ХДХВ, ДОХ, БЗДХ-ын асуудлаарх үндэсний VII чуулган болов

"1000 цагаан нөмрөгтөн” чуулганы бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулагдаж буй "ХДХВ, ДОХ, БЗДХ-ын асуудлаарх үндэсний VII чуулган”-нд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэллээ.
Тэрээр хэлэхдээ, Улсын хэмжээнд ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, эмчилгээ тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагаанд төр, иргэний нийгмийн хамтын оролцоог өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм. Манай улс ХДХВ-ын тархалт багатай орны тоонд багтдаг хэдий ч, сүүлийн 5 жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний тогтмол 28-40 гаруй хувийг эзэлж байна. Бид үүнийг бууруулах үүднээс "Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-доо тодорхой заалт оруулж, "Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг батлууллаа. ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд жилд дунджаар 5 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг бөгөөд 56,6 хувийг улсын төсвөөс, 40,8 хувийг олон улсын байгууллагуудаас, 2,6 хувийг хувийн салбарын санхүүжилтээр шийдвэрлэж байна хэмээн онцоллоо.
 
 
Манай улсын нийт БЗДХ-ын өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 45 хувийг тэмбүү, 25 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна. Чуулганд олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцлоо.
ЭХ СУРВАЛЖ: niislel.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх