтэйгүүр нэртэй айл гэдгий нь ээж боджээ. Ингэхэд нь эцэг аань энэ хатны тухай санаанд орлоо гэдгээ ээжид хэлэв. Манай аав, залуудаа талийгаач ноён Засекин маш сайн хүмүүжилтэй боловч, хөнгөн хийсвэр хүн байсны нь мэддэг байжээ. Дээдсийн хүрээлэнд түүнийг Парист өнө удаан суусан болохоор нь "Ce Parisien” 1 гэлцдэг байв. Тэр их баян байсан боловч бүх эд хөрөнгөө тоглоомонд алдаад чухам ямар ч учраас юм ер нь мөнгөнд чболсон юм уу, өөр илүү сайн зүйлийг сонгох боломжтой байсан атлаа нэгэн бага түшмэлийн охинтой гэрлээд дараа нь дамын худалдаа хийж байгаад бүрмөсөн хоосорсон юм гэлцдэгбайв гэж эцэг хэлээд хүйтэн мишээв.

-Мөнгө зээлдүүл гэж гуйж магадгүй байх шүү гэж ээж хэлэв.

-Тэр ч магадгүй шүү, францаар ярьж байна уу? гэж эцэг тайван байдлаар хэлэв.

-Их муу ярих юмаа.

-Хм, за тэр ч яах вэ, чи мөн охиныгнь урьсан гэлүү. Охин нь маш аятайхан, боловсролтой гэж хэн нэг нь хэлсэн шиг санаж байна.

-Аа, тийм үү! Эхтэйгээ адилгүй юм байжээ.

-Мөн эцэгтэйгээч адилгүй. Тэр хүн мөн боловсролтой ч гэсэн тэнэг хүн байсан юм гэж эцэг маань сөрөн хэлэв.

 

Ээж санаа алдаад бодлого болов. Эцэг дуугаа хурааж энэ бүх ярианы туршид надад тун эзгүй байв.

Үдийн хоолны дараа цэцэрлэгт очсон боловчбуугаа авсангүй. "Засекины цэцэрлэгт” ойртохгүй гэж өөртөө андгайлсан боловч үл мэдэх ямар нэгэн хүчин намайг тийш н татав. Энэ маань ч дэмий хэрэг биш байв. Цэцэрлэгийн хашаанд ойртож амжаагүй шахам байхад Зинаидаг харав. Энэ удаа тэр ганцаараа байв. Гартаа ном бариад

 

1 Парисын хүн (фр) ред

замаар аажуухан алхлан явна. Намайг анзаарсангүй.

Хажуугаар яваад өнгөрдгийн даваан дээр гэнэт санаа авч ханиав.

 

Тэр эргэж харсан боловч зогссонгүйдуугүй сүрэл дугуй малгайнхаа цэнхэр өргөн туузыг засаж хойшлуулаад над руу хараад намуухан инээмсэглэж ном руугаа дахин тонгойв. Би малгайгаа авч, жаахан хулгаж зогссоноо, сэтгэл гонсгор тэндээс зайлж одов. "Que suis-je pour elle”гэж яагаад тэгснийг бурхан л мэдэх байх францаар дотроо бодов.

Миний араас танил алхаа сонсогдсонд эргэж харвал хөнгөн хурдан алхлан эцэг маань над руу чиглэнирж явав.

-Энэ нөгөө авхайтан уу? гэж асуув.

-Тиймээ, авхайтан

-Чи түүнийг таньдаг юмуу?

-Би өнөөдөр өглөө ноёны хатныд харсан юм.

 

Эцэг маань зогссоноо гэнэт өсгий дээрээ эргээд буцаж явав. Зинаидыг гүйцэж зэрэгцээд тун эелдэг мэхийн ёслов. Тэр хариуд нь бас мэхийж царай ньгайхсан шинжтэй болж барьж явсан номоо доошлуулав. Би түүнийг эцгийн хойноос хэрхэн ширтэн харж байгааг нь харав.Эцэг минь хэзээд маш хээнцэр, өвөрмөц дэгжин мөртлөө их жирийн хувцасладаг байсан юм. Гэхдээ түүний бие энэ удаагийнх шиг тийм гоолиг түүний бор малгай нь үл мэдэгдэм шингэрсэн бужгар үсэн дээр нь тийм зохисон байхыг хэзээ ч үзээгүй билээ.

Би Зинаида руу дөхөж очсон болов тэр надөөд хялам хийсэнгүйгээр ч барахгүй номоо өргөөд цааш одов.

VI

Тэр оройн турш маргааш өглөө нь ч би нэг л гунигтай бие алдран суларсан байдалтай өнгөрөв. Ажиллахыг

 

1 Би түүнд юү юм? (фр)

 

оролдон Кайдановын номыг барьж авсан боловч номын үргэлжилсэн урт мөр, алдартай сурах бичгийн хуудсууд нүдний өмнүүр хий, дэмий жирэлзэн өнгөрч байсныг санаж байна. "Юлий Цезарь эрэлхэг дайчнаараа онцгой байв” гэсэн үгийг арав дахинг давтануншсан боловч юуг ч ойлгосонгүй, номоо орхилоо. Үдийн хоолны өмнөби дахин үнэртэн бүхий тос түрхэж сюртукээ өмсөөд зангиа зүүв.

-Яах нь вэ? гэж ээж маань асуув. Чи оюутанболоогүй байна шүү. Шалгалаа өгччадахч юмуу, үгүй ч юмуу гэдгийг чинь мэдэх чюм алга. Бас хүрмийг чинь оюулаад удаагүй шүү дээ. Түүнийг чинь хаялтай биш дээ? гэв.

-Зочид ирнэ шүү дээ гэж цөхөрсөн байдалтай шивнэн хэлэв.

-Гайгүй чбайгаа даа! Ямар зочид байхав дээ! гэнэ.

 

Арга буюу бууж өгөх хэрэгтэй бав. Би сюртукээ хүрмжээр сольж өмсөөд харин зангиагаа тайлсангүй. Ноёны хатан охинтойгоо үдийн хоолноос хагас цагийн өмнө ирэв. Хөгшин надад танил ногоон платийнхаа дээгүүр, шарих алчуур нөмрөөд хурц улаан өнгйин тууз бүхий хуучин маягийн оройвч өмсжээ. Тэр ирэнгүүтээ л векселийнхээ 1 тухай ярианд орж санааалдан ядуу зүдүүгээ гомдоллон "гингэнэн байхдаа” өчүүхэн чёсорхох зүйлгүй чимээ аниртай гэгч нь хамрын тамхи татаж, сандал дээрээ эргэн эрээгүйхэн байх нь чухамдаа нон хүний хатан гэдгээ огтхон ч боддоггүйшинжтэй. Харин Зинаида тун нямбай, ихэмсэг байдалтай ёстой ноёны авхай шиг байв. Түүний царайд цэвдэг хөдлөхгүй ихэмсэг байдал харагдаж түүний харц нь ч мишээх нь ч ер нь тэр хүн надад танигдахын аргагүйболсны дээр энэхүү шинэ байдал байгаа ч гэсэн надад улам аятайхан улам сайханхарагдав. Түүний бареж2 хэмээх хөнгөн сиймгэр эдээр хийсэн плать нь үл мэдэгдэм цэнхэр эмжээртэй ажээ. Англи маягаар

 

1 Өр төлөх баталгаа (ред)

2 Хөнгөн сиймгэр эр (фр)

урт урт мушгиа үс хацар руу нь унжжээ. Үсээ ийнхүү зассан н түүний царайны хүйтэвтэр байдалд үнэхээр зохижээ. Эцэг аань хоолны үеэр түүний дэргэд суугаад угийн хээнцэр эелдэг зангаараахөршөө үйлчилж байв. Эцэг хааяа түүн рүү харж тэр ч өөр рүү нь хааяа нэг харахдаа нэг л жигтэй барагдайсагнах маягтай харж байв.Тэд францаар ярилцаж Зинаидын дуудлагын тун цэвэрхэнд нь би гайхаж билээ. Ноёны хатан ширээнд суух зуураа аанай юуунаас ч сэтгэл зовохгүй учиргүй их идэж, идээ хоолыг ихэд магтана. Ээж маань чилээрхсэн маягтай нэг л уйтгартай үл тоомсорлосон маягаар хариулна. Эцэг маань хааяа үл мэдэгдэм хөмсгөө зангидна. Зинаида ээжид маань бас л эс таалагджээ.

Дараа өдөр нь ээж маань

-Ихэмсэг зантай эмэгтэйюмаа. Бардамнах юмаа мөн олов оо avec sa mine de grisette!3 –ээрээ шүү гэв.

-Чи, бодвол тийм эмэгтэйг үзээгүй болов уу гэж эцэг хэлэв.

-Бурхан өршөө, үзээгүй минь яамай!

-Бурхан өршөөх нь ч аргагүй…гэхдээ тэднийтухай мэдэхгүй атлаа тийм ийм гээд байх юү байхавхэмээн эцэг хэлэв.

 Үдийн хоолны дараа удалгүй ноёны хатан салах ёс гүйцэтгэж явах болов.

-Мария Николаевна, Петр Васильевич та бүхний ивээлд л найдна гэж ээж, эцэг хоёрт уянгалан хэлээд.

-Яая гэх вэ дээ! Сайхан цаг байгаад өнгөрчээ. Би ч гэсэн эрхэмсэг ахайтан л байв гэж зэвүүнээр инээснээ идэж уух юмгүй байж нэр төр гээдч яах вэ гэв.

Эцэг маань хүндэтгэн мэхийн ёсолж гадна үүдний тасалгааны хаалга хүртэл үдэж өгөв. Би нөгөө л огтор хүрэмтэйгээ зогсож байхдаа алах ял заагдсан хүн шиг амьтан

 Хөнгөн явдалтай эмэгтэйн маягтай (фр)-ред

Шал руу ширтэж байв. Зинаида намайг ойшоохгүй хандаж байгаа нь намайг бүрмөсөн алав. Гэтэл миний дэргэдүүр өнгөрч явахдаа урьдын адил эелдэг сайхан харцаараа шагнан надад:

-Манайд найман цагт очоорой, заавал шүү! Дуулав уу?.. гэж хурдан шивэгнэхэд миний гайхсаныг яана

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх